М.Энхболд намын Бага хурлаа есдүгээр сард хуралдуулахаа мэдэгдэв

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 09

  МАН-ын Их хурлыг ирэх сард хуралдуулахыг намын гишүүдээс шаардах болсон. Үүнтэй холбоотойгоор намын дарга М.Энхболд өнөөдөр дахин байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “2017.07.08-ны өдрийн МАН-ын удирдах зөвлөлийн албан ёсны хурлын шийдвэрийг 2017.07.19-ны өдөр сошиал хаягуудаараа дамжуулан олон нийтэд мэдээлснээ дахин хариуцлагатайгаар хэлье” гэжээ.

 МАН-ын дарга М.Энхболд хэд хоногийн өмнө “2017 оны 09 дүгээр сард намын Бага хурлыг зарлан хуралдуулах, сонгуулийн үр дүнгийн талаарх дүгнэлтийг хэлэлцэх, намын их хурлыг товлон зарлах, МАН-ын ээлжит их хурлаар өнгөрсөн 27 дугаар их хурлаас хойших үр дүн, алдаа дутагдлыг авч хэлэлцэх, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, шинэ удирдлага 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх нь зүйтэй хэмээн Удирдах зөвлөлөөр шийдвэрлэсэн” гэсэн юм. Энэ байр суурин дээрээ байгаа гэдгээ өнөөдөр мөн мэдэгдсэн байна.

Т.Түвшин

ZINDAA.MN  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top