Т хэлэхдээ талийгаач хээрээс сум оллоо гэсээр чулуун дээр нүдээд сууж байсан гэжээ

2017 оны 08 сарын 04

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017-08-04/ Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нарыг дуудаж уулзан, Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн дэргэдүүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл сонслоо.

2017 оны наймдугаар сарын дөрөвний өдрийн 12 цаг 10 минутын орчимд сургалтын төвд сургалт хийж байсан цэргийн албан хаагчдад нутгийн иргэд хандаж, сургалт болж байгаа газраас баруун зүгт тухайн нутгийн хоёр иргэн тэсрэх зүйлд өртсөн байж болзошгүй гэсэн мэдээллийг хүргэжээ. Цэргийн албан хаагчид уг газарт очиход Төв аймгийн Алтанбулаг сумын 3-р багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөж нас барсан байдалтай, тус багийн иргэн 48 настай Т ар нуруундаа шархадсан байдалтай байсан аж. Эмнэлгийн анхан шатны тусламжийг нэн даруй хүргэж, цэргийн төв эмнэлэгт иргэн Т-г хүргэсэн байна. Одоогоор иргэн Т-ийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарах юм байна.

Тухайн үед үүссэн нөхцөл байдлын талаар иргэн Т хэлэхдээ: Хоёр айлын хонь мал нийлэх гээд байсан тул хээр хонио хариулж байсан Н дээр очиход талийгаач хээрээс сум оллоо гэсээр түүнийгээ чулуун дээр нүдээд сууж байсан. Ирсэн учраа хэлэхээс гадна тэсрэх зүйлийг нүдэж цохиж болохгүй талаар анхааруулаад, цаашаа харж бие засаж байх зуурт ард тэсрэх чимээ сонсогдсон. Миний нуруу бас шархадсан учраас юу болсныг сайн ойлгоогүй гэсэн байна.

Болсон үйл явдалтай холбогдуулан цагдаагийн байгууллага ажиллаж эхэлсэн. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс тэсрэх зүйлийн гарал үүсэл, яагаад тэсэрч дэлбэрсэн шалтгааныг судалж байна.

Иргэн Н-ийн тэсрэх зүйл олсон газар нь Таван толгой дахь зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвөөс баруун тийш 26 км газарт байрлах бөгөөд УИХ-ын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан хориотой газар нутагт багтах хэсэг аж.

Энэ өдрүүдэд Таван толгой дахь хээрийн сургалтын төвд дэлхийн 26 орны 1100 гаруй цэргийн албан хаагч оролцсон “Хааны эрэлд 2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль болж байгаа. Жил жилийн олон улсын сургуулийн үеэр байлдааны галт хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйлс ашигладаггүй, энхийг дэмжих ажиллагааны сургалт зохион байгуулдаг гэдгийг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ онцолсон.

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа: Таван толгой дахь зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд “Хааны эрэлд” арга хэмжээнээс гадна байлдааны сургалт зохион байгуулдаг. Хамгийн сүүлд 2017 оны тавдугаар сарын 3-ны өдөр сургалт хийсэн. Сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, акт баримт үйлддэг. Сүүлийн жилүүдэд болсон сургалтаас үлдсэн зүйлс байхгүй гэж мэдээлсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонссоны дараа цагдаа хүчний байгууллагын дүгнэлтээс гадна Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтийг үндэслэж хариуцлагын асуудал тооцно гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
л(59.153.115.30) 2017 оны 08 сарын 09

Таван толгой дахь хээрийн сургалтын төвийг нүүлгэх цаг болсон хоттой маш ойрхон

0  |  0
халтмаагийн баттулга(66.181.183.106) 2017 оны 08 сарын 06

ЭНГИЙН АРД ГРАНАТ СОНИРХОЖ ЦОХИЖ БАЙГААД ДЭЛБЭРЧЛЭЭ МУУ ТЭНЭГУУД ГЭЖ ТА ГУРАВ ЯРИЛЦАЦГААСАН УУ ААН МУУСАЙН СДАКУУД.... ТУУНИЙГ ГРАНАТЫГ ХЭН АЮУЛГУЙ БОЛГОХ БАЙСАН БЭЭЭ ТЭР ХААНЫ ЭРЭЛД СУРГУУЛИЛТ ХИЙСНИЙ ДАРААГААР ААН???? БАТЭРДЭНЭ МАНГАР, С.ДАВАА ХОЕР ХАРИУЛААДАХ????

