МАН намын даргаа өөрчлөх нь нэгэнт тодорхой болсон. Намын дарга хэн болохоос улс төрийн ууган хүчний шинэчлэл өөрчлөлтийн салхи хэрхэх нь шийдэгдэх учиртай. Аравдугаар сард хуралдах намынхаа Их хурлаар даргаа сонгох ба Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар өрсөлдөөнд орно. Намын даргад энэ хоёртой зэрэгцэн хүчтэй өрсөлдөх нэр дэвшигч гарч ирэхгүй л болов уу. “Зүүний хүчин”-ий фракц У.Хүрэлсүхийг, “Нийслэл”-ийн фракц Ж.Эрдэнэбатыг сойж эхэлсэн. Тэдний өрсөлдөөн ил гарч, У.Хүрэлсүхийгээ Ж.Эрдэнэбат нь тагнаж, чагнан, хууль хүчний байгууллагаар шалгуулахыг оролдож эхэлснээс үзэхэд, өрсөлдөөн тун ширүүн өрнөх нь ойлгомжтой билээ.
Нэгэнт энэ хоёроос өөр өрсөлдөгч үгүй учраас хэн нь намын дарга болох, МАН-ын шинэчлэлийг хийж чадах уу гэдгийг тунгаах учиртай. МАН-д ямар цэвэрлэгээ хийх хэрэгцээ шаардлага бий болсныг дүгнэх ёстой. Одоогоос нэг жилийн өмнө, 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авсан МАН-ын рейтинг нэр хүнд, нэг жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгуулиар навс унасан шалтгаан нь цөөн хэдэн улс төрчидтэй салшгүй холбоотой билээ. Төрийн албыг худалдах гэсэн оролдлого, албан тушаалын наймаа, 60 тэрбумын бичлэг нь МАН-ыг хамгийн муухай харагдуулж буй. Жаран тэрбумын авлигын сүлжээг санаачилсан МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нар нь намаа “шороотой хутгасан” гол эздүүд нь. Энэ шалтгаанаар ч М.Энхболд хариуцлага хүлээж намын даргаа өгөхөө мэдэгдсэн билээ.
Бодитоор МАН-д авлигын сүлжээ бий болж, тэднийг намаасаа цэвэрлэх шаардлага үүссэн. “Жаран тэрбум”-ын муу нэрнээс МАН салахын тулд тэднийг санаачлагчдыг хөөн зайлуулахгүйгээр нэр цэвэр үлдэнэ гэж үгүй. Авлигын сүлжээг бий болгосон нөхдөөсөө салснаар МАН шинэчлэгдэнэ. Ард түмний итгэл даах нам болж үлдэх учиртай.
Энэ шинэчлэлийг хэн хийх бэ гэдэг нь сонин байна. У.Хүрэлсүх үү, Ж.Эрдэнэбат уу. Төрийн албыг наймаалах сүлжээг удирдаж, эхлүүлсэн М.Энхболдын дохиогоор хөдөлдөг Ж.Эрдэнэбат эхлүүлж чадна гэж үү. Яг үнэндээ бол МАН нь нийслэлийн фракцийнхнаас, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Ц.Сандуйгаас салж байж гоё харагдана. Намаа шинэчилж чадна. М.Энхболдыг Ж.Эрдэнэбатаар сольсноор “Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй”-тэй адил болно. Ж.Эрдэнэбат бол М.Энхболд юм. Тиймээс МАН Ж.Эрдэнэбатыг намын даргаар сонгох нь тун харалган шийдвэр билээ.
Нөгөөтэйгүүр Ж.Эрдэнэбат нам удирдах лидер мөн гэж үү. Түүний ажлын туршлага, намтрыг сөхье. 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажиллажээ. 2012 - 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан. Түүнээс өмнө аймгийн Засаг даргын тамгын газарт ажиллаж ирсэн “хөдөөний хүн”. Парламентын хаалгаар орж ирээд дөнгөж таван жилийг үзэж буй. Улс төрийн хүнд, хэцүүг туулах гэхээсээ илүүтэй албан тушаалын шатаар татуулж ирсэн нэгэн. Өнөөдрийн Ерөнхий сайдын албыг өөрийн хүчээр бус өрөөлийн хаялгаар олж авсан. М.Энхболд түүнийг Ерөнхий сайд болгоогүй бол тэр өнөөдөр намын даргад өрсөлдөх хэмжээнд яригдахгүй байх байлаа. Тиймдээ ч Засгийн газрыг өөрийнхөө толгойгоор удирдаж буй гэж итгэхэд бэрх билээ. Улс төр, төрийн албаны туршлагыг нь харвал улс төрийн том нам, ууган хүчинг удирдана гэдэг түүнд зангараг дутна.
