Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтөөс илүү чухал тулгамдсан асуудал олон байгааг санууллаа

2017 оны 08 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Ж.Батзандан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцов.

Уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явц байдлын талаар санал солилцон ярилцлаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Зөвлөлдөх санал асуулгын хууль баталж, ийм механизм гаргаж байж Монгол Улсын Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэс нь нээгдсэн” гээд нэгд, Үндсэн хууль сайн хууль тул түүнийг хөдөлгөж болохгүй, хоёрт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй, гуравт, МАН-ын дотор цөөн гишүүд, мөн МАХН-ын зүгээс болоод Ардчилсан намаас Э.Бат-Үүл нар Ардын Их Хурал, Бага хурал гэсэн хоёр танхимтай парламенттай болъё гэсэн санал гаргасан. Мөн Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар мэдэгдэл хийсэн. Энэ дотроос Парламентын засаглалаа хадгалаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал 60 гаруй хувийг эзэлж байгааг” танилцууллаа. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг байхгүй болгох эсэх, Засгийн газарт чиглэл өгөх гэх мэт эрх байх эсэхийг ард түмнээр шийдүүлэхээр санал асуулга явуулж байгаа талаар дурдав. Нийт 5 багц бүхий 22 асуудал тусгасан төслийг эхний ээлжинд боловсруулаад байгаагаа тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулж өгөв.

Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарыг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтөд сайн ч зүйл бий байх. Муу ч зүйл бий байх. Төрийн 3 өндөрлөгийн хоорондын эрх мэдлийн хуваарилалтыг шинэчлэх асуудлыг л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулах нь гэж олон хүн ойлгож байна. 25 жил болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нэгдүгээрт, Монгол Улс, хоёрдугаарт Монголын гурван сая ард түмний эрх ашгийг нэн түрүүнд тавих ёстой гэж ажлын хэсгийн ахлагч үзэж байгаа гэж хэллээ. Энэ үнэхээр гол асуудал. Гэтэл хэлэлцүүлгийн явцад УИХ-д 65 суудал авсан МАН-ын зүгээс энэ дарааллыг өөрчлөх вий гэсэн болгоомжлол бас байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын эрх ашиг эн тэргүүнд эрэмблэгдэх вий. Монгол Улсынхаа гурван сая иргэний төлөө асуудал ярьж байгаа бол, сумын Засаг даргыг орон нутгийн иргэд өөрсдөө сонгоно, УИХ-ын гишүүд алдаа гаргавал сонгогчид нь эргүүлэн татдаг байна гэх зэрэг асуудлыг нийтээрээ дэмжих магадлалтай” гээд энэ талд хатуу анхаарахыг ажлын хэсгийн гишүүдэд санууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг “Шинэ Ерөнхийлөгч гараад ирмэгц Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яагаад довтолгоод унав аа. Нэгд, та нар ингэж шууруулж болохгүй. Хоёрт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэдэг нэг хэрэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн олон нийтэд хэрэгцээтэй зүйл байвал ярьж болох талтай. Гэтэл салбар хуулиудаараа Үндсэн хуулийг “будаа болтол” шүршээд юу ч биш болгочихлоо шүү дээ.

Жишээ нь, Элчин сайд томилох дээр зөвшилцөх гэдэг үгийг яагаад Үндсэн хуульд бичсэнээс өөрөөр УИХ хууль гаргаж тайлбарлаж байгаа юм бэ. Үндсэн хууль гэдэг үндсэн суурь хуулийг хажуугаар нь жижиг хуулиуд гаргаж тайлбарладгийг болиулж, үүнийг цэгцлэх хэрэгтэй. Шинэ Ерөнхийлөгч гараад ирэхээр шууруулаад эрхийг нь хаагаад авъя. Гэхдээ яах вэ, шинэ Ерөнхийлөгч битгий санаа зов. Энэ 2021 оноос үйлчлэх юм шүү гэж тайлбарлаж байгаа бол тийм зүйл огт байхгүй шүү. УИХ-ын 57-гоос дээш гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой. Ингээд нэг өдөр шуураад баталчих вий” гэсэн болгоомжлол байгааг хэллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын зүгээс 60 тэрбумын асуудлыг шийдсэний дараа энэ  Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярих ёстой. 60 тэрбум төгрөгөөр төрийн албан тушаалыг урьдчилсан зарсан асуудалтай холбоотойгоор бүрдсэн УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүй байхгүй гэж үзэж байгаагаа хэллээ. Энэ удаагийн УИХ нэг намаас 65 гишүүнтэй, гэтэл 57 ба түүнээс дээш гишүүний саналаар Үндсэн хууль өөрчилнө гэх юм бол нөгөө дээр яригдсан эрх ашгийн эрэмбэ алдагдах магадлалтайг санууллаа. Мөн Үндсэн хуулийг өөрчилснөөр Иргэдийн нийтийн Хурлын эрхийг иргэдээс булаан авах, шүүгчийн насыг нэмэгдүүлэх зэрэг асуудал бас яригдаж байгаа юм байна. Тэгвэл УИХ-ын гишүүний насны босгыг бас нэмж, төлөвшсөн хүн гишүүн болдог байхад ч анхаарах хэрэгтэй хэмээн саналаа хэлэв.

Эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийн 65 нь нэг намынх, тэдний 41 нь шинээр анх удаа УИХ-д сонгогдсон гишүүд байгааг Үндсэн хуулийн өөрчлөлт хийхдээ авч үзэхэд илүүдэхгүй шүү хэмээн болгоомжилж байгаагаа онцгойлон анхааруулав. Мөн олон аймг сумдын нутагт ган гачиг болж байна, зуд болох, ургац алдах гээд цаг үеийн тулгамдсан асуудал асар олон байхад УИХ нь нэн яаралтай биш Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийнхүү шавдуулж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар нэгэнт хэлэлцээд эхэлвэл дундуур нь өөр ямар нэгэн асуудал хэлэлцэхгүй байх хуультай юм байна.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zil (66.181.176.31) 2017 оны 08 сарын 14

ERDENET OVOOTIIN TUMUR ZAMIIN BAIGAL ORCHNII UNELGEEG AISPIR MAINING KOMPAN 2018 ONI 8 SARIIN 18 HURTEL HIILGEH UURGIIG MONGOLIIN TALD OGSON HOVSGOL NUTAG TBB HET HARTAI YUMAA

0  |  0
бодох цаг үе(66.181.180.36) 2017 оны 08 сарын 14

энэ монгол улс гэж ёстой л хараалд идэгджээ. Яаж яаж болохгүй. олон намын төлөөлөл болгоод сонгоод өгөхөөр тал тал тийшээ хараад нийлж нэгдэнэ гэж ер байхгүй ээ.Энэ байдлаас нь бид залхаад нэг намын гарт төвлөрүүлээд үзье гэхээр юм л бол 65 -ийн бүдүүн хадуунаар дуудаж хүч түрэн өөрсөдийнхөө эрх ашиг нийцсэн хууль гаргана гээд л хардаж сэрдэх. Ард түмэн бид чинь яах ёстой болж байна аа. АН-ийн зарим нөхөд арай л дэндээд байгаа юм биш үү АН-ийн хэсэг нөхдийн сонирхолоор боловсролгүй хүнийг чинь хүртэл сонгоод өглөө. Болоо юм биш үү! Давраад байвал саналаа өгч болсон юм бас авч бололгүй дээ

0  |  0
?(202.9.40.254) 2017 оны 08 сарын 14

Өө хөөрхий муу ноход эцэг хууль гээд улсыг сөнөөсөн эцэг мал хуулиа нэг нь өөрчлөх нэрээр нөгөө нь өөрлөлтөөс айгаад л таарсан нохойнууддаа. Эд бол жирийн ядарсан ард түмний дайснууд л байна

0  |  0
Б bish Э erunhilugch(103.10.22.145) 2017 оны 08 сарын 14

Erunhiilugch uuriin medleg gej alga bna lee umnuus ni dan Z.Enkhbold l yariad suuh yum bna le deg.H.Battulga bish Z.Enkhbold erunhiilugch bolson....

0  |  0
zochin(27.123.214.123) 2017 оны 08 сарын 14

Sanaa ni bol undsen huuliig uurchluulehgui bololyoi. Erunhiilugch nuguu 2-too tolgoigoo meduulchihjee. Saingaa ch bish Zi, Altanyuyagtn sanaachlagaar hurlyg hiilgejee.

0  |  0
zochin(43.242.243.175) 2017 оны 08 сарын 14

MAN-YN LALARUUD ERUNKHIILUGCHIIG DOOSH NI KHIIKH GEJI MUN CHI IKH KHUSEKH YUM DAA , MALNUUD MINI GORIDI

0  |  0
Иргэн(139.5.217.51) 2017 оны 08 сарын 14

шинэ еронхийлогч хасар, басар хоер нохойтой болжээ?! 60- н тэрбум гэж уйлдэгдээгуй, гуйцэтгэгдээгуй асуудлыг яриад яахавдээ?! торийн тогтолцоо гэдэг ийм хонгохон шийдэгддэг байж болохгуйшдээ?! оорсдоо тэрбум тэрбумаар нь тараадаг, зооворлодог мортлоо МАН руу дайрах хэрэггуй?! оор ажил байгаагаа Баттулгаар арай заалгах дээрээ тулаагуй байнаа?

0  |  0
Зочин(150.129.141.150) 2017 оны 08 сарын 14

Энэ 3-уулаа 3 өөр санаа бүхий үг хэлээд Монгол улс 3 ерөнхийлөгчтэй болсон байна шүү дээ кккк

0  |  0
Top