Ерөнхий сайдыг огцруулах бичгийг 30 гишүүн УИХ-д өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 23

  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар УИХ дахь МАН-ын гишүүд  УИХ-д хандлаа. Нийт МАН-ын 30 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Д.Сарангэрэл, Б.Жавхлан, Ц.Гарамжав, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг нарын арваад гишүүн энэ талаар мэдээлэл хийсэн юм. УИХ-ын дарга М.Энхболд гадаадад яваа тул түүнийг орлож буй УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт албан бичгийг гишүүд гардуулан өглөө.

Т.Аюурсайхан “Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат нь томилогдсон цагаасаа эхлэн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр үйл ажиллагааг явуулсан байгаа. Томилогдсоноосоо хойш явуулж буй үйл ажиллагаа нь Монголын ард түмнийхээ эрх ашигт нийцээгүй, цөөн хэдэн бүлгийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж ирсэн. Шийдвэр нь эргэж буцсан хууль зөрчсөн үйл ажиллагаа их байна. Саяхан болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь энэ Засгийн газрын үйл ажиллагаанд дүн тавьсан байгаа. Тийм учраас Ерөнхий сайдыг огцруулахыг УИХ-ын нэр бүхий гишүүд дэмжиж байна.  Дэмжиж албан бичигт МАН-ын УИХ дахь 30 гишүүн гарын үсэг зурсан. Мөн албан ёсоор дэмжиж буй олон гишүүн байгаа. Шударга үнэнийг тогтоохын төлөө нам харгалзахгүй УИХ-ын гишүүд дэмжинэ гэдэгт итгэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар 15 хоногийн дотор ээлжит бус чуулган зарлаж энэ асуудлыг УИХ хэлэлцэх ёстой.

Мөн УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Эрх зүйт төрөө дээдэлж, энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна” гэлээ.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “УИХ-ын дарга эзэнгүй байгаа. Гадаадад эрүүл мэндийн шалтгаанаар шинжилгээ хийлгэхээр явсан. Би орлож байна. Гишүүд хууль санаачлах эрхтэй. УИХ-д өргөн барьсан асуудлыг УИХ-ын даргад мэдэгдэнэ. Энэ асуудлыг мэдээж нэн дариу хэлэлцэх ёстой. Өргөн барьсан асуудалтай холбоотойгоор ажил цалгардаж болохгүй гэж бодож байна. Гишүүд хууль санаачлах эрхтэй. УИХ-д өргөн барьсан асуудлыг УИХ-ын даргад УИХ, Засгийн газар, сум орон нутаг, малчид өвлийн бэлтгэл, хичээл сургуулийн асуудал хангахад анхаарах ёстой” гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы Ерөнхий сайдыг огцруулах тухай үндэслэлээ тайлбарлахдаа “Засгийн газар Эрдэнэс Тавантолгойг гадны нөхдүүдэд 400 сая доллар авч бүрэн ашиглуулах батлуулах чиглэлд явж байна. Оффшортой тэмцэх хуулийг баталсан ч хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байна” гэсэн юм.  

Т.Амараа

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aa(112.72.11.109) 2025 оны 03 сарын 13

Zuv.60 terbumiin tuluu ogtsorson ni deer

1  |  0
зочин(27.123.214.120) 2025 оны 03 сарын 13

Эр зоригтой нэртэй боловсрол муутай сайн эрчүүдийг намдаа шургуулсны хар гай гарч бн даа.хайран чиг нам АН-ын араас орлоо доо хөөрхий ард түмэн минь одоо хэнд итгэх болж бн даа .

1  |  0
Зочин(27.123.214.120) 2025 оны 03 сарын 13

Ер.сонгуульд намынхаа эсрэг ажилласан сайн эрчүүд өөрсдийгөө илчиллээдээ.Хүрэлсүх,Оюунэрдэнэ,Сумьяабазар Аюрзана гээд л хөвөрч өгнө дөө. Ичдэггүй шаарнууд юмаа

1  |  0
зочин(66.181.181.23) 2025 оны 03 сарын 13

Даргыгаа байхгүй хойгуур араас нь хутга шаагчид энэ хэд их хуралд дэвшихдээ даргынхаа хөлийг долоож байсан нохдууд.Ер.сонгуульд ялагдахад ЗГ ямарч хамаагүй шүү

1  |  0
Батцэцэг(71.41.89.110) 2025 оны 03 сарын 13

МАН-д ард иргэд итгэл хүлээлгэсэн. Засгийн газрын олонхи суудлыг авчихаад арай ч АН шиг тэнэгтэж улсаа самрахгүй байлгүй дээ. Дотроо цусаа сэлбээд эрч хүчтэйгээр ажилламаар байна улс орноо бодох цаг ирж

1  |  0
Амар(202.179.24.111) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүх Аюурсайхан 2 биш МАН-ын шинэ үе ирж муу муухайг цэвэрлэх гэж байна шүү дээ. МАН гэдэг чинь ядуучууд дундчуудын нам.Гэтэл луйвраар хөрөнгөжсөн баячуудын нам болоод удаж байна.