Харин У.Хүрэлсүх хэрхэх бол оо. Ж.Эрдэнэбаттай харьцуулбал, улс төр, төрийн албаны арвин туршлагатай нэгэн билээ. Тэрбээр 1989 оноос Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн ажлын албанд зөвлөх гээд улс төрийн ажлын доод шатнаас эхлүүлсэн. Түүнээс хойш улс төрд аажмаар өгсөж, өнөөдрийн өндөрлөг хүртэл мацаж явна. Тэр албан тушаалын шатаар хэзээ ч хэн нэгнээр татуулж яваагүй. Өөрийн эр зориг, шийдэмгий байдлаар “сэлэм эргүүлж” байж асуудлаа шийдүүлж чаддаг улс төрч. Түүн шиг эрэмгий, шийдэмгий зоригтой улс төрч Монголд тун цөөн. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, Шадар сайдаар хоёр дахь удаагаа, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажилласан төрийн ажлын арвин туршлагатай нэгэн.
Намынхаа Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбоог удирдсан түүний он жилүүд, ар араасаа мянга мянган залуусыг улс төрд хөтлөн оруулсан. Намаа залуучуудаар “цус сэлбэсэн” улс төрч, МАН-ын гал тогоог удирдаж явсан гээд түүнд улс төр, төрийн албаны туршлага нь Ж.Эрдэнэбаттай харьцуулшгүй билээ. Тиймээс МАН-ын шинэчлэлийг У.Хүрэлсүх л хийж чадна. Н.Энхбаярын хаанчлалыг зогсоож чадсан, түүнийг сөрж зогссон хүн нь У.Хүрэлсүх байлаа. Одоо МАН-д бугшсан албан тушаалын наймааг тэр л хазаарлана. М.Энхболдын албан тушаалын сүлжээг зогсоож чадна. МАН-ын идээ бээрийг шахах хүн нь У.Хүрэлсүхээс өөр хэн байх бэ. Тэр дандаа хоёрдогч байсаар ирсэн. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Шадар сайд гээд. Одоо түүний цаг иржээ.
Т.Амараа
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 89 )
урвагч Дүлзэн Хүрэлсүхээр яаадийн өөр хүн гарга бүүр АН-тай нийлж иднээээээ
Xurelsux ees uur xen bolox ve dee .Selengiin xujaa tsaraitai tatuulj irsen batsaanaas Xurelsux chini uuriin bor zurxeeree yavaa eriin xuuxi shu. Baatartai yaria l Battulgatai uulzaal biz xend xamaatai iin. Enxbold bol daraagiin Enxbayar baisan uchraas iim yum bolj bgaa yum. Xuurxii ulsaa 60-xan terbumaar zarchixdag Sanduitaigaa niileed zailval taarna. Enxbold Sanduitanguud zailax boltugai
энэ өмнө нь ажил албан тушаал хашиснаар нь дүгнэх нь буруу. үнэндэээ сүүлийн 20 гаран жил хэдхэн нөхөд нам болж тоглож төр самууруулж ирсэн. хуучны бүгдийг монголчууд нэгэнт итгэхгүй болсон. эд харин 2 жилийн дараагаас үр хүүхдүүдээ бодоод одоо гэмээ хүлээх хэрэгтэй. шинэ хүн гаргана гэдэг өөрчлөлт юм. их гүрэнний удирдагч Ельцин Путинийг бас л тосгоноос чирээд авчирч оросыг удирдуулсан. орос одоо ямар хүчирхэг байна. харин эрдэнэбат энэ хэмжээнд монголыг аваачиж чадах уу гэдэг асуудал::: гэхдээ цаашид зөв цэвэр шинэ хүн л төр барих учигтай юм. иргэд үүнийг л хүч тэмүүлж эрэлхийлж байгаа даа
Одоо ямарч хүн дарга болоод ч МАН ялзарсан гэдгээ харууллаа. Иймд бүх намуудыг татан буулгаж хөрөнгийг нь хураан уосын орлого болгон.Улс төрийн шинэ намуудыг ижил гараанаас эхлүүлэх,бодлогоороо өрсөлдөх боломжыг нь нээж хатуу гишүүнч лэлгүй болгох хэрэгтэй байна.Монголд улс төрийн нам үндсэндээ байхгүй болсоныг МАН -АН харууддаа.
