“60 тэрбумын тойрон бүжиг” эрчээ авч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 22

    

Улс төрийн салхи шуурга намжих нь бүү хэл ойрын өдрүүдэд ширүүсэх төлөвтэй болж эхлэв. Үүнийг дагаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газрын тогтнох эс тогтнох нь асуудлын цөм болоод байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэгэнт уначихаад, намын даргын суудлаасаа зуурч, улмаар УИХ-ын даргаараа үлдэхээр зүтгээд байгаа М.Энхболд энэ шуургыг эхлүүлсэн гэж үзэх хүмүүс байна. Дээрх хоёрын санаа нэг гэдэг нь ч аль эрт нотлогдсон шиг. Ж.Эрдэнэбатыг М.Энхболдын “шидэт дохиур”, хүслийг гүйцэлдүүлэгч “бирд” гэж хочилсон нь энэ намынханы дунд тархаад удлаа.  Тэгэхээр энэ хоёр нэг хүн гэсэн үг. МАН-ын бага хурал ирэх сард болох тухай яригдсан. Удирдах зөвлөлийн 20 гаруй гишүүний дунд өрнөсөн яриа нууцлагдмал хэвээр... Уг нь тус намын удирдах зөвлөл 31 гишүүнтэй л дээ. Удирдах зөвлөлийнхөө хурлаар Ц.Сандуйгаа л лав амь тавин хамгаалж үлдэж. 60 тэрбумыг цуглуулж өгсөн хүн тэр их хүндлэлийг хүлээх нь зүйн хэрэг бизээ.  Дам сургаар бичсэн мэдээ сэлт, У.Хүрэлсүхрүү голчлон дайрч довтолсон агуулгатай захиалгын гэмээр бичвэрүүд голдуу үзэгдэнэ. МАН-ын удирдах зөвлөлийн хурлын үеэр  “Би өмнө нь сонгуульд унах үедээ шууд л ажлаа өгсөн. М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Наад ажлаа өг. Ж.Эрдэнэбат аа, чи засгаа муу удирдаж, сонгуульд унагасан. Чи ажлаа өг. Би Шадар сайдаа өгч байна. Би зөвхөн хоёр гурван даргын тухай ярьж байна. Кабинетын гишүүдийн тухай яриагүй шүү. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье”  гэж хэлсэн гэдэг нь нотлогдов. Тэрээр Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг хүсэв. Ер нь 60 тэрбумын асуудал эвлүүлэг биш үнэн гэдгийг МАН-ын тулхтай гишүүд ч хүлээн зөвшөөрсөөр. Тухайлбал Ц.Нямдорж гишүүн телевизэд өгсөн ярилцлагдаа энэ асуудлын тухай тов тодорхой хүүрнэнэ лээ. Тийм ч учраас Ц.Сандуйг намаас хөөх, Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газрыг огцруулах хэрэгтэйг сануулсан. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, МАН-ын 100 жилийн ойн өмнө бид Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн албан тушаалгүй сууж байна... МАН-ын удирдах зөвлөл, Засгийн Газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой... гэж ярьж сууна билээ.