1  |  0
Zochin (138.197.147.82) 2025 оны 03 сарын 13

yuch medehgui huuhdeed ynz ynz iiinl yum hiij baindaa ara heterhii yum da

1  |  0
Зочин (178.62.250.74) 2025 оны 03 сарын 13

Odoo iim baidal gargaj baigaaaaa nohduuuded yaaj itgehwweee ene zaluu gishuud ni negch namaa alalaaa daa

1  |  0
Засгийг огцоруул(122.201.31.213) 2025 оны 03 сарын 13

Мэргэжлийн засгийн газар гэж хаана ч байдаггүй засгийн газар байгуулж тэнэгтсэн ккк дээр шилэн ч гэсэн хөгийн хов хэрүүл хийж явдаг боловсрол нимгэн шоучдаар төрийн сайд хийлгэж монголын засгийг доромжлосон үл бүтэх амьтадын цуглуулгыг тараах нь зөв

1  |  0
Luka)(128.199.174.55) 2025 оны 03 сарын 13

МАН ДОТРООСОО ЯЛЗАРЧ ДУУСЛАА. ТЭДНИЙ УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ ОДОО Л ЗОГСООЖ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮДЭД ХЭН Ч ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХГҮЙ.

1  |  0
Zoogi)(162.243.220.109) 2025 оны 03 сарын 13

Манай засгийн газар, ерөнхий сайд ч гэждээ. Зөвхөн сайдуудынхаа болон бүлэглэлийн хэдэн компаниа /ж нь: МАК ххк/ тэжээдэг засгийн газар болж хувирчихсан. Бүгд Эрдэнэбат Энхболдын гар хөл. Засгийн газрын ард нуугдсан МАНАНгийн бүлэглэлийг огцруулья

1  |  0
зочин(180.149.93.14) 2025 оны 03 сарын 13

УИХГ Аюурсайхан үнэхээр мундаг залуу.МАН-г одоо л яаралтай цэвэрлэж,шинэ ЗГ-аа хурдан байгуулж Хүрэлсүхээ ЕС-р тавин хурдан ажилдаа орох хэрэгтэй.Та бүгд намаа ч засгаа ч шинэчилнэ.Амжилт хүсье

1  |  0
СЭРЭЭНЭЭ(94.23.239.44) 2025 оны 03 сарын 13

mergejliin zasgiin gazriin ali ch said n mongold ashigtai chuhal shiidwer gargaagui...zasgiin gazar iim bdaggui yumaa ogtsor

1  |  0
СЭРЭЭНЭЭ(94.23.239.44) 2025 оны 03 сарын 13

mergejliin zasgiin gazriin ali ch said n mongold ashigtai chuhal shiidwer gargaagui...zasgiin gazar iim bdaggui yumaa ogtsor

1  |  0
zochin(49.213.19.137) 2025 оны 03 сарын 13

Odoogiin zasgiin gazariig ogtsoruulah ni buruu shiidwer. Buh ajil ni jigdrreed ywj bgaa zasgiig odoo buulgah yum bol uls oron amaaraa shoroo umhej daraagiin zasag jinhene holion bantang ni hutgana gdgiig sanaarai

1  |  0
Jamba(24.22.196.29) 2025 оны 03 сарын 13

Bolisoi ard irgede bodohod yanaa. Tor zasag togtvortoi bval ediin zasag togtvorjino sh de Huvia bodson huvalznuud boliosoi

1  |  0
ЖАВ...(69.31.101.3) 2025 оны 03 сарын 13

60 тэрбумын новшнуудад одоо хүртэл хэрэг ч үүсгээгүй хэрнээ, үнэнийг гэрчилсэн энгийн иргэнд ямар хурдан үйлчилдэг хууль вэ? Ж.Эрдэнэбатаа хариуцлагаа хүлээ!!! Монголын мөнгөөр МАК-н өрийг дарж ханаагүй юу??? Энэ бүхний ард Ж.Эрдэнэбат байгаа нь нотлогдох баримт

1  |  0
БУХАНДАЙ...(69.31.101.3) 2025 оны 03 сарын 13

Монголын засгийн газар ийм арчаагүй ийм дорой удаан ажиллаж болхгүй, Тийм болохоор хурд хйигээд шинэчлээд явах нь зөв, 2016 онд бүрэн итгэлээ өгч байсан ард түмэн ганцхан жилийн дараа навс унагааж чадаж байгаа биз? Тийм болохоор эртхэн гай нуудаасаа салаад аваад явж чадах хүнд нь шилжүүлэх хэрэгтэй Ядаж л МОНГОЛ хүнд

1  |  0
БУХАНДАЙ...(69.31.101.3) 2025 оны 03 сарын 13

Монголын засгийн газар ийм арчаагүй ийм дорой удаан ажиллаж болхгүй, Тийм болохоор хурд хйигээд шинэчлээд явах нь зөв, 2016 онд бүрэн итгэлээ өгч байсан ард түмэн ганцхан жилийн дараа навс унагааж чадаж байгаа биз? Тийм болохоор эртхэн гай нуудаасаа салаад аваад явж чадах хүнд нь шилжүүлэх хэрэгтэй Ядаж л МОНГОЛ хүнд

1  |  0
Энэ нам төрийн эсрэг(122.201.31.31) 2025 оны 03 сарын 13

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж

1  |  0
Top