Энхболд гэж ширэн нүүртэй увайгүй луйварчин, 60 тэрбумын наймаачинг арчиж хаяж байвал оронд нь хэн ч байсан яах вэ. Эрдэнэбат бол Энхболдын утсан хүүхэлдэй, алай салбадай, тонилвол таарна.
Хүрэлсүх болих хэрэгтэймонгол ардын нам улс эх орноо хүнд байдлаас гаргах ёстой эвлэлдэн нягтарч ажилла засгийн газраа дэмж эрдэнэбат сайд шиг мэргэжлийн сайн хүн сүүлийн хорин жилд гарч ирээгүй шүү ардчилсан намын луйварчид жирийн гишүүд нь биш шүү хагалан бутаргах аймшигт хорыг эх орны өнцөг булан бүрт хүн бүрийн өвөр түрийд хаяж байна монголчууд бүгд засгийн газраа дэмжих хэрэгтэй хүрэлсүх ч ялгаагүй тэр хоронд бүү авт
ХҮРЭЛСҮХЭД намаа өгсөнөөс арай нудрагатай урваж шарвадаггүй хүнд нь өгсөн дээр байхаа ХҮРЭЛСҮХ юу ч хийнэ шүү
ХҮРЭЛСҮХ ЧИНЬ НАМААСАА УРВАСАН БАЙНА . УРВАГЧЫГ ХӨӨДӨГ ЦААДАЛДАГ ЮМ .
Хүрэлсүх ч дээ чадахгзй шал мангар ш дээМАХН Байхад МАН болГоод намаа навс ялагдуулаа биз дээ.За тэгээдХадгаламж банкны 14 тэрбумаас өгсүүлээд зөндөө л пакт байна
МЭДЭЭЖ МОНГОЛ НЬ Л ЯЛНА...
намбарын энхбаярыг махнман даргаар томилсугай өөр зам алга.
Хүрэлсүх л зангарагтай улс төрч...
Хамгийн зөв хувибар бол Хүрэлсүх. Тэр жинхэнэ эр хүн. Улс орныг залаад явах чадвартай улс төрч, төрийн хүн.
ЗА яг үнэндээ бол Хүрэлсүх нь арай дээр л дээ Нөгөөх нь бол Ми гийн бууны нохой .Ми бол Энхбаяраас илүү аймшигийн дарангуйлагч болох шинжтэй учир Хүрэлсүх хурандаа газар аваагүй дээр нь номхтгох хүсэлтэй бололтой .
Гуравхан сая хүнийг удирдахын тулд өөрийнхөө чадал мэдлэг оюун ухаанаараа бузар булай мөнгө бэл бэнчингээрээ төрийн эрхэуралдаж нд гардгийг хуулиар хоримоор юм
Гуравхан сая хүнийг удирдахын тулд өөрийнхөө чадал мэдлэг оюун ухаанаараа бузар булай мөнгө бэл бэнчингээрээ төрийн эрхэуралдаж нд гардгийг хуулиар хоримоор юм
ЭНХБОЛДод яаж шиитгэл оноохоос ирээдүйн ардын нам ямар баих нь хамаарна иргэн баярыг ямар местэнт тавихаас энэ намын шинэчлэл эхэлнэ дээ
за Эрдэнэбат л биш шүү
хха ямартай ч ОФФШОРын үүр уурхайн суганы үсэнд итгэх дээрээ тулахгүй байх ХҮН ШИГ ХҮН л хэрэгтэй Эрдэнэбат нохойгоор яадин
yamar negen ashig sonirholiin zorchilgui asuudald orootsoldoj bgagui ner tsever l huniig gargah heregtei shdee. deerees ni shinechleliig hiij chadah heregtei
yr ni Hurelsukh l deerdee
Хүрэлсүх нам төрийн хувьд ч, эр хүний хувьд ч итгэл даахаар хүн. Түүнийг бүгд л мэднэ. Ямар нэг суудлын төлөө биш эх оорны төлөөх зүрх энэ хүнээс харагддаг
МАН-ыг цээжээрээ хамгаалдаг ганц хүн шүүдээ. Эрдэнэбат шиг л суудлын төлөө чичирч иймэрхүү юм хийхээр хүн биш. МАНАН-г үндсээр нь суга татаж, зоригтой дугарах Хүрэлсүхээс өөр хүн байхгүй
Хүрэлсүх нам аа удирдаж эмх цэгцэнд оруулахгүй бол юу л болоод байна даа.
