”Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбогдох хэргийн гэрчүүдийг хяналтад авах хэрэгтэй” гэв

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 04

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн Ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 Мэдээллийн эхэнд Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан "Өчигдрөөс эхлэн мэдээллийн хэрэгслүүдээр Шадар сайд  У.Хүрэлсүхийг чагнасан,  мөрдсөн талаар асуудал гарч ирлээ. Харамсалтай нь ийм явдал болсон нь үнэн. 2017 оны долоодугаар сарын 3-ны өдөр бид Тагнуулын ерөнхий газарт  болон  Авлигатай тэмцэх газар хандсан байгаа. Шадар сайдын хувьд уг асуудалд нухацтай хандах чиглэл өгсөн. Энэ асуудал  хуулийн шүүхийн байгууллагаар одоо шалгагдаж байгаа гэж ойлгож байгаа" гэлээ.


 

Ажлын ахлагч А.Үйлстөгөлдөр  "Та бүхэнд хариуцлагатайгаар  хэлэхэд энэ явдлын талаар баримт бичиг болон CD хувилбараар  Шадар сайдын Ажлын албанд өнгөрсөн  Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бидэнд ирсэн нь үнэн. Ингээд  Шадар сайдад танилцуулсан. Шадар сайд "Холбогдох хууль хяналтын байгууллагад нь  шалгуул" гэсэн үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу  Шадар сайдын Ажлын албанаас  "Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, нэр төрд халдах зохион байгуулалттай үйл ажиллагааг  нэр бүхий албан тушаалтан  зохион байгуулж байж магадгүй гэж үзэж байгаа учраас  уг асуудлыг яаралтай шалгаж өгнө үү" гэсэн бичгийг  Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад  долдугаар сарын 3нд хүргүүлээд байгаа.

 

Мөн Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалд уг албан бичгийг явуулсан. Эдгээр байгууллагаас одоогоор хариу  бидэнд ирээгүй байна. 

Үүнээс гадна энэ талаарх албан бичгийг долоодугаар сарын 31-ний өдөр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярт  хүсэлт өгсөн. Энэхүү явдалд бид маш их сэтгэл зовнож байна. Энэ хэрэгтэй холбоотой гэрчүүдэд санаа зовж байгаа учраас хяналтад авах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа энэ нөхцөлд бусад асуултад хариулах боломжгүй байгаа гэдгийг хэлье" гэв.

 

Албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


 

 

 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуульч(202.9.42.59) 2017 оны 08 сарын 05

ЭНЭ НАМ МАНАЙ УДМЫНХНИЙ НАМ БИШ БОЛЖЭЭ . ЯЛЗРАЛ . ШУНАЛ.ХОРСОЛ ШҮГЭЛЖЭЭ...АРГАГҮЙ БИЗ ОЛОН ТҮМНЭЭСЭЭ АСУУХ ЗҮЙЛЭЭ АСУУХАА БОЛЬЖ гурван үеээрээ үр хүүхдээ салхилуулж хөгшид нь нарлаж залуус нь анхны хайраа илчилж байсан тэр газар УИХ дэлгүүрийн өмнөх цэцэрлэгт хүрээлэнг хүч барин ухаж төрийн зүтгэлтэн ЦЭРЭНДОРЖИЙН ХӨШӨӨГ нурааж үе үеийнхэний дууг нь дуулж ирсэн ,,БИТЛС,, хамтлагийн хөшөөг устгаж ХЯТАД МАЯГИЙН ХУДАЛДААНЫ ТӨВ барихаар улайрч байгаа МАНыхнийг яалтай билээ СБД-ЫН 4-Р хороонд Х БАТТУЛГА ялсаны төлбөр үү ӨӨРИЙН ӨССӨН НУТАГГҮЙ ЦАГААЧДЫН ҮЙЛДЭЛ ГЭХ ҮҮ

0  |  0
bi(103.212.118.184) 2017 оны 08 сарын 05

Byy syrjignee yasan ih amindaa hairtai yum be chamaig yav l gej. Taivan amidarmaar bna Syhee

0  |  0
bolgoomjol(202.9.40.183) 2017 оны 08 сарын 04

Hurelsuhee hool undandaa bolgoomjtoi handaarai...naaduul chin odoo yu ch hiij magadgui shuu.

