“60 тэрбум”-ын Цензургүй сурвалжлагыг 21:00 цагаас үзээрэй

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 14

  Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэг түр завсарлаад байсан бол өнөөдрөөс эхлэн дахин үзэгчдэд хүрэх гэж байна. Шинэ дугаараа “Тооны машин дээрх төрийн алба” сэдвээр бэлтгэжээ. Тодруулбал төрийн албан тушаалыг худалдах гэж оролдсон 60 тэрбум төгрөг босгох тухай бичлэг, түүнтэй холбоотой ноцтой мэдээллүүдийг хүргэхээр зорьсон байна.

МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын энэхүү бичлэг нь төрийн албыг худалдах гэсэн  ноцтой баримт юм. Энэ тухай “Цензургүй сурвалжлага” эрэн сурвалжлах нэвтрүүлэг шинэ дугаараа бэлтгэсэн байна.

Өнөөдөр С1 телевизээр 21:00 цагаас үзэгчдэд хүрэх юм.

Нэвтрүүлгийн шторкийг үзнэ үү.  

Т.Түвшин  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bold(119.40.102.5) 2017 оны 08 сарын 15

Монгол Улсын эсрэг гэмт хэрэг мөн тул 10 дээш жилээр яллах хэрэгтэй.Баттулгын гарт зэвсэгт хүчин бий гэдгийг хуулийханд сануулах хэрэгтэй.!!!

0  |  0
Зочин (27.123.212.130) 2017 оны 08 сарын 15

Коммент бичихдээ, ,,цаазлана ,ална хядна,, гм муухай сонсогдох үг хэрэглээд хэрэггүй байхаа. Буруу хэрэг хийсэн хүн хуулиараа л шиитгэгдэнэ биз.та бид сонгуулиар гишүүдээ сонгоод , тэр итгэл өгсөн хүмүүс л хуулиа гаргадаг биздээ. Харин буруу хүн гаргажээ гэж өөрийгөө л буруутгах хэрэгтэй шдээ.

0  |  0
Үнэн(66.181.179.183) 2017 оны 08 сарын 14

Иймэрхүү авилгалын схемүүдийг тас цохиж Сандуй, М.Энхболд, Ганбаатар, С.Баяр мэтийг халиар Хүрэлсүх мэтүүдтэй нь улс төрөөс зайлуулж цаазлах хэрэгтэй. Тэгвэл улс орон эрүүл саруул болж хөгжинө.

0  |  0
Top