Ц.Хуланг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилов

2017 оны 08 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөхөөр  томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөх Цоодолын Хулан нь

Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн

Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд хүртсэн.

Ганжуур, Данжуур хөлгөн судрыг орчуулах төслийн ТУЗ-ийн гишүүн

ОХУ-ын Санкт-Петербург хотын Дорно дахины институтад “Буддын шашны утга зохиол дахь багш шавийн дүр” сэдвээр эрдмийн зэрэг горилж байгаа.

Улсын Хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байх хугацаандаа Монголын үндэсний соёл урлаг, драмын урлагийг хөгжүүлэх  чиглэлд анхаарч “Монгол ардын суут”, “Мял богдын намтар” зэрэг дорвитой бүтээлүүдийг туурвин театрын тайзнаа тоглуулсан.

Яруу найраг, орчуулга, нийтлэлийн арав гаруй ном хэвлүүлсэн.

Орос, англи хэлтэй.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ооо(59.153.115.150) 2017 оны 08 сарын 04

Баяр хүргэе. Амжилт

0  |  0
bayar hurgeie..demji(103.26.194.92) 2017 оны 08 сарын 04

mash zuv bayar hurgeye.odoo daraAgin songuulid huch uzeed yalalt baiguulaarai huuhrun busgui mine.chinii duu hooloi dur turh turiin ordond chimeg bolno..baigaa ugui ni medegdehgui neg nairagch orood irchiheed baraa suraggui baihad chi yu dutdag yumbe.uragshaa HULAN

0  |  0
Иргэн(27.123.212.129) 2017 оны 08 сарын 03

Энэ архичин, банзал хуухэн торийн ордон болон, еронхийлогчийн тамгын газрын бусдын хамтаар бузарлаж эхэлжээ?!

0  |  0
зочин(103.57.94.249) 2017 оны 08 сарын 03

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
Top