МАН-ын дотоод асуудал нэлээд хурцдаж, хоёр талд хуваагдчихаад байна. Тэгвэл НИТХ-ын төлөөлөгчид нэгдэж, даргаа огцруулах бичигт гарын үсэг зурчихаад буй. Түүний төлөөлөл болох Ч.Гантулга энэ асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Бид гарын үсэг зуруулах явцдаа шөнө дөлөөр уулзаж, хэн нэгнээс нуусан байдалтай үйл ажиллагаа явуулаагүй. Бүгд л мэдэж байсан. Улс төрийн үзэл баримтлалын хүрээнд зөв буруугаа яриад явсан. Тодорхой хугацаанд харлаа, хүлээлээ. Арай өөр шийдвэр гарах болов уу гэсэн хүлээлт ч байсан. Гэтэл Удирдах зөвлөлийн хуралдаанаар хариуцлагын асуудлууд яригдсангүй.
Өнөөдөр УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд дунд ч хариуцлага ярих ёстой хүмүүс зөндөө байгаа. Ийм асуудлууд дээр зарчмын шийдлээ нам гаргахгүй байна. Нөгөө улс төрийн зарчмууд, хариуцлага тооцох систем нь хаана байна. Удирдах зөвлөлөөс хэн нэгэнтэй хариуцлага тооцохгүй гээд шийдвэр гаргачихлаа. Тэгэхээр бид энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, өргөх бичгээ барьсан гэж ойлгож болно.
Би 2008 онд МАН-д элсэж, тодорхой байдлаар намын ажлыг хийж ирлээ. Нам доторхи бүлэг, фракциа гадарлана. Гэхдээ миний хувьд аль нэг фракци бүлэглэлд хамаардаггүй. Харин энэ удаа зарим журмын анд нартайгаа нэгдэж, үүссэн нөхцөл байдлыг багаараа нийлж шийдэх зарчим барьж ажиллаж байгаа. Түүнээс биш нийслэл дээр намынхаа генсектэй нийлээд шинэ бүлэглэл үүсгэсэн юм байхгүй” хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл ( 2 )
Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг намд жэлсээд 10 жил болоогүй том албан тушаал горьдож, ах захгүй зан гаргаж гүйх чинь их л хөнгөн шингэн нялх байгаагаа бүхэнд батлан харуулж байнадоо.
Энэ хуухэд хэнзэднээ?! Нийслэл гэдэг чинь чиний бодож байгаа албан оушаал шиг юм бишээ?!