90 жилийн түүхт, улс төрийн ууган хүчний амин судсыг атгасан эр

2017 оны 08 сарын 17

Монгол Ардын намын Удирдах зөвлөл өчигдөр /2017.08.16/ “60 тэрбум” тойрсон асуудлыг хэлэлцлээ. Улмаар хариуцлага алдсан Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлж, намаас хөөх шийдвэр гаргасан гэх мэдээлэл сонсогдож байв.

aaa

Гэвч МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг. Тийм учраас Ц.Сандуй хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзсэн байна. Харин Ц.Сандуйгийн хувьд уг бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Мөн олон улсын шинжээчид эвлүүлэг байх боломжгүй гэдгийг мэдэгдээд байгаа билээ. Үндсэндээ уг бичлэгт холбоотой хэдэн хүн л эвлүүлэг гэж зүтгэж байгаа болохоос биш МАН-ын ихэнх гишүүд ийм яриа хийгдсэн байх боломжтой гэж үзээд байгаа юм.

Улсын төрийн хашир туршлагатай, 90 жилийн түүхтэй, мэдлэг чадвартай гэж өөрсдийгөө үргэлжид сурталчилж байдаг МАН үнэндээ нэг хүнтэйгээ хариуцлага тооцож чадахааргүй сулбагар гэдгээ л харуулж байна. Нийслэлийн МАН-ыг удирдаад явчих, нэр цэвэр, мэдлэг чадвартай олон залуус бий л дээ. Гэвч МАН-ын удирдлагад чадвартайг нь бус харин бүлэг, нэгдлийнхээ хүнийг татдаг, нөгөө ардчилсан намын фракцархуу юм л явагдаад байх шиг байна. МАН-д фракц байхгүй гэж хамгийн их ярьдаг М.Энхболд л өөрөө түүнийгээ хийж, өөрийнхөө тойрон хүрээлэгчдээр бүрдүүлсэн зантгар бүтцээсээ салахыг хүсэхгүй байгаа бололтой юм.

Түүнээс аль эрт “би буруутай” гэж мэдэгдчихээд байгаа хүнд хариуцлага тооцоод явуулчихад асуудал байхгүй л дээ. Гэвч Ц.Сандуйд хариуцлага тооцвол араас нь татагдах хүмүүс хэтэрхий олон болчихоод байна. Тиймээс ямар ч аргаар хамаагүй Ц.Сандуйг хамгаалах ёстой гэсэн байр суурийг МАН-ын Удирдах зөвлөлийн цөөн нөхөд үзэж байгаа болж таарав. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын гишүүд намдаа цэвэрлэгээ хийхээр сэтгэл шулуудсан.

20882583_1787924194801465_4424213537894631583_n

Шадар сайд У.Хүрэлсүхийн хувьд “Албан тушаалаа өгч байгаад үзэлцье” гэх утгатай зүйлсийг намын удирдах зөвлөлийн хурал дээр хэлсэн тухай мэдээлэл байна. Гэвч түүний эсрэг зогсож байгаа зантгар бүлэг суудлаасаа ховхрохыг огтхон ч хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Нэг нь явбал бүгд л татагдах болчихоод байгаа учраас хэнд ч хариуцлага тооцохгүй нь.

Үүнээс болж МАН-ын нэр хүнд маш ихээр унаж байгааг тэд харж л байгаа. 2020 оны сонгууль МАН-ын хувьд тун бүрхэг байх нь мэдээж. Одоо л алдаагаа засч, тодорхой хүмүүс хариуцлага тооцож, дорвитой өөрчлөлт хийхгүй л бол МАН гэдэг нэр хүнд шороотой хутгалдаад удаж байгааг дахин дахин сануулсаар байна. Тэдний хувьд улс төрийн замналаа дуусгаж, шинэчлэл хүссэн залуус нь өөр нам байгуулж, өрх тусгаарлах дээрээ тулчихгүй л байгаасай даа.  Одоогийн МАН-ын удирдлагууд Ц.Сандуйгаа л авч үлдэж байвал нам нь тарж, бутарч, хоорондоо тэмцэлдэж, нэгнээ мөрдөж, тагнаж байх эсэх нь огтхон ч хамаагүй бололтой. Хайран 90 жилийн түүх. Улс төрийн ууган хүчний судсыг атгачихдаг мундаг л эр юм даа.

