Хүүхдийн мөнгийг Засгийн газар бус Ерөнхийлөгч хаацайллаа

2017 оны 08 сарын 03

Олон Улсын Валютын Сангаас Монгол улсыг хариуцсан ажлын хэсгийнхэн уулзалт хийж явна. Тэдний ахлагч Коши Мантай, Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сакер нар хүүхэд бүрт мөнгө олгосон асуудлыг буруутгав. Энэ нь мөнгө авсан хүүхдүүд болоод түүнийг шүүмжилсэн ОУВС-ийнхны хэн хэний буруу биш л дээ. Манай Засгийн газар  эдийн засгаа “сэхээн амьдруулах тасаг”-аас гаргах нэрийдлээр ОУВС-аас  зээл аваад удаагүй байна. Тэрхүү мөнгийг халамж тэтгэмжинд зарцуулахгүй гэдэг ам тангараг тавин байж бүтээсэн нь саяхан. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин сонгуулийн үеэр сайхан сэтгэл нь гэнэт хөдлөөд хүүхэд бүрт мөнгө олгосон нь ОУВС-гийнхны өмнө өгсөн амлалтаа зөрчиж орхилоо. Өөрөөр хэлбэл манай  Засгийн газар эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд орж мэдэхээр эгзэгтэй байдлын өмнө тулж ирээд байна.

Ер нь хүнд байдалд, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж  байгаа нь үнэн. Тэрхүү дээсэн дөрөө тасрах аюул тулчихаад байгаа хэрэг л дээ. ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа энэ удаагийн хөтөлбөрийн нийт дүн 5.5 тэрбум ам.доллар юм. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы дуулгаснаар бол ОУВС-ийн нөхөд, хүүхэд бүрт мөнгө олгож, тэдэнд өгсөн амлалтаасаа ухарсныг онцолжээ. Мөн мал, ашигт малтмалын лиценз зэргийг банкны барьцаанд авдаг нь буруу гэж үзсэн байна. Тэдгээрээ барьцаалан байж өдөр хоногийг аргацааж байгаа монголчуудын хувьд ч хэцүүхэн нөхцөл байдалтай тулгарч мэдэх юм.

Өнөөгийн Засгийн газрын албан тушаалтнууд эдийн засаг тогтворжиж эхэлсэн тухай өдөр өнжилгүй шахам мэдэгдэл хийж байгаа нь гал намжаах гэсэн юм гэдгийг учир мэдэх хүмүүс онцолж байгаа. Улсын Ерөнхийлөгчийн сэнтийд суугаад удаагүй байгаа Халтмаагийн Баттулга ОУВС-ийн дээрх төлөөлөгчдийн хүлээн авч уулзах үеэрээ энэ асуудлын талаар ярилцсан байна. Тухайлбал, Монгол улсын суурь эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгсөн эсэх, түүхий эдийн нийлүүлэлт нэг улсын хараат байдалд байгаа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл байхгүй  тухай сануулсан байна. Энэ суурь тогтолцоог өөрчлөхийн тулд хоёр, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж, үйлдвэрлэлийн шинэ технологи гаднаас нэвтрүүлэх талаар Засгийн газарт зөвлөхийг сануулсан.

Ямартаа ч ОУВС-ийн нөхөд Засгийн газарт хариуцлагатай байхыг сануулав. Тэдний амнаас унасан цорын ганц сайн мэдээ гэвэл нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн нь Монгол улсын төсвийн орлого тогтворжиход сайн нөлөө үзүүлж байгааг хэлсэн хавьд хамаагүй үг юм. Үүнийг нь харин Ерөнхийлөгч “түүхий эдийн үнэ өсөх нь түр зуурын явдал” гэж сануулав. Засгийн газрын нөхцөл байдал хүндэрч нүүрсний үнийн өсөлт дээр тогтож байгааг ОУВС-ийн нөхөд эл цагаан хэллээ л дээ.

Харин  Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгө олгосон явдлыг халамж биш, хүн амаа өсгөх гэсэн бодлого, малыг банкны зээлд барьцаалж буй асуудлыг “мал бол монгол улсын үндсэн хөрөнгө” гэж өмөөрөв. Засгийн газар энэ  удаад  Ерөнхийлөгчийнхөө зангаргийн ачаар сануулгатай хоцорч байх шиг. 

