НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах шаардлагыг өргөн барилаа

2017 оны 08 сарын 17

МАН-ын өчигдрийн Удирдах Зөвлөлийн хурлаас 60 тэрбумын гэгдэх бичлэгт холбогдоод буй НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлж, намаас хөөх тухай шийдвэр гаргах нь гэсэн хүлээлт бий болоод байсан билээ.  Гэвч  тус намын УЗ дээр энэ асуудал яригдаж Ц.Сандуй өөрийн бурууг хүлээсэн ч намын зарим нөхөд нь түүнийг хууль хяналтын байгууллагаар асуудлыг эцэслэн шийдсэний дараа хариуцлага тооцох тухай санал гарган өмгөөлөн авч үлдсэн байна.

Харин өнөөдөр НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах бичгийг өргөн барилаа. НИТХ дахь МАН-ын бүлгийн 17 гишүүдийн гаргасан шаардлагыг АН-ын төлөөлөгчид мөн дэмжиж байгаа аж.  Ингэснээр НИТХ-ын 45 төлөөлөгчийн олонх нь энэхүү асуудлыг дэмжиж Ц.Сандуй огцрохоор болж байх шиг. Гэхдээ эцсийн шийд НИТХ-аас гарах юм.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.41.108) 2017 оны 08 сарын 19

Сандуйг зайлуулаач ээ

0  |  0
Irgen(211.33.151.211) 2017 оны 08 сарын 19

Minii bodloor bol Sandui ajlaa uuruu uguud l chimeegui alga boloh herwgtei tegeed huviin aj ahui oroo l tag bson deerdee

0  |  0
Tsogoo (83.254.109.39) 2017 оны 08 сарын 17

Halaachee namaas n huuguuchee iim hun haana ch hereggui novsh

0  |  0
Top