Францын элчин сайдыг хүлээн авч уулзав

2017 оны 07 сарын 27

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Э.Барсакийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Элчин сайд Э.Барсак Франц Улсын дотоод нөхцөл байдал, тухайлбал энэ онд болсон Францын Ерөнхийлөгчийн болон Үндэсний Ассамблейн сонгуулийн дүн, түүнчлэн Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа болон бизнес эрхлэх сонирхолтой Францын аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Er(202.9.42.108) 2017 оны 07 сарын 27

ded saihan saihan guyatai huuhen bn

0  |  0
Top