 “60 тэрбумын тойрон бүжиг” эрчээ авав. Нийслэлийн МАН-ынханы нэг хэсэг М.Сандуйгаа унагахаар зэхэж гарын үсэг цуглуулсан ч үлэмж хэсэгийнхэн нь одоохондоо боломжгүй гэдэг хариуг сонсголоо. Өөрөөр хэлбэл МАН-ын 60 тэрбумын бүлэглэл өндөрт сууж байгаа гэдгээ харуулж байна л даа.  МАН, АН нийлсэн НИТХ-ын гишүүдийн 27 нь хөөрхийг төрхөмд нь буцаахаар зориглосон ч 60 тэрбумынханы хүчийг  сулруулж эс чадав. Бүр хэн нэгэн “хүзүүгээ мушигуулангаа” гарын хэв дардсаа үлдээгээд дийлсэнгүй. Тэр уг нь хүзүүгээ мушигуулсан ч гарын үсгээ зураагүй гээд байгаа юм. Гэвч нэрсийн жагсаалт дээр гарын үсэг нь дурайгаад үлдчихсэн нь бас хачирхалтай. Ер нь хүзүүгээ мушгиулангаа гар хөлийн үсэг зурж болох нь уу, үгүй юу шалгаад үзэхэд гэмгүй л юм. Нэгэн улс төрийн зүтгэлтэний хэлсэнээр “НИТХ-ын төлөөлөгч Т.Цэрэнноров хүзүүгээ мушгиулаад амьд үлдсэн анхны хүн...” болж байх жишээтэй. 60 тэрбумынхан “халиарчид”-ынхаа эсрэг тууштай тэмцэж, нухчин дарахыг хичээж байх шиг.  Ц.Сандуйн хуулийн зөвлөх А.Ганбаатар гэх нөхөр гэнэт мэдээлэл хийж олны амыг ангайлган тэр чигт нь эрүүг нь мултлах шахлаа... “60 тэрбумын” гэх уулзалтандаа У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг “байсан” гэж мэлзсэн нь олон түмнийг тийн хөшөөж орхив. Тэр уулзалтанд А.Ганбаатар өнөө гурвыгаа чирч оруулж ирээд, өөдөөс нь харж хөлөө ачиж суунгаа “халиарчид” гэж хэлсэн болж таарах нь. Үгүй мөн том зүрх зориг шүү...  

Г.Хан

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zob(103.229.120.144) 2017 оны 08 сарын 23

Enhbold mad tabiulab telebiziin ineedemtei bichleg jujig 60 ter bum Sanduijib hel amand ortoj uheh baih ooroo amia horlono

0  |  0
1(103.20.152.50) 2017 оны 08 сарын 23

Хүрэлсүх хуралд байсан юм бол юу боллоо гэж өөрийгөө ААЛЗААРАА дуудуулаад суухав дээ. Логигтой юм алга...

0  |  0
ZX(150.129.141.237) 2017 оны 08 сарын 23

Энэ сандаадаг нөхөр эр зориг гаргаад өөрөө огцорч болдоггүй юм бх даа

0  |  0
Зочин Х(49.0.218.59) 2017 оны 08 сарын 23

100 жилийн тvvхтэй намтай болох нь аль эрт мэдэгдээд бсымаа Монголын тvvхэнд

0  |  0
Зочин Х(49.0.218.59) 2017 оны 08 сарын 23

100 жилийн тvvхтэй намтай болох нь аль эрт мэдэгдээд бсымаа Монголын тvvхэнд

0  |  0
Мл(27.123.214.125) 2017 оны 08 сарын 23

Энхболд нь эвлүүлэг гээд байхад Ганбаатар нь харин ч олон гэрчтэй ярсан үнэн гээд нотлоод өглөө. Тэнэг гар шүү

0  |  0
Zochin(43.242.243.252) 2017 оны 08 сарын 23

MAN-iin turiin undur alba hashij baigaa erhmuud huuli bolon yos zuig ulandaa geshigsen humuus baigar yum baina . Uur hureed bichij baigaa bidend yun yos surtahuuniig hundetgene uu geed baigaa yum. Bid yasan yum be?????? Ter erhmuud chin muuhai ug heluuleheer durgui hurgeed baina shuu dee.

0  |  0
зочин(202.9.40.201) 2017 оны 08 сарын 23

УГААСАА ЭНЭ НАМ АВИЛГАЧИДЫН НАМ ОДОО ЭНХБОЛД НЬ БАЙНУУ САНДУЙ НЬ БАЙНУУ БУРУУДДАГ Л ЮМ БАЙГАА БИЗ БАРИГДСАН НЬ Л ЭНЭ 2 ЮМ БАЙГАА БИЗ БУСАД НЬ АДИЛХАН ТЭР ТЕРИЙН АЛБАНЫ ХУУЛЬ НЬ ХААЧСАН ЮМ БЭ АВИЛГАЧИДАД МЕНГЕ ТЕЛЖ ГАРСАН ЭНЭ ОЛОН ЛУЙВАРЧИДАА ЯАХ ЮМ БЭ ТЕЛСЕН МЕНГЕЕ ТАТВАР ТЕЛЕГЧИДЕЕС ХЭД НУГАЛЖ ХУЛГАЙЛАХ ВЭ ИНГЭЖ ХУЛГАЙЛХААР ЭНЭ УЛС ЯАЖ ХЕГЖИХ ЮМ БОЛ БАРАГ НЭРЭЭ ЗЕВ Ч БИЧИЖ ЧАДАХГУЙ ЯНЗ БУРИЙН ШАХААНЫ ЛУЙВАРЧИДААС ЯАЖ САЛАХ ВЭ

