Одоогоос арваад жилийн өмнө миний бие ийм нэртэй нийтлэлээ “Зууны мэдээ” сонинд тавьж байсан. МАН дотор үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлыг харахаар мөн л У.Хүрэлсүхээс гэм бурууг хайх гэсэн түүнээс ял асуух гэсэн муйхарлал энэ намд, зарим эрх баригчдын дунд сүүмэлзээд эхэллээ. Хорь гаруйхан жилийн өмнө цус нь өтгөрч, зүс нь өтөлж, зүрх нь ачаалсан тухайн үеийн МАХНамыг залуу шингэн цусаар сэлбэж, зүрхний цохилт цусны эргэлтийг хурдасгасан хүн нь У.Хүрэлсүх. Өтөлж бээрсэн өвгөдийн нам хэмээн цоллуулж өргөн олон сэтгэл буруулж, өсвөр залуус дайжиж явсан өвлийн зуд шиг хүнд үе өнөөгийн МАНамд бас бий. Хашир өвгөдийн их ухааныг халуун залуусын тэмүүллээр зөв сүлж, нам улс төрд залуусын дуу хоолой хэрэгтэй гэдгийг үг үйлдэл хоёроороо нотолж явсан үе түүнийх. МАН-ын байрыг түйвээж туг сүлдийг нь шатааж байхад дарга гишүүд нь саарал ордондоо бүгэж мань хүн л намаа өмгөөлөн тэмцэж “Улаан хамгаалагч” аараа цоллуулж явсан удаатай. МАНам руу халдсан, МАНамын нэр төрийг гутаасан үйлдэл бүрт хамгийн өмнөөс дуугарч, олны дундаас өмгөөлдөг омог зориг түүнд бий. Тэр бусад шиг яах бол? Хэмээн цагийн аясыг харж, цаад наадахыг тооцоолдог дотор санаагүй нэгэн.
-Н.Энхбаярыг “Хаан” байх үед Та болохгүй байна, таны удирдсан намын бодлого нэр хүнд олны дунд уналаа. Авилгалын сүлээ аалзны тороо таслахгүй бол загалмайлсан эцэг гэдэг нэрнээс та салахгүй, таны уршгаар нам ч цэвэршихгүй боллоо шүү. Өөрчлөхгүй бол болохгүй нь. Шинэчлэхгүй бол оройтох нь ээ хэмээн зоригтой шүүмжилж, хариу бэлгээ түүнээс хатуухан хүртсэн ч удаатай. Ёстой л даргыг даган далдагнаж, хүчтнийг даган хүүдэгнэж явсангүй. Өөрийн зангаараа, замаараа өгсөж уруудаж хал үзэж халуун чулуу атгаж хат суусан эр. Тэгвэл яагаад өнөөдөр МАН-ын хэсэг бүлэг хүмүүс У.Хүрэлсүхийг яллах, түүнээс ял асуух гэсэн олон олон шалтгаан хайгаад эхлэв?
Өнөөдрийн МАН-ыг өнгөрснөөс таних өчүүхэн ч зүйлгүй болсон нь засгийн газрын томилгоо, албан тушаалын арилжаа, 60 тэрбумын бүлэглэл, концессоор угжуулсан улс төр нам дамнасан хөрөнгөтнүүдийн хуйвалдаан болоод байгаагаас харахад ойлгомжтой. Өнөөдөр ардын намын толгойд гарсан албан тушаалын наймаачид, ашиг сонирхлын бүлэглэлийхэн түүнийг “Халиар” аар нь дуудаж эрх ашигт нэгдсэнгүй, идэж ууж хуйвалдаагүйн төлөө элдвээр гүтгэж, эрүүдэн шүүхээр мөрдөн мөшгиж, мөрлөн түлхэж ялгаварлан гадуурхах боллоо.
У.Хүрэлсүхэд урд зүгийн цус ураг садны холбоо алга. Уул ухаж ус эргүүлсэн орд газар, олон төрлийн лиценз алга. Монгол төрийн албыг мөнгөөр зодож үнээр ааглах хамтран зүтгэгчид алга. Нүүрсний наймаагаар түншлэсэн “данжаад” дэмжлэг алга. Ийм болохоор “Халиар” аар дуудуулж халаас нимгэн журмын нөхөдтэйгөө 60 тэрбумын бүлэгээс гадуурхагдаж байгаа хэрэг. Хамгийн үнэн нь У.Хүрэлсүх Монгол төрөө 60 тэрбумаас өмгөөлж, МАНамаа “Жу” мафийн савраас аврах гэсэн ил далд тэмцлээрээ илүү тэдний шүдэнд орж, нүдэнд нь торж байна. Хэрээс хэтэрсэн мафийн сүлжээ, хэнээс ч айхгүй болсон улс төрийн бүлэглэлийн эсрэг тэмцэж эсэргүүцэж байгаа учраас л түүнээс ял асуух өө сэвийг өнөөгийн бүлэглэлүүд хайж байгаа хэрэг.
