60 тэрбумаас “угжигсад” хэн бэ?

2017 оны 08 сарын 10

60 тэрбумыг санаачилж МАН-ыг шороотой хутгагсадад улс төрийн хариуцлага оногдуулах ёстой

2016 оны УИХ-ын сонгууль болон Орон нутгийн сонгуулиар олонхи болсон МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “өвдөг шороодов”. Үүний шалтгааныг олон хүчин зүйлтэй холбож үзэж болох ч тэдгээрээс төрийн албыг “наймаалцсан 60 тэрбумын бичлэг” жин дарна. 60 тэрбумын хэргийг санаачилж, МАН болон намын даргаа “шороотой хутгасан” Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйд хариуцлага тооцох асуудал яригдаад ирэх үед түүнийг НИТХ болон нам дотроо өмөөрч дуугарч байгаа хүмүүс бас байх юм.

МАН-ын эгэл жирийн мянга мянган гишүүдийн үзэл бодол итгэл үнэмшлийг уландаа гишгэж, намын боловсон хүчний бодлогыг мөнгөөр үнэлж, төрийн захиргааны албан тушаалыг хар зах дээр наймаалцах мэтээр ярьж, намдаа мөнгө босгох нэрээр Намынхаа үзэл бодолд итгэж явсан мянга мянган гишүүдийн итгэл рүү ус цацсан Ц.Сандуйг дэмжигчид, түүнийг хамгаалагчид тэгвэл хэн вэ?

Ц.Сандуй нарын эдгээр хүмүүс 60 тэрбумын “хэрэг” өдөөж, өөрт нь итгэж дэмжиж явсан МАН-ын дарга харлуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах нөхцлийг бүрдүүлсэн гэж дүгнэхэд хүргэж байна. Тэднийг Ц.Сандуйгаар дамжин НИТХ болон одоо эрхэлж буй албандаа томилогдсон гэж хардаж болно.

Ц.Сандуйтай хариуцлага тооцох тухай ярьж байгаа энэ цаг мөчид түүнийг ямарч үнээр хамаагүй хамгаалан, албан тушаалд хэвээр нь үлдээхийг зорьж байгаа хүмүүс бол НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү, Ж.Батсайхан, Ц.Сандагсүрэн, Д.Энхтөр нар нар бололтой. Эдгээр хүмүүсийн хувьд албан тушаалтайгаа үлдэх, амьжиргааны эх үүсвэрээ хадгалахын төлөө Ц.Сандуйг НИТХ-ын даргаар үлдээхийн төлөө ажиллаж байгаа юу гэлтэй.

МАН-ын олон мянган жирийн гишүүдийн итгэлийг эвдсэн “60 тэрбумийн хэрэг”-ийг санаачлагчидад улс төрийн хариуцлага хүлээлгэх нь зүй ёснй хэрэг. Үүнийг өмгөөлж, хамгаалах гэсэн хэн бүхэн тус хэргийн “хамсаатан” гэж олон нийтэд ойлгогдох болно. Зүй нь бол Ц.Сандуй дарга албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгөх нь хувийн улс төрийн карерынхаа ирээдүйг бодсон зөв алхам болохсон. Энэ асуудлыг хэрхэн шийдэхээс хамааран нэг талаас МАН-ыг дэмжигч жирийн гишүүдийн итгэл сэргэх, нөгөө 2020 оны сонгуульд МАН амжилттай оролцох эсэх асуудал хамаарна гэж ажиглагчид үзэж байна.

эх сурвалж: fact.mn

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.42.182) 2025 оны 03 сарын 13

Bolovsroliig mungu bolgoson gene erhlegch,zahiral,darga nar ni munguur orj tuuniigee etseg ehchuudees avch ehelsen gej yarih bolloo. NBG-t tomilogdson nuhduudiig hamgiin turuund zailuulah heregtei. 60 ter bumiin ihenh ni ter ih masst bosch bgaa

1  |  0
лут(150.129.142.174) 2025 оны 03 сарын 13

МЭДЭЭЖ Миеээгийн хүү энхболдийн санаа. Бүгдиийг нь шоронд хатаа

1  |  0
Иргэн(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

Хурц амьд уу

1  |  0
Damiran(66.181.177.185) 2025 оны 03 сарын 13

Turkhuu guai SHDuurgiin gazryn albyg ch mun buzarlasandaa..odoo Us suvagt noyon bolchikhood bas Sanduigaa umuuruud l...chamaig hezee negen zagt unen guizeneee..harj l baigaarai

1  |  0
zochin(43.242.243.175) 2025 оны 03 сарын 13

BUGD BYALDUUCH DOLOOGCH TSARAYTAY NUKHDUUD BAYNA

1  |  0
хролл(139.5.219.54) 2025 оны 03 сарын 13

Шанзавын хамаатангуудыг хөөж зайлуулаач, удахгүй УЛСАА худалдах тухай ярих нь

1  |  0
Тагнуул мэдээгүй .(202.9.40.41) 2025 оны 03 сарын 13

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар ярьж байгаа баримтыг Тагнуулын дарга Б.Хурц мэдээгүй байгаа шүү. Тиймээс энэ шийдэгдэхгүй байгаа юм.

1  |  0
zochin(202.179.31.76) 2025 оны 03 сарын 13

Yahavdee 60 say tugrug gehgeed l ter bum gej anduuraa bizdee Hen avsan hen ugsun ni medegdehgui yumnii tuluu demii yum yariad uursduu mash ih mungu basgoj avah shaltag baisan bizdee Ter ih mungiig ter zaluu yaj bosgoh bileedee

1  |  0
naran(150.129.143.235) 2025 оны 03 сарын 13

namiin. ner. barisan. luivarchidtai. hariutslaga. tootsoh. heregtei. shvv. dee eronhiilegchiin. songuuli. shig. ingej. bie. bueniigee. harluulah. vil. ajillagaa. gazar. avah. chinjtei. huuli. gej. baidag. bol. tor. zasagt. hariutslaga. tootsdog. mehanizm. gej. baidag. bol. odoo. hariutslaga. tootson. ene. muuhai. gvjir. gvtgelee. zogsoogoochee. arai. dandaj. bainaa

1  |  0
зочин(150.129.140.218) 2025 оны 03 сарын 13

Энэ БАттулга гэгч хүн л 60,0 тербум гээд нэг яриа гаргаад байх юм энэ 60,0-г хэн хэн гэдэг хэдэн хүнээс хэн авсан юм бэ.Сарын нэг сая төгрөг гэдэг бол жилдээ 12,0 сая.4 жилд 48,0 сая төгрөг авахын төлөө 60,0 тербумыг өгдөг хүн байх уу.Нэг тербум гч гэсэн дээ хаха

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

MAN uls tord baih ugui ni ene hereg bolon busad olon asuudlaas shaltgaalna, yuch oorchlogdohgui bol 20 ond baihgui

1  |  0
Top