Засгийн толгой, Намын толгой, Загасны толгой гурав заримдаа адилхан...

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 04

 

Нэг хүнд хоёр бохирчихсон намын даргатай МАН-д шинэчлэлийн асуудалдаа толгой гашилгахаас өөр арга зам үлдсэнгүй. Хүүхдэд мөнгө олгож, утга зохиол, урлаг, спортын өнгөтэй өөдтэй харагдах хүн болгоныг сонгуульдаа “зарлагын падан” шиг ашиглаад ч гарч ирээгүй намын даргаа солихоор тэд эрс шийдчихлээ. 1996 оны УИХ-ын сонгуулиар ялагдал хүлээснийхээ маргааш намынхаа боловсон хүчний асуудлыг шинэчлэхэд нэг анхаарсан. Тухайн үед МАХН нэртэй байсан тус намын гишүүдийн эгнээнд зоригтойгоор үзэл бодлоо илэрхийлчихдэг, намынхаа удирдлагуудын өмнө хулгахгүйгээр ярьчихдаг залуус орж ирсэн байдаг. Тэр л залуус 1997 онд МАСЗХ буюу өнөөдрийн НАМЗХ үүсгэн байгуулж, /үндэс суурь нь 1990 онд тавигдсан юм билээ. Түүнээс өмнө мэдээж МХЗЭ нэртэй байгууллагын  зарим оролцоо байсан л даа./ намыхаа шинэчлэлийн эхийг тавьсан.

 Хөгшчүүлийн нам, хуучинсаг үзэл сурталтай... гэсэн шүүмжлэл, дургүйцэлтэй тулгарч, цаашид оршин тогтнох эсэх нь тодорхойгүй болоод байсан МАХН-ыхны өмнөх хонгилын үзүүрт гэрэл гаргасан хүмүүс үнэндээ МАСЗХ-ны хэсэг залуус л даа. Энэ залуус МАХН-д орж ирснээр 1993 оны үед жилд 280 орчим шинэ гишүүн элсүүлж байсан тоог 1996 оны зөвхөн эхний улиралд 1800 гаруй гишүүнийг элсүүлж эрс өсгөн, хүрээгээ тэлсэн гавьяаг намдаа байгуулж байв. Ер нь тухайн үед У.Хүрэлсүх, Б.Энхмандах, Ж.Энхбат, Ц.Батбаяр нарын залуусын зоригтой, шийдэмгий алхам л намагт шигдчихсэн, хөшүүн, хойрго МАХН-ыг урагш явах замд оруулсан байдаг. Яг үнэндээ гишүүд дэмжигчид нь уйдаж залхаад АН руу хараад зогсчихсон байсан гэхэд хилс болохгүй. Залуус бол ардчиллын тухай ярьж, “Хонхны дуу”-г хоороор дуулж байлаа шүү дээ. Энэ үед МАХН-ын аврал болж гарч ирсэн хүмүүс бол гарцаагүй У.Хүрэлсүх тэргүүтнүүд.


 Тэдний ачаар Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Багабанди үнэмлэхүй ялалт байгуулж, МАХН-ныг ард түмэн өөр нүдээр харах болов. Дараа дараачийн сонгуулиудад ч МАХН ялсан. Гэхдээ шинэчлэл бүрэн дүүрэн хийгдэж гүйцээгүй гэдгийг эрхтэн дархтануудын үйлдэл бүрээс харагдаж байсан биз. МАХН-ын хагарал эцсийн дүндээ МАН, МАХН гэсэн хуваагдлаар дууссан. Эзэндээ үнэнч нь МАХН-ыг дагаж, нөгөө хэсэг нь МАН-ыг түшсэн. Намын хуваагдал ч “үр шим”-ээ УИХ-ын сонгуулиар өгч ялагдал авч ирсэн ч эцсийн эцэст 2016 онд ард түмэн МАН-д бүрэн итгэлээ өглөө. Харамсалтай нь сонгуулийн маргаашнаас ард түмний итгэл буурав. МАН-ын даргаар хуучирч хоцрогдсон М.Энхболд... УИХ-д даргад мөнөөх л М.Энхболд...