0  |  0
Зочин(27.123.214.123) 2017 оны 08 сарын 05

ЖШД Даваа та ажилаа өгөө алийн болгон хүн үхэх бэ?

0  |  0
Genden(103.10.23.89) 2017 оны 08 сарын 05

Janjin shtabiin darga Dawaa generalaa ta odoo syydlaa uguuchee Saidiinhaa ard olon yumnaas multarch uldlee odoo bolno shuu dee. Yum bolgond said buruutaad ta gemgui uldeed bh shig. Ene buhen zuwhun tanii uureh estoi hariutslaga. Ta tsergiin mergrjliin baiguullagiig udirddag darga n gedgee medej bgaa bizdee.

0  |  0
Gana(210.176.86.216) 2017 оны 08 сарын 05

Galt zevseg, zevsgiin chanartai zuil ashigladaggui yum bol yunaas uldsen yamar tesreh delbereh hereglelee tusgai bag garch ustgal hiij akt uilddegiin, muu novshiin Bat-Erdene mal zugeer l zaigaa tavij uguuch!!!!!! Heden saihan zaluusiin ami amidralaar naadah geed baigaa tsaisan mal ve.

0  |  0
ТИЙМ Л ӨНГӨ АЯСТАЙ Ю(202.72.245.200) 2017 оны 08 сарын 05

БАС Л БАТЭРДЭНЭ БУРУУГҮЙ ЮУ?

0  |  0
батэрдэнэ(202.9.42.20) 2017 оны 08 сарын 05

Шууд биё өмөөрөх

0  |  0
ogtsor(202.179.25.199) 2017 оны 08 сарын 05

Naad teneg Baterdenee zailuulaach. tsereg uheed bsn odoo ard uhej ba. Japanii Defence said ogtsorson jisheeg haraach. tsereg holoo holdooson . Naadah mangaraa baih gazar ni bailgaach.

0  |  0
хэрэгтэй гэж үү(139.5.219.219) 2017 оны 08 сарын 05

Хөөрхий дөө .Ард түмний маань нэг талийгаачдыг тэнэг,зөнөгөөр нь дуудаад янав дээ.Бид чинь хагас зэрлэг нүүдэлчин ахуйгаас салах шатандаа л яваа.Хэдэн зуунаар хэвшиж,зан заншил болчихсон юмыг тий амархан 70-80 жилийн дотор арилдаггүй юм байна.Улбаа нь ямар нэг хэмжээгээр хадаглагдаад байна ш дээ.Тэгээд ч бид заавал дайн дажин хийх сугуул гэгчийг хийж зүгээр байгаа иргэдийнхээ амийг аваад байх хэрэг байгаа юм уу !?Хэнтэйгээ хэдийд байлдах гээд бэлтгэл сургуул хийдэг байгаа юм!

0  |  0
Яах вэ дээ (184.99.246.192) 2017 оны 08 сарын 04

Малчин пиздаг тэнэг гээд яах вэ дээ ухаантай пизда чи ...Дайн болоход ийм тэнэгууд хэрэгтэй ш дээ ...Минатай талбайг самнуулна,Танканд томор наана гээд л...

0  |  0
aaaa(202.21.106.164) 2017 оны 08 сарын 04

mongolchuud ugaasa uher sh dee

0  |  0
ҮХЭР МОНГОЛ(202.9.42.56) 2017 оны 08 сарын 04

Чукча хээрээс гранат олоод чулуугаар балбаад сууж байж гэнэ. Хүүе наадах чинь дэлбэрнэ гэсэн чинь надад дахиад 1 байгаа юм чинь гэж гэнэ. УМ МА НИ БАД МЭ ХУМ

0  |  0
ҮХЭР МОНГОЛ(202.9.42.56) 2017 оны 08 сарын 04

Тэнэг чукча байна даа. одоо яаая гэхэв.УМ МА НИ БАД МЭ ХУМ

0  |  0
Top