0  |  0
Zochin(203.91.115.40) 2017 оны 08 сарын 22

Ustgahaas!!bostsgooyo

0  |  0
Зочин(150.129.141.129) 2017 оны 08 сарын 22

Яасанч муухай ниигэмд яасан муухай улсын дунд амьдарт байна даа бид.эдугээр будар ухдэл хуурууд сайхан эх орон ард тумэн улс оронг минь юу болгож орхивоо.унэхээр харамсмаар.ер нь монгол торийн албанд альч нам эвслээс цэвэр монгол хунийг торийн албанд байлгах ялангуяа торийн ондор албан тушаалд зовхон цэвэр монгол хунийг л ажилладаг хуультай болох зайлшгуй шаардлагатай байна.ямар ч улс ийм бодлоготип байгаа.харин манайх ийм болох естой.аль ч улсын эрлийз хурлийзуудийг монгол торд буу алхуулаачээ

0  |  0
Төмөр(150.129.141.42) 2017 оны 08 сарын 22

Ман нь эколдо дийлдэггүй ээ

0  |  0
Мgl(27.123.214.123) 2017 оны 08 сарын 22

Hiisnuu hiisen barigdsnuu barigdsan ullain tsaim zutgeed odoo ergeh ni ungursun

0  |  0
Songogch(27.123.214.124) 2017 оны 08 сарын 22

Baychuudiin nam haliarchid ni baychuudaasaa haraat bolhoor hetsuu yum da Nomtoibayr gedeg gishuun Khurelsukh nadaar tejeelgedeg shahuu l surgaali aildsan bn le

0  |  0
Tsahiur(1.212.230.154) 2017 оны 08 сарын 22

60 terbum bitgii hel 60 myanga ban ch hariuclaga huleeh you surtahuuntai baihaa yostoi

0  |  0
Ha ha(27.123.214.104) 2017 оны 08 сарын 22

Man nam sunuu sun ha ha

0  |  0
zochin(202.179.24.20) 2017 оны 08 сарын 22

Ene MAN-ig hyalar Enh bold estoi ballaj bnaa

0  |  0
Зочин(59.153.115.115) 2017 оны 08 сарын 22

Энхболдыг зайлуул,ард түмэн бүгд дургүй, сонгуулиас өмнө хэн юу ч хэлж чадахгүй байж байгаад Энхболд ялагдсан.Эртхэн хэлээд өөр хүн дэвшүүлсэн бол МАНын ерөнхийлөгчтэй байх байлаа,одоо энэ намыг цэгцлэхгүй 2020 онд томоохон ялагдал хүлээх нь тодорхой. Үүнийг М.Энхболд,Ж.Эрдэнэбат,Номтойбаяр нар бусад хүмүүс мэдтүгэй,зайлтугай.

0  |  0
Иргэн(103.57.92.156) 2017 оны 08 сарын 22

Улстөрийн хариуцлага хүлээж чаддагүй ямар өчүүхэн нөхөр намын лидер гэж явнаа,ичмээр юм! 60 тэрбумаар унасан уу унасан/60 тэрбум худлаа ч байж бно,гол нь ард түмэн танай талд өгөөгүй шүү!/ шууд л хариуцлага огцороод таарсан ажилаа хийгээд яваач! Ядарсан амьтад даа

0  |  0
hog(182.160.5.213) 2017 оны 08 сарын 22

MAN-aa gej nuguu aimaar juramtai nam chin baihguie huurhii taraa haruulaad ehlewshiw bugd ylgaagui hog

0  |  0
hog(182.160.5.213) 2017 оны 08 сарын 22

MAN-aa gej nuguu aimaar juramtai nam chin baihguie huurhii taraa haruulaad ehlewshiw bugd ylgaagui hog