 Сонгогчид үнэндээ түүнд ясны дургүй гэдгээ нэг сонгуулиар хоёронтоо нотлов.  Ялахын тулд их ч зарлага гаргасныг хүн бүр үйлдэл бүхнээс нь олж харж дүгнэж цэгнэсэн биз. Учир нь үл тайлагдах их мөнгөний асуудал, сонгуулийн дараах уулзалтын бичлэг, сандал ширээний төлөөх яриа хөөрөө, бүр сүүлд нь мэтгэлцээний булхайн асуудалд ч нэр нь хутгалдав. Түүнийг дагаад Засгийн газрын нэр нүүр, намынх нь карерь аажим аажмаар доошилсоор өнөөдрийн байдалд хүрлээ. М.Энхболд даргыгаа, жудагтай, С.Баярт шууд л элэг бүсээ тайлаад өгчихсөн удаатай... энэ тэр гээд өөрийнх нь “улаан фен”-үүд шуугидаг л даа. Энэ удаад хэрхэх нь олны нүдэнд тод байна. Өөрийн хүн гэгддэг Ж.Эрдэнэбатыгаа намын даргын сунгаанд сойчихоод чимээгүйхэн уяагаа эргэж явна.  Өөрийнх нь хүн ялбал өөрөө л ялсантай агаар нэг.   МАН-ын нөхдөд ганц л зам үлдсэн.

 Намынхаа нэр хүндийг авч үлдэх цаашлаад Засгийн газар, улс эх орныхоо төлөө зоригтой алхам хийх, хэнбгуайн ч өөдөөс эрсхэн ярьчих хүнээ л намын даргаараа сонгочих. ОУВС-ийнхан энэ засгийн тэргүүнд хэн суугаад байгааг илэрхийлж өгчихөөд явчихлаа. Эрх барьж байгаа намын хувьд ийм л УИХ-ын даргатай, Засгийн газрын тэргүүнтэй байна. Засгийн толгой, Намын толгой, Загасны толгой гурав заримдаа адилхан бас амархан ялзарчихаад байдаг юм гэдэг. Намдаа шинэчлэл хийхийг үнэхээр хүсээд байгаа бол Засаг толгойлж байгаа нөхдөө буулгаад засаж сайжруулаад, эмхэлж цэгцлээд аваад явчихаар хүнээ намын даргаараа сонгочих. МАН-ын даргад тэнцчихээр хүн өнөөдөртөө У.Хүрэлсүх л байна даа.

Г.Хан

 www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Буруу Цолмон (103.10.23.123) 2017 оны 08 сарын 05

Өнөөгийн МАН бол ,, МАХН ийн байх суур, нэр нөлөө , хөрөнгө мөнгийг ,уйвардан авсан ба ,, Ардчилын ихэн үед Баасан ламын сэргээн байгуулсан МАН ийн нэрийг дээрэмдэн булааж би болгосон ,,, МАХН ийг 80 гаруу жил дотроос нь идэж байсан ялзарсан өмхий увайгүй хулгайч алуурчин нарын байгуулсан нам ,,,

0  |  0
Батаа(59.153.114.73) 2017 оны 08 сарын 05

Хүрэлсүхийг намын даргаар тавьбал Баттулгатай хор найруулж 2020 онд намаа ялагдуулах гэрээ хийнэ. Ингэж тэр 8 жил дарга байх суудлаа засаж авна. Тэр Энхбаярыг Элбэгдоржтой хавсайдаж унагасан шигээ Энхболдыг Баттулгатай хавсайдаж унагасан нүгэлтэй сайран хөлт_. Мөн л урд чигийн сайран хөлт

0  |  0
mongol huulic(61.54.246.23) 2017 оны 08 сарын 04

za henc adil uuj ideh,hulgailahiin dontoi heden hyn hoorondoo tolhilcood baij l baidag.bygd eryygiin heregten,huvisgal hiij shinecleh heregtei.Enhbaurtaigaa hamtrah ganc alham bii.ter zovlon yzsen,bas yndesnii lider hyn.uls oron avaad uvcih mongol algadaa.umar ih shunaltanguud,ug afrikiin zoovoryyd.

0  |  0
Батаа(86.24.200.167) 2017 оны 08 сарын 04

Загасны тархи 3 секунд санах ойтой. Тэрнээс хойш юуг ч мартана. Энэ засгийн тархи 3 хоногийн санах ойтой. Тэгээд юу хэлсэнээ мартаад уур юм ярина. Адилхан байгаа биз.