Улс төрөөс түүнийг явуулчих гэсэн, уршигт хэрэгт унагачих гэсэн “сармисан” санаа хамар цоригоод байгааг нийгэм даяараа мэдэрч эхэллээ. Одоо магадгүй түүнд намын шударга гишүүдээсээ гадна улс гэртээ санаа зовиносон нийт иргэдийн дэмжлэг хамгаас хэрэгтэй байж ч магадгүй. Намын эрх ашгаас дээгүүр улс гэр тусгаар тогтнолын эрх ашгийг мөрдлөгө болгох түүхэн цаг үе ч байж мэднэ. Ардын нэрээрээ овоглосон энэ нам түүнд олон удаа ачаа үүрүүлсэн. Хувь тавилан хүнд даах ачааг нь үүрүүлдэг гэдэг. Одоо нам нь өөрийгөө авруулах ачааг түүнд тохож, улс гэр нь өөрчлөн хувьсгах шинэ цагийн эхлүүлэх үүрэг өгч байж ч мэднэ. Эздийг нь эрх мэдэл эд мөнгөөр хөөгөөд гаргасан эзгүй гэрт энэ цагийн авилгачид тонгочиж байхад айлын том хүүгийн цээжинд аавын голомтоо доромжлуулж суух тэвчээр хаанаас байх. Ийм л учраас түүнийг мөрдөн мөшгиж, ял асуух гэж тэдний яаравчлан буй нь энэ.
60 тэрбумаас урвасан. МАНамын ард нуугдсан “Жу” мафийг эсэргүүцсэн. Бизнес улс төр хутгалдсан их мөнгөний бүлэглэлийг сөрсөн. Орд газруудын хуйвалдаанд оролцоогүйн төлөө. “Халиар”ын хувь заяаг сонгосон. Дуулгаваргүй тэрс үзэл гаргасан урвагч хэмээн У.Хүрэлсүхээс ял асуух уу?
О.Түвшиндэмбэрэл

Сэтгэгдэл ( 42 )
Энэ нөхөр Түвшиндэмбэрэл гэгч Хүрэлсүхийг хэт хамгаалж бусдыг нь хужаа жу-гаар нь цоллох ямар ашиг сонирхол түүнд байгаа юм болоо. Битгий яс хаяж хагаралдууах нь өөлгүй хүний зан шүү. Миний бодход Хүрэлсүх нь Баттулгыг ялуулах хэрэгт ажилласан юм бишүү Хэрэв тийм бол түүнийг урвагч гэхээс өөр юу гэхэв Тэгвэл урвагчийг улс төрийн хувьд хэн чбиш болгох ёстой. МАН гэдэг бол хэсэг бүлэг шударга иргэдийн амьд холбоо мөн бөгөөд тэр нь байнга цэвэрлэгдсээр ирсэн цаашдаач цэвэрлэх болно.
Hurelsuh odoo ichsen hunalna geed l yavj baina . ene hentiinhen zugeer biz dee. Eruul yy ????
ene hun ooriigoo tor erguuleh hemjeend horoo nairuulsan baina . mongoliin tor archaagui baidag . huuliar buudan horooh. herev iim nohduud tor erguuleh geed baigaa bol ardiin huuhduud toroo iorsdoo avya ??????????
60 ТЭРБУМЫГ ИЛЧИЛЦГЭЭЕ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ИЛЧИЛСЭН ХҮМҮҮСИЙГ ӨРШӨӨХ ХЭРЭГТЭЙ ТА НАР ЧАДКУУ БОЛ БИД ЧАДИЙШТ
ТЭРТЭЙ ТЭРГҮЙ УНАЖ МӨХӨЖ БАЙГАА АТЬДРАЛЫГ АВАРЧ ХАМГААЛИЙ ГЭСЭН ХҮН ГАРЧ ИРЖ БАЙХАД ДЭМЖИЙ ӨӨР ГЯЛАЙЖ ГЯЛТАЙХ ЮУ БАЙГААМБ ХҮРЭЛСҮХИЙГ ЖЕНКОТОЙ ХОЛБОЖ ТАВИАД АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ШАТ ГЭЖ КОМАНДЛААД АЗАА ҮЗИЙ
60 тэрбумынхнаас салья гэвэлХурэлсухээ сонго цаашид 60 тэрбумын эрхшээлд орж улс эх орноо зарж монгол гэж улс байсан гэж туухэнд бичигдэх вмй дээ
Захиалгаар бичигсэд нь естой туухийг гуйвуулж шал эсрэг болгох юм. Хурэлсух хэдэн залуучуудтайгаа нийлж авилгал хахууль авч, улсын банкны менгеер казинодож мафи еерсдийгее мафи гэж бодчихсон галзуурч даварч байхад нь Энхбаяр дуудаж загнасан юм. Хариуд нь хурэлсух ичсэн хун хун ална гэгчээр араар нь баахан сонингуудаар худлаа ярилцлага егчихеед дараа нь жигтэйхэн гэмшсэн царай гаргаж Энхбаяраас уучлал гуйж гувшиж царай алдаж зогсож байсан юм. Тэгсэн юу вэ? Ингэж унэнийг гуйвуулна гэж бас байдагаа.