Ер нь дээрх байдлаас харахад Засгийн газар маань эдийн засгийн хувьд хэний харьяанд байгаа нь илэрхий. Хүүхэд бүрт мөнгө олгосныг буруутгахад л дээр доргүй сандралдаж ОУВС-гийн төлөөлөгчдийн өмнө хэлэх үггүй сууж байх жишээтэй. Харин ч эх орныхоо төлөө хэлэх үгтэй суугаа Ерөнхийлөгчдөө Засгийн газрын эрхмүүд талархууштай.

                                                                                               Л.Ганзул

                                                                                        www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.106.166) 2017 оны 08 сарын 12

Монгол улсын еронхийлогч сануулгатай хоцорч байна гэнэ уу

0  |  0
Зочин(202.21.107.6) 2017 оны 08 сарын 06

Мундаг ерөнхийлөгч юмаа. Амжилт хүсье. УИХ, ЗГ-ын эрхмүүд ийм л байгаасай. Тэгвэл эх орон маань хөгжиж, ард иргэд маань амар амгалан амьдрах болно доо...

0  |  0
Дорж(202.21.106.112) 2017 оны 08 сарын 03

МАН-ын 65 хужаагийн эрлийзийн бүтэн жил хийж чадаагүй ажлыг ганцхан хормын дотор Ерөнхийлөгч маань шийдчилээ шүү дээ. УИХ-ыг тараа.

0  |  0
zochin(43.242.243.175) 2017 оны 08 сарын 03

irgen guay ta yasan khojuu oilgoji baynaa?

0  |  0
...(202.131.248.210) 2017 оны 08 сарын 03

yronhiilogchiin achaar ene udaa sanuulga bolj ongorood gol buruutan nohduud ni hormoid ni nuugdaad ongorloo.

0  |  0
IRGEN(202.9.42.85) 2017 оны 08 сарын 03

Huuhdiin mungu ulsiin ediin zasagt ymarch hamaagui nuursnii ashigaas 500ter bumiin ashig olson gd ter munhbat gdg ym n zuragtaar yrij bgaad ugsun bizdee odoo tegeed yun ouvs.aas avsan zeeliin mungu getsgeegeed bgaan zasgiin gazar n ard iregdee songuulid ylahiin tuld huursan bolj bnuu

0  |  0
hantvmen(85.203.7.35) 2017 оны 08 сарын 03

mongol ulsaa bodoj l bwal ene valyutiin sangiiin hvmvvsees zorj bolohgvi shvv ene sangiiin achaar l bid ene zeregtei ywaa

0  |  0
bii (85.203.18.254) 2017 оны 08 сарын 03

manai mongol chn enhboldiin l hetewchind bagtaj amidraad bgam bishuudee

0  |  0
Сда нар(178.62.108.129) 2017 оны 08 сарын 03

Халамж тарааж л байвал сайн хүн биш гэдгийг ард иргэд хангалттай ойлгосон_ Сонгуулийн шоунаас болж бүхэл бүтэн улс элгээгээ хэвтэх ёсгүй

0  |  0
зочин(69.31.101.3) 2017 оны 08 сарын 03

Энхболдын кармашдээ монголын хөрөнгө чинь тэр чигтээ энэ хужаагийн хэтэвч. шоронд хорих хэрэгтэй

0  |  0
Vvree* (139.59.3.30) 2017 оны 08 сарын 03

ene zasgiin gazar ni zvger uursdunduu mungu xuraagaad l yu xiij bga ntree meddeg yumuu yr ni. Ajlaa medexgvi xeden garuud l mangartaad uls orniig samraad baix yum daa. shinechlex xeregtei baina.

0  |  0
Uunaa*(69.31.101.3) 2017 оны 08 сарын 03

Zasgiin gazar ni yaaj ajillaad bgan bee. MAN nam aa shinechilj turiin suudliig shinechilj zoxix yostoi xvmvvsiig gargaj neg uurchlult xiimeerdee.

0  |  0
Roza*(188.226.148.40) 2017 оны 08 сарын 03

Xvmvvsiin arga iim muuxai te. Ner turd garxiin tuld xvn yuuch xiij bolno xarin biylvvlj chadax zvilee l xelj gvitsetgex xeregtei l bx shvv.

