О.Баасанхүү АН-д элсэх үү

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 16

  МАХН-аас УИХ дахь цорын ганц гишүүн О.Баасанхүүг намынх нь гишүүнчлэлээс чөлөөлсөн тухай мэдээлэл цацагдсан. Гэхдээ албан ёсны мэдээллээр бол түүнийг намд хашиж буй албан тушаалаас нь чөлөөлж, жирийн гишүүнчлэл нь хэвээр буй ажээ.

МАХН-ын намын нарийн бичгийн дарга Б.Тулга энэ талаар мэдээлэл өгөхдөөМанай намын дүрэмд хөөх тухай заалт байдаггүй. Харин намын дотоод ажилд оролцохгүй, уулзалт, хуралдаа ирэхгүй байгаа гишүүнийг албан тушаалаас нь чөлөөлдөг заалттай. Энэ утгаараа УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-д хашдаг албан тушаалаас нь чөлөөлсөн. Тодруулж хэлбэл, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Бага чуулганы гишүүнээс нь чөлөөлсөн.  Тэгэхээр намын гишүүн байж болно, дэмжигч байж болно” гэжээ.

О.Баасанхүү намын дарга Н.Энхбаяртай таарамж муу байгаа бөгөөд УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд тааруу оролцсон намынхаа удирдлагуудад хариуцлага тооцох ёстой гэж үзэж буй юм. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа ч энэ талаар дурджээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ буруу сонгосон, бодлого зарчим дээр нэгдэх ёстой хэмээн тэрбээр намаа шүүмжилж буй билээ.

О.Баасанхүү МАХН-аас УИХ дахь ганц гишүүний хувьд МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд орох, нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эрхээр хангагдаж байв. Харин өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль шувтарч, О.Баасанхүү МАХН-д хэрэггүй болов уу. Н.Энхбаярын шадар туслах, намын Нарийн бичгийн дарга Б.Тулга нь О.Баасанхүүг ийнхүү удирдах албан тушаалаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл өгч байгаагаас үзэхэд Н.Энхбаяр, О.Баасанхүү хоёр таарамж муу байгаа бололтой. Харин О.Баасанхүү өөр нүүдэл хийх болов уу гэсэн таамаг бий. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг дэмжиж оролцсон хэмээн буруутгах намын гишүүд байгаа юм.

   Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нартай уулзаж, ярилцсан  байдаг. АН-ын удирдлагууд түүнийг хүлээн авч уулзаж байв. АН-ын дарга нар түүнд  “сээтэн хаяж” байгаагаас үзэхэд намдаа элсүүлэх хүсэл сонирхол бий бололтой. УИХ-д есөн суудалтай намын бүлгээ нэг ч гэсэн гишүүнээр бүл нэмэх нь хүчгүйдэж буй цөөнхийн бүлэгт нэмэртэй гэж АН-ынхан тооцсон байж болно. Харин О.Баасанхүү ямар бодолтой явааг таахад бэрх. Тэрбээр энэ талаар өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Маргаашийн асуудлыг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Бурхан хүсвэл юу ч болж болно. Би ийм л бодолтой байдаг. Ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэсэн зүйлд би дургүй” гэжээ. Тэгэхээр өөр намд элсэх үгүй талаараа хатуу байр суурь илэрхийлээгүй байна. Сар гаруйгийн дараа эхлэх намрын чуулганы эхэнд О.Баасанхүү ямар нүүдэл хийх нь тодорхой болох болов уу.

Н.Түвшин

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нохой(66.181.186.18) 2017 оны 08 сарын 18

Баасанхүү бол нохой,... нохой нохойдоо хүний бяцхан хав...

0  |  0
Ард(66.181.191.24) 2017 оны 08 сарын 17

Баасанхүү муу амласан амьтан УИХ-д ч хэрэггүй

0  |  0
Гөлөгнүүдээ(74.73.32.103) 2017 оны 08 сарын 16

МАН, МаХН-ийн хөлсний бичээч гөлөгнүүдээ vpn, tor-browser ашиглаж сур

0  |  0
zochin(150.129.141.61) 2017 оны 08 сарын 16

ardchilsan hamd elseh geed erdenetei zogsoj baigaa ny chamd zohij bn chi hulduu tolgoitoi iim l er shuu dee urvagch chi hurdan zaildaa

0  |  0
Зочин(203.91.115.35) 2017 оны 08 сарын 16

Умхий жорлон болсон АН д чи элсээч, чамд ер яг таарах нам шуу, Монголын ард тумний хувь заяагаар тоголсон дан хулгайчууд толгойг нь барьсан нам даа, одоо хувь амины хэрэгтэн намын дарга нэртэй байгаа, Баасанхуу чамайг 2020 онд ямархуу явахыг чинь Тумэн олон харах байлгуй, Яв Яв

zochin(188.64.247.34) 2017 оны 08 сарын 16

vlgej ussun ehiinhee svvg . nulimdag . baasan .. hvv yumdaa

0  |  0
Top