MAN-d shinechlel xeregtei bga ni vnen gexdee Bayr bol xereggvi l baix. Xvrelsvx darga bolwol adgiin naad zax ni awilga bagasgana. MAN sergene. Gazriin naimaa awdag zardag xvmvvs baixgvi bolnoshde. ireedvigee bodotsgooy.
ЭРДЭНЭБАТ БОЛ ЭНХБОЛДЫН ГАР ХӨЛ ТӨДИЙГҮЙ БАС ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ ОДОО УЛС ТӨРӨӨС ЗАЙЛААЧ ЭЭ
зайлцгаа
У.Хурэлсух нь цэргийн еронхий сургууль, Эрдэнэбат нь Худалдаа Уйлдвэрийн техникумыг тогссон гэсэн билуу. Боловсрол, мэдлэггуй дарга дур эсгэсэн энэ 2 хунээс оор олигтойхон юм алга уу? Ер нь Монголд Парламентийн засаглал тохирохгуй байгаа учраас бидний толгойд дампуурсан МАН ба АН гэсэн хоер нам гарч, тэдний боловсон хучний байж байгааг хараач. Даан ч дээ.
С.Баяр МАН-н дарга болох ёстой?!
ЖИНХЭН ХЯТАДУУДЫГ МАНАНГААС ЗАЙЛУУЛЖ ТӨРИЙН ИДЭЭ БЭЭР ГОЖИЖ ЦЭВЭРШИНЭ
МЭДЭЭЖ ХЭРЭГ ЭРЛИЙЗ МОРЬ УРАЛДУУЛАХГҮЙ ШИЙДВЭРИЙГ ЗОРИМОГ ГАРГАДАГ МОНГОЛ НЬ ЯЛНА... НӨГӨӨХ НЬ БУУНЫ НОХОЙ
0 terbumaar zasag avsan Erdenebat dahin Mongol toriin joloog atgah es zui baihgui
хүрэлсүхийг даган баясч төрийн ажилд шургалсан чадваргүй хорчин залуус хогоороо байхад улс орон яаж хөгжихөвдээ
Nyamka tulsan uyed deeree. yun Hyrelsyh,Erdenebat
Тиймээ Хүрэлсүх шийдэмгий хурдан оновчтой шийдвэр гаргадаг бөөрөнхий долигнууруудыг үзэн яддаг эр хүн гэж боддог хамгийн гол нь чигч ноён нуруу тай монгол хүн
ene erdenebat chini enkhboldyn khamaatan erliiz yum uu?
Хүрэлсүх арай бишээ, ямарч асуудалыг буурь суурьтай алсын хараатай юмыг эвлүүлдэг хүн нам зангидана уу гэхээс сэлэм тогмод шиг задалдаг сагсуу амьтан бишээ ийм хүн сонгох гэж байгаа бол МАН их лядарч дээ

айгаагүй бол ардчилсан нам шиг бүх гишүүдээсээ асуугаасай
ХҮрэлсүх Илүү шдээ илүү
Hvtelsvh shudarga ali ch talaaraa ilvvrheh bailgvi Erdenebatiig bodohod
ХУРЭЛСУХИЙН ЭНТР БОЛЖ ЯВСАН НЬ, ЭРДЭНЭБАТЫН ЦУС ХОЛИЛДОЖ ЯВАА НЬ ЯАХ ВЭ МАН-ГАРУУД МИНЬ?! 2020 ОН ТУН ОЙРХОН ИРЧИХЛЭЭ!!! 20% ХУРЭХГУЙ АРД ТУМЭН ТА НАРТ ДУН ТАВЬЧИХЛАА!!! ОДОО НАМАА БОД ЭНХБОЛД БАДАМЖУНАЙ МЕНХБАТ ХОВДЫН ТЭНДЕР БЯМБАЦОГТ ЗАМ ТЭЭВРИЙН ГАНБАТ НАРЫГ УТЭР ТУРГЭН ЗАЙЛУУЛ!!! ЭНЭ НАМД НЭР НЬ Ч СОНСОГДОХООРГУЙ ЗАЙЛУУЛЦГАА!!! НЯМДОРЖ УДИРДЛАГЫГ ГАРТАА АВ!!!! УХЭЛ ЭСВЭЛ 50% ГАДАА ЧИНЬ ХААЛГА ТОГШИЖ БАЙНА!!!
turiin deer bgaa 3iinhaa yadaj 2 iig ni mongol huneer tavisan ni deer bhaa
Нямдорж??
