60 тэрбумын ”БҮЛЭГЛЭЛ”-д оролцсон нөхдийг намаасаа хөөхийг шаарджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 15

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багийн  МАН-ын үүрийн гишүүн Б.Бат-Эрдэнэ  намынхаа  Хяналтын Ерөнхий Хорооны дарга Х.Болдмандал,  МАН-ын улстөр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар нарт шаардах бичиг хүргүүлжээ.  Тэрээр  энэ талаар "Намын нэр хүндийг өөрсдийн эрх ашгийн төлөө зольж яваа нөхдүүдэд хариуцлага тооцож ажиллахыг Хяналтын Ерөнхий Хороо, Удирдах зөвлөлөөс шаардана.Төрийн албыг арилжих тухай яриа гаргасан, нэр хүнд холбогдсон гишүүддээ Удирдах зөвлөл, Хяналтын Ерөнхий Хороо намын дүрмийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн үзэж ийн шаардах бичиг хүргүүж байна.  Төрийн албыг наймаалцсан тухай асуудлыг үүсгэсэн бүлэглэлд хариуцлага заавал тооцох ёстой. Хэрэв энэ байдлаараа цаашилбал манай нам ирэх 2020, 2021 оны шат дараалсан сонгуулиудад муу оролцох нь тодорхой байна.  Манай нам ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах үүднээс байгуулагдсан. Өнөөдөр гэтэл энэхүү мөн чанараа эргэн сэргээх шаардлагатай байна" гэлээ.

Шаардлагын хариуг наймдугаар сарын  25-ны дотор өгөхгүй бол намын гишүүд дэмжигчдийг уриалан улс төрийн томоохон тэмцэл хийхээ мэдэгдэв. Сонирхуулахад, Б.Бат-Эрдэнэ нь НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. 

 

ШААРДАХ БИЧГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЕ. 

 


 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sara.n_n (83.254.109.39) 2017 оны 08 сарын 15

Ok shuu amjilt husie

0  |  0
kkkk(202.21.108.59) 2017 оны 08 сарын 15

60 terbumd oroltsson humuusee namaasaa huuhuur chini hun uldeh uu, negmusun taraah heregtei

0  |  0
МӨНГӨ МӨНГӨ(150.129.143.105) 2017 оны 08 сарын 15

НАМ ИХ МӨНГӨ ШҮҮ ДЭЭ

0  |  0
хх(202.179.31.68) 2017 оны 08 сарын 15

Хөөрхий муу Доржзодов шоронд явах нь дээ. Схем зохиож өгсөн хүн нь юм гэсэн биз дээ. Ямар ч хамгаалалтгүй боллоодоо. Х.Баттулгад хэрэггүй болсон учир Доржзодовыгоо хийсэн хэрэгт нь түлхлээ дээ.

0  |  0
MAXH(122.201.31.31) 2017 оны 08 сарын 15

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж

0  |  0
Top