УИХ-ын гишүүн Н.Оюундарь БНХАУ-ын Фужиан мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2017 оны 07 сарын 31

УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь (2017.07.31)БНХАУ-ын Фужиан мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга  Вэн Дун Сиан, дэд дарга Мэон Жэн Тан болон Монгол Улс  дахь БНХАУ-ын Фужиан мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Лэн Дун Шэн нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэлэхдээ, Монгол Улс БНХАУ-тай стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай байдаг. Түүнчлэн өндөр дээд хэмжээний уулзалтуудыг харилцан амжилттай зохион байгуулж ирсэн. БНХАУ-ын мужууд хил залгаа Монгол Улсын аймгуудтай эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааг хөгжүүлж байгаад талархалтай  байна гээд энэхүү харилцаагаа улам өргөжүүлэх хэрэгтэй гэдгийг илэрхийлэв.

Мөн тэрбээр, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлэг болон Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

БНХАУ-ын Фужиан мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Вэн Дун Сиан, цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд УИХ-ын гишүүн Н.Оюундарьд талархал илэрхийлээд, Монгол Улсад Фужиан мужаас хөрөнгө оруулах сайхан боломж тохиож буйд таатай байна. Бид Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын урилгаар ирсэн бөгөөд эхний ээлжинд барилга, орон сууц, барилгын материалын чиглэлээр хөрөнгө оруулалт хийх боломжтой. Цаашид хоёр орны худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурал дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна гэв.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдээд, ажлын амжилт хүсэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.160.75) 2017 оны 08 сарын 01

Зах хязгаарын мужийн хэн нь ч юм ирээд л шууд их хурал засгийн газар . Эрэмбэ гэж юм алга.

0  |  0
Зочин(66.181.176.217) 2017 оны 07 сарын 31

Төрийн түшээ хүн чинь аятайхан хувцаслаж болдоггүй юм уу

0  |  0
Top