0  |  0
nyamka(85.203.17.254) 2017 оны 08 сарын 03

ymarch zoxion baiguulalt baixgui olon ulsiin valiytiin san oruulax gj tusuwlusun mungu bsan yum baixdaa Mongoliin ner nuur unexeer muu yum daa xuuxdiin mungu uguud teriigee uurtei ashigtaigaar munguu butsaaj awch bgaag ard irged medeh heregtei yum san

0  |  0
иргэн.(128.199.226.56) 2017 оны 08 сарын 03

Яагаад хүүхдийн мөнгө зогсоох болсон тодорхой л доо ард түмэндээ сайхан харагдаж нэр дэвших гэсэн бүтэлгүйтсэн болохоор үр дагавар нь тэгж ирэлгүй яахав дээ

0  |  0
Michidmaa(192.162.242.160) 2017 оны 08 сарын 03

Эрдэнэбатын тэргүүлсэн засгийн газар концесс идэж, ууж, амлаж байсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх битгий хэл, сөхөж ч харахгүй байгаадаа

0  |  0
Маралмаа(192.162.242.165) 2017 оны 08 сарын 03

Манай засгийн газар ч гэждээ. Зөвхөн сайдуудынхаа болон бүлэглэлийн хэдэн компаниа тэжээдэг засгийн газар болж хувирчихсан байна.

0  |  0
ganba(138.68.108.44) 2017 оны 08 сарын 03

mongol ulsiiig gants awarsan yum bol ОУВС gedgiig mongolchuud medeh heregtei ene sangaar l bid odoo amidarch bn vvniig zow zohitsuulj chadah ni zasag barij bgaa hvmvvsiin hereg bsan harn oligtoi zowoor ashiglaj chadagvi tednii omno iim baidald orj bgaa ni haramsaltai

0  |  0
зочин.(128.199.202.189) 2017 оны 08 сарын 03

Энхболд нэр дэвшихдээ хуваарьлагдаагүй мөнгийг сонгуульдаа ашиглаж өөрийнхөө эрх ашигийг харсан шийдвэр гаргасан ш дээ. Тэр идсэн 60 тэрбумаар нь буцааж төлүүлэх хэрэгтэй.

0  |  0
Baylagma(69.31.101.2) 2017 оны 08 сарын 03

Enehuu zeeliig anhnaas ni huuhdiin mungund zoriulj avaagu shde. Uunees bolj ediin zasag bgagasa dordvol yana? Erdenebat bolon busad tom tolgoitnuudiin songuuliin shownaas bolj ulsaraa iluu ih orond ormoorgui l bh yum

0  |  0
зочин(103.57.94.249) 2017 оны 08 сарын 03

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
OOR ARGA (150.129.141.221) 2017 оны 08 сарын 03

HUUHDIIN MONGO OLGOHIIN OROND HUUHED BURIIG UNEGUI BOLOVSROL OLGOH HOTOLBOR ZARLAACH SURGALTIIN TOVIIN ZARDALIIG ZASAG DAAGAAD

0  |  0
зочин(202.179.26.172) 2017 оны 08 сарын 03

Эбий байсан бол Улсынхаа биш өөрийнхөө нэр сүрийг бодоод шаал өөр хариулт өгөөд л сууж байх байсан шүү, бас л эвгүй гар ш дээ, Элбэгдорж бол

0  |  0
зочин(202.179.26.172) 2017 оны 08 сарын 03

Ер нь энэ хүүхдийн мөнгө чадахгүй шалтгаан нь ОУВС биш Энэ Улсыг Удирдаж байсан нөхдүүд, мөн увайгүй Улс төрчид, Бизнесийн бүлгийнхэний өөрснийгөө бодсон ашиг сонирхол шуналаас болж Улс ороныг маань хямраахад хүргэсэн шүү дээ, Эд Хулгайчууд гол буруутан, өөр хэн ч биш

0  |  0
zocin(27.123.214.119) 2017 оны 08 сарын 03

Ardchilsan eronhiilogch garsan az bolloo amjilt.man bol no

0  |  0
ard(27.123.213.2) 2017 оны 08 сарын 03

Ekbegdorj bolon MAN malnuud l OUBS n gej gadaad ulsuudad erhee ogood ergvvteed baigaa Elbegee chini bvr olon ter bumiin ortei gadaad irgeniig tolgoig ni eleed ywuulaa bizde sine eronhiiligchdoo amjilt

0  |  0
Монгол улсын иргэн(27.123.214.116) 2017 оны 08 сарын 03

Хүүхдийнхээ үйлдлийг цээжээрээ хамгаалаад өмөөрөөгүй хирнээ буруутгалгүй ухаан зараад аваад гарч дээ Улсын маань аав нь

0  |  0
nergui(27.123.214.118) 2017 оны 08 сарын 03

gadnii bodlogoor bish uursdiinhuu bodlogoor ajillah heregtei

0  |  0
Top