У.Хүрэлсүх ардчилсан намд элсчихгүй юу? Эд нараар тагнуулж байхаар
ene nam busarmag zuil hiisen humuustaigee hariutslaga toots hurelsuhiin namaa muu humuusees tusgaarlah ni zuw shyydee
Сахилгагүй хүмүүс юу ч зохион байгуулж, яаж ч хутган үймүүлж мэднэ. Эцсийн эцэст ард түмний Тусгаар тогтнолоор тоглочихвий дээ
HVRELSVH NAMAAR TOGOLOOGVI ENHBOLD CHOIJILSVREN NOMTOIBAYR METIIN NOWSHNUUD MONGOLOOR TOGOLOOD IDEJ UUGAAD DUUSLAA MUU HULGAICH NARIIN DUND HETSVV SH DEE . HVRELSVH ARD TVMENII SHUDARGA HVV
Энхболд муу Хүрэл сүх сайн гэж талцах ч яамай.Үнэн худал нь ялгарах байлгүй.Харин МАН түүнд бугшсан идээ бээрийг цэвэрлэж холимог цустнууд,төрөөс завшигчид,төрийг худалдагчид,монголын баялагыг сорогчдоос салах цаг нь болсон
Heden tsaas avav chi uhnaagiin urvagch bandias ni
Hurelsuhed Enhbold shig yadaj noogdson ajlaa hiisen yum bna uu. Zorilgo ni undur 3iin neg boloh. Daanch yagaad ch butdeggui. Chadal hemjee ni baga diametrtei tul songoson arga ni urvah.Horvoogiin hog
Хурэлсух болон МАН ы залуучууд ялнаа Торийн албыг луйварчдаас аврая оргон олон нийтийн ходолгоон байгуул
Хүрэлсүх үү, тэр зүгээр л намаар тоглогч урвагч.
Eh oronoo gesen setgel mongol huug mi hujaa urbagch bolgoh gej uzej bna aa
Mongoloo gesen setgeltei hun bur MANANgiin gemt bulegleltei hatuu temtseh tsag bolson.Oor Songolt alga
Ард түмэн бид аливааг тоодоггүй. авч хэлэлцдэггүй хирнээ урвалтыг харин жигшин үзэн яддаг. Хүрэлсүх найман жилийн өмнө Намбарын Энхбаяраас урваж Элбэгдоржид ажилласан бол өнөөдөр Энхболдоосоо урваж Баттулгад ажилласан нь түмэнд ил цагаан болсон асуудал. Ямар ч эр шинжэнд урвагч гэсэн ойлголт харш. Бүр хачин харш. Тиймээс Ухнаагийн Хүрэлсүх Урвагч гэсэн нэртэйгээр хорвоог туулах юм
Хүрэлсүх бол Хүнд муу санадаггүй Монгол эр хүн.Олон юм шалчигнаад байхгүй хийх ёстой ажлаа л хийгээд явж байдаг жинхэнэ зангарагатай эр хүн .
Одоо МАН тогтворгүй, замбараагүй, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л байгаа. Намаа шинэчилье, намаа хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ намыг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой Хүрэлсүх шиг хүн л болох хэрэгтэй байгаа юмдаа
Хүрэлсүх нам төрийн хувьд ч, эр хүний хувьд ч итгэл даахаар хүн. Түүнийг бүгд л мэднэ. Ямар нэг суудлын төлөө биш эх оорны төлөөх зүрх энэ хүнээс харагддаг юм шүү
AN-daa orj ANgalz AALZ min
ард түмэн энэ хүнийг дэмждэг, харин намынх нь малууд дэмжихгүй байгаа юм биш үү
Эх орончид хужаа нараасаа салаачээ. 60 тэрбумаасаа салаач
Хүрэлсүхийг дэмждэг шүү