Ерөнхийлөгч Х.Баттулга бие төлөөлөгчөөрөө А.Гансүх, Д.Дагвадорж нарыг томиллоо

2017 оны 08 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжид “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зйүлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Амаржаргалын Гансүхийг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай.
  2. Долгорсүрэнгийн Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай” гэжээ.

Амаржаргалын Гансүх нь

ТӨХ-ны Хууль эрх зүйн албаны ажилтан

Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирал

ТӨХ-ны газрын дарга

Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд

УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

Долгорсүрэнгийн Дагвадорж нь

Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар

Японы Нагоно мужийн Мацумото Их сургуулийн хүндэт доктор

Сүмогийн 68 дахь ёкозүна болсон анхны Монгол хүн

Монгол-Японы харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж гүүр болсоор ирэв.

 

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(119.40.103.162) 2017 оны 08 сарын 04

Энэ томилгооноос нь л харчих даа, хэн бэ гэдгий нь, цаашдаа юу хийх вэ гэдгийг нь, ард иргэдийн гуравны хоёр нь сонгоогүй нь ийм учиртай байж шүү дээ, Боловсролгүй, луйварчин хүмүүс улс орныг урагшлууллаа юу, үгүй байх аа

0  |  0
ataman(66.181.182.94) 2017 оны 08 сарын 04

ee huurhii nuguu hulgaich gansuh

0  |  0
Зочин(183.81.169.78) 2017 оны 08 сарын 04

Гансухийн хэрэг шийдэгдсэн уу 60тербум ярьж оорсдийгоо чолоолж бна энэ зов уу одоо болио ямар ард тумний 50санал авсан пронхийлогч биш туунийг огцоруул морь унасан толгойгуй хун

0  |  0
Uul(66.181.181.56) 2017 оны 08 сарын 03

Shine mongol surguuli huchee avch Darhan tsaazat gazar oron suutsnii, bolon surguuliin barilga barij hyatadyydaar duurch bn . Mash buruu songolt hiij bn

0  |  0
soniuchhu!!!(103.212.117.192) 2017 оны 08 сарын 03

Хулангийн оронд элбэгдэржийн тамгын газрын дэд дарга байсан Нэргүй гэдэг чадвартай улстөрийн ноён нуруутай шударга боловсролтой эмэгтэйг сонгохгүй яав даа. ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД САЙН ТАНИХ ЁСТОЙ БАЙМААР ЮМ.ЯАГААД ИЙМ ХАРАЛГАН ТОИМЛГОО ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БОЛДОО

0  |  0
zocin(27.123.214.121) 2017 оны 08 сарын 03

Zow shiidver bn amjit.awarga awargaaraa l baidag gej doorh ataarhagchid heley

0  |  0
mongol em(78.209.187.2) 2017 оны 08 сарын 03

одоо мөнхбаясгаланд нэг албан тушаал бэлэглэхгүй бол бөөн юм болох байх даа батулгаа

0  |  0
mongol er(109.10.153.123) 2017 оны 08 сарын 03

jinhene zuv songolt boljee ajiliin amjilt husie zaluusdaa

0  |  0
ard (202.9.42.125) 2017 оны 08 сарын 03

kkkkkk yasan unen helee bee hahahaha

0  |  0
kkkkkkk(202.9.42.125) 2017 оны 08 сарын 03

ene davgadorj gej er n heniin um beee. unen daldaaak pzdaaa ooriigooo um l bol avarga n avarga n geed l kkkkkkkkk ter japan daa l avarga bsiin bgaa biz.ichej amidaraasaa kkkkkkkkkkkkkkkk

0  |  0
Top