0  |  0
nick(192.241.213.164) 2017 оны 08 сарын 04

umnuh songuuliaar sandui ntr yaj faildlee sanaj bga bizdee ard tumen min odoo enkhbold terguteii sandui ntr gesen uyiig unguruuh heregteishdee erdenebat ch gsn hugatsaa ni duussan hujaa

0  |  0
ank(192.162.242.10) 2017 оны 08 сарын 04

gerchuudiig hamgaalah ni zuw shu hurelsuh hamgaalj chadnaa

0  |  0
ank(192.162.242.10) 2017 оны 08 сарын 04

gerchuudiig hamgaalah ni zuw shu hurelsuh hamgaalj chadnaa

0  |  0
ank(192.162.242.10) 2017 оны 08 сарын 04

gerchuudiig hamgaalah ni zuw shu hurelsuh hamgaalj chadnaa

0  |  0
ank(192.162.242.10) 2017 оны 08 сарын 04

gerchuudiig hamgaalah ni zuw shu hurelsuh hamgaalj chadnaa

0  |  0
ank(192.162.242.10) 2017 оны 08 сарын 04

gerchuudiig hamgaalah ni zuw shu hurelsuh hamgaalj chadnaa

0  |  0
ank(192.162.242.10) 2017 оны 08 сарын 04

gerchuudiig hamgaalah ni zuw shu hurelsuh hamgaalj chadnaa

0  |  0
Samda)(162.243.220.109) 2017 оны 08 сарын 04

MAH bol luivarchid erliiz hurliizuudiin bh ystoi gazar bish, ono ertnii tuuht namiig luuvirchdaas tsewerleh bolson. Suudliin tuluu uvaigui uildel hiihee zogsooy Eronhii saidaa!!!

0  |  0
Chuka)(46.101.93.33) 2017 оны 08 сарын 04

Нэг нэгнийхээ мууг үзэх гэж, алдаа бүрийг нь алдалгүй ажиглаад байгаа шалтгаан нь У.Хүрэлсүх МАН-ын дарга болвол энэ Эрдэнэбат, Номтойбаяр, Сандуй, Оюунхорол, Энхболд гээд бүх луйварчдыг зайлуулах юм гэсэн. Тэгээд үхтэлээ айж байгаа нь энэ...

0  |  0
zochin(43.242.243.175) 2017 оны 08 сарын 04

za man chini ter chigeeree mafiin suljee bolchikhson yum bayna daa ,

0  |  0
Sansaraa*(85.203.9.35) 2017 оны 08 сарын 04

Bodit baidal iim l baina. daanch xvmvvs bodit baidald itgexee bolij. Shalgaj shiidwel shiidmeerdee uug ni.Ugasa vnen ilchlegddeg shvv dee.

0  |  0
Unuruu*(185.89.251.35) 2017 оны 08 сарын 04

Shudarga ysnii tuluu zuw yumandaa temtsej vnenee xelj ix zorigtoi zaluu baina, Er xvn iim l baix xeregtei

0  |  0
231(202.131.248.210) 2017 оны 08 сарын 04

Доржоог хамгаалалтанд авсан шиг тэдгээр хүмүүсийг сайдтай хамт хамгаалах нь зөв

0  |  0
МУ-ын иргэн(66.181.169.202) 2017 оны 08 сарын 04

Ингэж бие биенээ тагнаж мөрдөж байгаа юм чинь энгийн ард иргэд болч яамай цаашаа гэх байхдаа

0  |  0
Top