Эрдэнэбат нь илvv бодлогтой зев чиглэлтэй цэвэр авч явах болвуу.
Neg taliig het demjsen ni haramsaltai bna.Ene olon jiliin turshlag geed bgaa Hvrelsvh tiimch sain haragdahgvil bga.Olon uwaagvi hargis zan uhamsargvi uildwluud ard irgeded taalagdahgvi bga.Gol ni nam udirdah hvn buruu uhuulga horon muu sanaagaar bish uhaalag zan chanar hvleetstei bodlogo zuw udirdlaga chuhal.
Zindaa.mn одоо боль оо ....Тувт Хүрэлсүхийг тэнгэрт тултал хоосон магтчих юм.....Намаа 2 хувааж хүчийг нь сулруулсан хамгийн том гайг нь бич л дээ...Юун шинэчлэх....Үхсэн хойноо ...Харинч хар залуугаараа энэ намд яваад нөгөө луухгаруудынхаа хэв маягт ээнэгшин дасчаа байлгүй....Хүкийн хажууд Эрдэнэбат нь Харинч шинэ хүн байхаа
Зөвхөн намын даргаа өгөөд л болоо юу УИХ-ын гишүүн УИХ-ын даргаас нь ч буулгаж эрүү үүсгэж хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой
У.Хүрэлсүхийг л зоригтой, тууштай байж намаа шинэчлэн энэ ард түмэнд, энэ улсад хэрэгтэй зүйл хийх байх гэж бодож байна даа,
ТӨРД БАЙГАА БҮХ ТОМЧУУД НЬ ЦАГДАА ХҮЧНЭЭ ХУДАЛДААД АВЧИХСАН. ӨӨРСДИЙНХ НЬ МУУ МУУХАЙГ Л ДЭЛГЭВЭЛ БАРИАЖ ХОРИОД АЛАХ НЬ ХОЛГҮЙ ТӨРТ УЛС ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ИРГЭДИЙН ТАЛД АЖИЛЛАХ ТАНГАРАГТАЙ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА МАНАНГ ИЛРҮҮЛЭХ ЁСТОЙ БАЙХАД ТЭДНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙХ Ч ГЭЖ. ЭРДЭНЭБАТ НАМЫН ДАРГЫН ТӨЛӨӨ ХҮН АЛХААС Ч СИЙХГҮЙ БОЛЖЭЭ. ЭНЭ БАЙДАЛ ХУРЦАДВАЛ ИРГЭД ХАМТДАА ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ. ХЭН ТЭДНИЙГ ЭНЭ СУУДАЛД СУУЛГАЖ ХЭНИЙ МӨНГИЙГ ИДЭЖ УУДГИЙГ НЬ САНУУЛАХ ЦАГ БОЛСОН

HVRELSVH SHUDARGA HELII GESNEE HELCHDEG HHIR GESNEE HIICHDEG MUNDAG ULSTORCH SHVV .VNENDEE SHUDARGA HVNEN GEJ BAIDAG YM BOL HVRELSVHIIG GARGAH HEREGTEI MAN ALSAA BIDWOL
МАН дотор томоохон өөрчлөлт, цэвэрлэгээ хэрэгтэй болж. Шударга үнэн ялах болно. Хүрэлсүх намын дарга болно намын гишүүд нь дэмжин
ХҮРЭЛСҮХ нь яалт ч үгүй ард түмний хүсэл юм
МАН дотор томоохон өөрчлөлт, цэвэрлэгээ хэрэгтэй болж. Шударга үнэн ялах болно. Хүрэлсүх намын дарга болно намын гишүүд нь дэмжинэ
Хүрэлсүхийн рейтинг өндөр л бгаа юм байна. Нэр хүндээр бол одоохондоо түүнтэй өрсөлдөх рейтингтэй хүн МАН-д байхгүй байх аа.