Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 16

 УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдсан. Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор тус бүлгийн хуралдаанд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцож, мэдээлэл өгсөн юм.

Бүтэн өдөр хуралдсан бүлгийн хурлаар мөн Үндсэн хуулийн өөрчлөлт, эдийн засгийн байдал болон цаг үеийн асуудлаар хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгээс өнөөдөр 11:00 цагаас мэдээлэл хийх юм байна.

Т.Түвшин  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top