0  |  0
ЗОЧИН(103.26.193.4) 2017 оны 08 сарын 22

мананг огцруулах ёстой зөв хүрэлсүх нямдоржид баяр хүргье хүчээ харуулах ёстой шүү амжилт

0  |  0
ЗОЧИН(103.26.193.4) 2017 оны 08 сарын 22

мананг огцруулах ёстой зөв хүрэлсүх нямдоржид баяр хүргье хүчээ харуулах ёстой шүү амжилт

0  |  0
ОНИГОО(103.26.193.4) 2017 оны 08 сарын 22

НЯМДОРЖ ХҮРЭЛСҮХИЙН ЗӨВ ШД ЭЭ ЯС ЮМАН ДЭЭР ДЭМЖИНЭ ХҮЧТЭЙ БАЙГААРАЙ ЭНХБОЛД АРД ТҮМНЭЭС УУЧИЛАЛТ ГУЙЖ ХЭРГЭЭ ХҮЛЭЭ ҮНЭН БОДИТ ДҮРС БАРИМТАЙ АМЬД ГЭРЧТЭЙ ХЭРЭГ ШДЭЭ МЯНГА ГҮРИЙСЭН Ч НҮДНЫ БУЛАЙ БОЛСОН ЭНХБОЛД САНДУЙ ГАНБААТАР ЛУЙВАРЧИД НАЙМААЧИД

0  |  0
ОРХОН(66.181.160.9) 2017 оны 08 сарын 22

ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАСАГ ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ, ШИНЭ ЗГ БАЙГУУЛЖ ЯАРАЛТАЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭ ЧАДАХГҮЙ БОЛ УЛС БАЙГААД Ч ЯАДГИЙН

0  |  0
ЗОЧИН(103.26.193.4) 2017 оны 08 сарын 22

ЭНХБОЛД САНДУЙ НАР АЖИЛАА ӨГ ИЧИХ НҮҮР БАЙНУУ ТҮМЭН ОЛОН ХАРЖ БАЙНА ОНИГОО ЮМАА САНДАЛ СУУДАЛТАЙГАА ЗУУРАЛДААД ИХ МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА МАНЫ НЭР УЛАМ ХҮЧТЭЙ УНАЖ БАЙНА ӨӨРСДӨӨЛ УНГААЖ БАЙНА САНДУЙ ЭНХБОЛД А ГАНБААТАР БАЯР ГЭХ МЭТИЙН УЛААН ЛУЙВАРЧИД ОНИГОО ИЧ ИЧ НҮДНЫ БУЛАЙ

0  |  0
зочин(119.40.103.162) 2017 оны 08 сарын 22

60 тэрбумынханыг хурдан зайлуулж намаа цэвэрлэж, эдийн засаг, улс орноо хөгжүүлцгээе,,,, эрүүл ухаантай хүн бүр, намын гишүүн бүр энэ уриаг дэмжих нь гарцаагүй

0  |  0
Иргэн(66.181.183.136) 2017 оны 08 сарын 22

Нэг их яс хаяад хэрэггуй ээ?! МАН ямартай ч цэгрэх нь амарханшдээ?! Тэгээд ч ард тумний итгэл унэмшлийг алдах эрх тэдэнд байхгуй?!

0  |  0
Сар(66.181.191.134) 2017 оны 08 сарын 22

Терийн ажил Терел садны менге тегрегний компани болчих вий дээ Шударга байж ирээдуй хойчдоо улгэрлэх хэрэгтэй

0  |  0
зочин.(139.59.60.150) 2017 оны 08 сарын 22

Анхааралтай хандахгүй бол харин хачин хэрэг болно ш дээ төрийн алба зарна гэдэг чинь юу болоо байнаа ямааны мах халуун дээрээ асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй эс бөгөөд дарагдаж хоцроно.

0  |  0
Д.Ирмүүн(202.131.248.210) 2017 оны 08 сарын 22

Сонгуулийн үеэр 60 тэрбум ярьж л байсан одоо ч яриж л байна тэхээр яалтачгүй үнэн юм байна. Төрд оффшортны бүлэглэл үүссэн юм байнаа

0  |  0
Top