УЕПГ-аас оффшорын асуудлаар хамтарсан ажлын хэсэг томилжээ

2017 оны 08 сарын 05

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс "Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон, ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаарх мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.

Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хэргийг мөрдөн шалгах хэд хэдэн байгууллага шалгах шаардлагатай гэж үзэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулахыг дээрх байгууллагуудад даалгасан байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кккк(202.9.41.230) 2017 оны 08 сарын 07

Элбэгдоржийг хэзээ нүцгэн хөлиыг нь гозойлгон ачиж шоронд хийхийн бэ? Каплад өгсөн 30 гаран тэрбум ч бага мөнгө биш биз дээ? Завхөн нэг нь л энэ бусдыг нь тоочвол багтахгүй. Элбэгдорж Энхбаяраас өшөө авч болдог дарлагч луйварчдаас ард түмний өш хонзонг сайн чиг авч өгмөөр байна Баттулгаа

0  |  0
Иргэн(66.181.191.37) 2017 оны 08 сарын 05

Үр дүнгий нь харъяадаа?! Эх захгүй улс төржтлт, өс хонзонгийн давалгаа гэж л үзэж байнадаа?!

0  |  0
Top