0  |  0
ЗО(150.129.143.105) 2017 оны 08 сарын 04

МАН АРДЧИЛАЛТАЙ НАМ ӨӨРСДӨӨ АСУУДЛАА ШИЙДЧИХ БИЗДЭЭ ЕР НЬ БОЛ ШИНЧЛЭЛ ХИЙХ ЦАГ НЬ БОЛООД БАЙГААГ ӨӨРСДӨӨ Ч МЭДЭЦГЭЭЖ БАЙГАА ГЭЖ НАЙДНАМ

0  |  0
зочин(66.181.186.244) 2017 оны 08 сарын 04

өөр хүн үнэндээ байхгүй. Хүрэлсүх л чадна. МАН-ыханд хариуцлага тооцож ”ИХ” цэвэрлэгээ хэрэгтэй.

0  |  0
Sukhe)(144.217.76.201) 2017 оны 08 сарын 04

Одоо МАН тогтворгүй, замбараагүй, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л байгаа. Намаа шинэчилье, намаа хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ намыг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой Хүрэлсүх шиг хүн л болох хэрэгтэй байгаа юмдaa

0  |  0
Dugaraa)(192.162.242.10) 2017 оны 08 сарын 04

MAH-g dotroos ni tsewerleh heregtei. hedhen huniig shiitgeed ongoroh asuudal bish. Eh ornoosoo hulgai hiihee zogsooh bolson.Tuunii tuld chadvarlag udirdagch heregtei

0  |  0
Tsegii*(192.162.242.169) 2017 оны 08 сарын 04

Tiim shvv MAN-iig xul deer ni togtoox xvn yaaltachgvi Xurelsux. Busad umxiirch duussan. Luiwarchdiig gargaj baixaar yum xiij chadax negnee l gargasan deer dee uul ni.

0  |  0
Deegii*(192.162.242.169) 2017 оны 08 сарын 04

Minii bodloor bol odoo MAN-d shinechlel xeregtei baina. Enhbold ugasa ylagdax yumaa uuruul xiisen bsan. Yaaj tiim xvniig yrunxiilugch bolgox ch bsii ugasa. MAN-d toxirox xvvn bol Xvrelsux suuxad mash toxiromjtoi suudal

0  |  0
Хөнхөр(112.72.11.114) 2017 оны 08 сарын 04

Улс орныг нам л хагалан бутаргана. Ардын нам задарвал улс орны бүтэц задрана. худлаа улс төрийн хийсвэр дүгнэлт гаргаж өөрийнхөө өчүүхэн тархины алсын хараагүй жижиг сэтгэгдэл таамаглан бичсэн бна. Дунд яс хаяж, ухаантай царайлж байгаа чинь улс орныг л мөхөл рүү түлхэж бна. Бичилтийн хэдэн төгрөг хоолойд чинь тээглэж хахаж үхээрэй. Тэр үеийн нөхцөл, нийгмийн байдалд өнөөгийн орчин, ухамсраар дүгнэлт хийх нь асар том алдаа зөрүүтэй байдлыг үүсгэнэ

0  |  0
:((202.131.248.210) 2017 оны 08 сарын 04

Эрх барьж чадахгүй бол Энхболд тэргүүнтэй гөлөгнүүд суудлаа тавьж өгцгөө

0  |  0
зочин(165.227.6.136) 2017 оны 08 сарын 04

ЭРх мэдэл буруу хүмүүсийн гарт орхоор л ингэж байгаа юмдаа хмм

0  |  0
зочин(165.227.6.136) 2017 оны 08 сарын 04

ЭРх мэдэл буруу хүмүүсийн гарт орхоор л ингэж байгаа юмдаа хмм

0  |  0
зочин(165.227.6.136) 2017 оны 08 сарын 04

ЭРх мэдэл буруу хүмүүсийн гарт орхоор л ингэж байгаа юмдаа хмм

0  |  0
зочин(103.57.95.252) 2017 оны 08 сарын 04

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
ak(202.131.243.186) 2017 оны 08 сарын 04

hurelsuhees uur hun bhgui uur hun tavival horin ond yalagdana

0  |  0
Top