Израиль Улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыгг хүлээн авч уулзав

2017 оны 08 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Хэйфецийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Израиль Улсын Элчин сайд Ц.Хэйфец Израилийн Ерөнхийлөгч Реувен Ривлин, Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нараас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэсэн мэндчилгээг гардуулан өгөв.

Элчин сайд Ц.Хэйфец өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан бөгөөд бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвх чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.

Хоёр тал эдийн засаг, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлд голлон хамран ажиллаж байгаа. Цаашид дэвшилтэт технологи зэрэг олон салбарт хамран ажиллах боломж бий гэдгийг уулзалтын үеэр талууд тэмдэглэж байлаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top