 

Амар

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М. Энх болд(73.176.233.100) 2017 оны 08 сарын 17

Хүн байхгүй бол асуудал байхгүй, наад нөхөрөөрөө туг тахиач. Тэгж байгаад дараа нь амаа барив даа.

0  |  0
Өвгөн гишүүн(182.160.1.219) 2017 оны 08 сарын 17

Манай намд рак буюу хорт хавдар тусчээ. Үтэр түргэн эмчлэхгүй бол үхэх тавилан нүүрлэж байна.

0  |  0
irgen(99.13.71.208) 2017 оны 08 сарын 17

OGTSRUULAACHEE!!! HUVIINH L BISH UM BOL. HURELSUHTEI NIILEED MSMN-G BAIGUULTSGAA!!! mongoliin sergen mandaltiin nam.

0  |  0
БОЛДСАЙХАН(77.247.181.165) 2017 оны 08 сарын 17

60 ТЭРБУМЫХАН ХАРИУЦЛАГААС ЗҮГЭЭР ИНГЭЖ ХЭЛЭЭД МУЛТАРЧ ЧАДАХГҮЙ ЭЭ..БҮХ ЗҮЙЛ ЧИНЬ ЭЛ ТОДОРХОЙ БОЛСОН БОЛОХООР ОДОО ШИРЭН НҮҮР ГАРГАХАА БОЛИО...ЭНХБОЛДОО МАНАН 60 ТЭРБУМАА ХӨЛ АВААД ГЭМЭЭ УХААРЧ ХАРИУЦЛАГАА ҮҮРЭЭ

0  |  0
з(103.10.21.81) 2017 оны 08 сарын 17

МАНам монгол хүний яс чанарыг шалгаад ялгаад гаргаад ирчихсэн байна. Хөгийн бялдууч долигнуур сурч мэдэж чадаагүй хүмүүс залуучууд МАНд ороод албан тушаал авчихсан байгаа юм бна. амьдралд нь хар толбо үлдээж бээ

0  |  0
төмөр(202.9.43.204) 2017 оны 08 сарын 17

Одоо хүний гараар могой бариулдаг арга их дэлгэрлээ. Боловсролтой, мэргэжлээрээ өсөх ирээдүйтэй залуучуудыг ямарч бэлтгэлгүй том албан тушаалд тавьж эцсийн хариуцлагыг тэдэнд хүлээлгэн гэмгүй царайлан сууж байгаа буурал сор толгойдоо залсан, эсвэл үсээ будсан хөгшчүүдийг бүгдийг нь зайлуулж байж л энэ нам өөрчлөгдөх байх.

0  |  0
Гэрлээ(162.213.3.221) 2017 оны 08 сарын 17

Хариуцлага ярих гэж байгаа бол 60 тэрбумаас эхлэх ёстой.Хүрэлсүхийн улийг шагайж олон зураг,мэдээллийг Эрдэнэбат явуулж байгааг бүгд л мэднэ

0  |  0
Зочин(199.249.223.73) 2017 оны 08 сарын 17

Хүрэлсүхийн хөлийг тасдана гэж томроод байсан одоо өөрөө хөлөө тасдуулах блгүй

0  |  0
Сайхнаа(46.101.127.145) 2017 оны 08 сарын 17

МАН-н нэр хүнд газрын шороотой зууралдаж эцэстэй хагаран бутаргаж байна.МАН-г өөр хүн өөр арга барилаар удирдах хэрэгтэй байна.Энхболд болон түүүний нөхөд огцрох болсон

0  |  0
Top