А.Ганбаатарыг хорьж, М.Энхболд, Ц.Сандуй нараас мэдүүлэг авч эхэлсэн үү

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга өдгөө ажлаа хүлээж аваад сар болох гэж байна. Энэ хугацаанд түүний анхаарлаа хандуулж буй гол "бай" нь он дамнан яригдаж буй алдарт "60 тэрбумын" асуудал. Учир нь тэрээр  "Хэрэв Ерөнхийлөгч болбол уг асуудалд анхаарал хандуулахын сацуу холбогдох эздэд нь хариуцлага оногдуулна" хэмээж улмаар АТГ-т шалгуулахаар  албан бичгийг өөрийн биеэр хүргэж  байсан.

Тэгвэл  энэ дагуу  иргэний бус Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар хууль шүүхийн байгууллагуудад  нөлөөллөө үзүүлээд эхэллээ. Тэрбээр   Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзаж,  “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, уг баримтад нухацтай хандахыг сануулсан удаатай.  Мөн   тус  90 минутын бичлэгийн турш илтгэл тавьж, мэдээлэл хийсэн Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй  2016 оны УИХ, орон нутгийн сонгуулийн дараа  төрийн өндөр албан тушаалд очсоныг АТГ яагаад шалгахгүй байгаа талаар  онцлон анхааруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг"  Авлигатай тэмцэх газарт даалгасан.  Уг хэрэгт Авлигатай тэмцэх газар,  Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг томилон шалгуулахаар шийдвэрлэж, хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, мөрдөн шалгах байгууллагуудад хүргүүлсэн юм.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарыг хууль хяналтын байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар зарим эх сурвалжууд  мэдээллээ. Мөн А.Ганбаатарыг АТГ-аас баривчлан саатуулж, Ганц худагт хорин мэдүүлэг авч эхэлсэн байна. 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tur serjee(91.231.169.123) 2025 оны 03 сарын 13

Mongoliin tur serj nud mi yum hardag bolj chih ni sonsdog bolj har huld ni medee orj amilaj baigaa yum baihdaa.Tegeed bur bur hund uvchinuusuu salaad eruul eer ajilaa hiideg bolchihmoor l baina shuu.Bur suuldee anduuraad Mongoliin ard tumnii esreg hyatadiin ard tumniig hamgaaldag boloodnuden deer huvirchihdagiig ch uzlee.Odoo aldaagaa zadah tsag bolson.

1  |  0
зочин(103.212.117.74) 2025 оны 03 сарын 13

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

1  |  0
zochin(49.0.212.212) 2025 оны 03 сарын 13

Ooor hiih ajil alguu

1  |  0
Зочин(223.39.188.90) 2025 оны 03 сарын 13

Төмөр замын 720 тэр бумаа яахын бэ манайхаан..60 тэр бумаар сольчихож байгаамуу.аргагүй ухаантай ард түмэн шүү

1  |  0
60 тэрбумыг шалга(66.181.179.238) 2025 оны 03 сарын 13

Сайн байна төрийн албан тушаалд мөнгөөр очсон хүмүүсийг байгууллагуудынхан хамт олон нь хэлээд өгнөө. Ажлын байрны шаардлага хангаагүй нөхдүүд авилгал өгч гарсан нь тодорхой саатуулаад жаахан чангалчихад л 60 тэрбумын гишүүнээ нотлоод өгнө ш дээ

1  |  0
катя(66.181.179.32) 2025 оны 03 сарын 13

Юун 60 хэдэн 10н их наядыг идсэн хэдэн сайд ээлжээр томилсон АН аа өөртэйгээ эхлээд шалга.Буруутаныг шийтгэ.Дараа нь бусдын өвсийг хар.Өөрийнхөө бухлыг харахгүй ингэж шоудвал төрийн ажил гацаж МАНАН арилахгүй

1  |  0
Zochin(31.35.91.181) 2025 оны 03 сарын 13

Erenhiilugch ajilaa sain ehelj bn bayr hurgie

1  |  0
Зочин (103.14.36.6) 2025 оны 03 сарын 13

сайхан шоу хийж ажилгүй иргэдийн толгойг эргүүлж байна даа. Хоногийн хоолоо дөнгөж идэж байгаа, хүүхдээ яаж сургуульд сургана гэж байгаа төрийн албаны нөхөд хахууль өгөөд л ажил аваад л явж байдаг гэнээ. Мөн ч их эндүүрч байна даа. Жирийн хүмүүс 5, 10 мянган төгрөгт л хууртаж байна шүү дээ. Үүнийн оронд хулгай гэмт хэргийн асуудлыг хөндөж тавибал ямар вэ.

1  |  0
Ani(96.54.118.31) 2025 оны 03 сарын 13

Sandui,Enkhbold 2- iig horiochee

1  |  0
зочин(119.40.103.162) 2025 оны 03 сарын 13

Энэ одоо сайхан шоу болж байна даа, хүнд хэрэгтэй юм хийхийн оронд иймэрхүү шоу хийгээд л амар болждээ, ямар ч үр дүн гарахгүй зүйл шүү дээ, харж байдаа,

1  |  0
Zochin(59.153.112.245) 2025 оны 03 сарын 13

Ulsaas neg ch tugrug gargaagvi ch shaardsan mungu tuluud alban tushaal avsan hvn ter munguu HAANAAS gargaj hohirloo baragduulah ni oilgomjtoi shvv de. Tegeed ch chadvarlag zaluuchuud ajilgvi gudamjind bna shvv de. Turiin albiig mungunii alba bolgoson notstoi buguud mash halgaatai asuudal ahvv

1  |  0
Зовсон иргэн(122.201.31.164) 2025 оны 03 сарын 13

ҮНЭН ҮҮ? ҮНЭН Л БАЙХ БОЛТУГАЙ! БУРХАН МИНЬ. ОДОО Л МОНГОЛ ТӨРИЙГ АВИЛГАЧДААС ЦЭВЭРЛЭХ БОЛТУГАЙ!

1  |  0
Зочин(202.9.40.174) 2025 оны 03 сарын 13

Мөнгө босгоод түүнийгээ гадаадад нуучихсан хүмүүсийг ярихгүй байтлаа мөнгө босгоно гэж ярьсан хүнийг барьж байгаа юм биш биз?

1  |  0
ss(202.9.40.138) 2025 оны 03 сарын 13

Enhbold gvriugeed.tvvniig hench shalgaj shiitgedeggvini sonin.iim bsaar irsen.naana tsaana svlbee ihtei.huivaldaani etseg.gazriin naimaand basl tag zgr ungursunduu

1  |  0
Бат(202.9.42.136) 2025 оны 03 сарын 13

Энэ бол зүгээр л АН-ын сонгуулиар нохойд баридаг мод улсаас нэг ч төгрөг гарздаагүй

1  |  0
Batlaga(202.70.46.211) 2025 оны 03 сарын 13

Zuv odoo busdiinh ni oimsiig gozolzuul

1  |  0
H(103.26.194.49) 2025 оны 03 сарын 13

Enkhboldiig ni Sanduitai ni horiochee

1  |  0
awaa(122.201.23.201) 2025 оны 03 сарын 13

odiid Enhbold zee gej hor nairuulsan baigaa shug horihgvi yabdaa

1  |  0
Top