Нэгэнт л явах нь тодорхой, байр, байрандаа буцаж очих хүмүүсийг хоргоож, чаргууцалдаж, цаг барж яах нь вэ дээ. Намынхаа нэрийг уландаа гишгэж төрийн нүүр “улайлгасан” М.Энхболдтонгуудыг илүү гай чирээгүй дээр нь буулгах нь зөв. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харсан ч тэр ард иргэдийн үзэл бодлыг сонссон ч тэр яах аргагүй тэд өндрөөс буух ёстой. Ер нь М.Энхболд уур уцаараа төмбийтөл нуудаг хүн аж. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд, хоёрын хоёр чанга уначихаад ер уурлаагүй. Хацар нь мэнчийгээд байхад л инээгээд зогсоод байх жишээтэй. Доод нөхөд нь харин хуруу гарынх нь хөдөлгөөн, дохио зангааг нь үг ярианаас нь илүүтэй ойлгодог шиг.
М.Энхболдыг Монголын нэрт нэгэн сэтгүүлч тодорхойлохдоо, “...асч, салхи шуурга дэгдээж байдаггүй. Ямарч бэрх үеийг тэр өөрийн арга ухаанаар давдаг.” гэж. Зөв тодорхойлсон байгаа биз. Дотор санаатай гэдгийг нь ч бас давхар хэлээд өгч. Одоо Ж.Эрдэнэбатыгаа өмнөө бамбай болгоод барьчихсан өөрөө ард нь ямарч халцархайгүй инээмсэглэн алхаж явна. Юу хийх, яах ёстойг нь зааварласан шиг. Засгийн газрын хэдэн сайд бол түүний торгуулийн суман болчихлоо. Толгойлогч нь Ж.Эрдэнэбат сайдтан юмдаг уу даа. Өөрийнх нь өмнөөс шүүрэн шанага болтлоо шүүршүүлээд үзэлцэж явна. Үзэлцэх ч гэждээ аргаа барж, нуугдах хонхорхой хайж байгаа.
МАН-ын бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг үл харгалзах тухай далд даалгавар нь задарчихлаа. Мань Энхболд таг чиг л байна. Харин гар хөлийнх нь үзүүр бологсод амь тавихын наагуур харайлгаж яваа. “Хэлэх үг элчийн аманд” гэдэг монгол үг байдгийг тэр мэддэггүй бололтой. Б.Ренчин гуайн “Нууцыг задруулсан захиа”-рхуу үйл явдал болж “60 тэрбум” нь задарчихаад байхад ахин нэг гоомой бичиг тараасан нь ил болчихлоо. Өө, тэр өөрөө тоож байгаа шинж алга. Ц.Сандуйгаа өмөөрсөн шиг, бас өхөөрдсөн шиг дээрээс харан сууна. Гэвч түүний дотор цухлын гал түймэрдэж л байгаа. "Цээжинд чинь гал дүрэлзэж байвч утааг нь бүү хамраараа гарга" гэдэг үгийг их сайн тогтоосных байх. Мань нөхөр олон талаасаа түшүүлж зогсоод сурчихсан, түүнийгээ тулхтай харагдаж байгаад итгэчихсэн хүн юм л даа.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа, “Би Энхболд хэмээх нөхрийгөө хамгаалж хэдэн үг хэлье. Бодвол бөгс долоогч л гэх байх. Энхболд дарга руу дайрч давшлаад байгаа залуус өндөр боловсролтой, УИХ-ын гишүүд хэдий ч Энхболдын төрд ч, намд ч хийж бүтээсэн зүйл ажил албаны болоод амьдралын дадлага туршлага нас намбыг нь бодсон ч энэ бол та нарын ёс зүй, төлөвшил, зан араншингийн доголдол гэж хэлмээр байна. Товчхондоо бол Энхболд дарга хийсэн бүтээсэн юмтай хэлэх үгтэй төрийн зүтгэлтэн. Яахав ээ, тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг үгтэй дээ. М.Энхболд даргын хувьд олон сайн чанартай хүн. Тэр ч утгаараа хүний өөрийн нам гэлтгүй тэгш сайхан харьцдаг.
Амьдралд мөнхийн юм гэж байдаггүйтэй адил ажил албан тушаал мөнхийн биш. Намын дүрмийн хүрээнд хоёр сар орчмын дараа албан ёсоор ажлаа өгнө. Энхболдтойгоо эргээд уулзах нүүртэй бай дүү нар минь гэж хэлье.” гэж өөрийнх нь хэлсэнээр “долоосон” байгаа юм. Үгүй мөн том долоолт шүү.
Залуу халуун нас байна хэлэх гэснээ хэлсэн биз. Монгол төрийн залгамж халаа ч гэж бас бий. Зоригтой зүрхтэй хүн энэ цагт, энэ төрд хэрэгтэй байгааг хаа хаанаа мэдэх хэрэгтэй. М.Энхболд Ц.Сандуйгаа өмгөөлөх нь зөв. Тийм том мөнгө босгож өгсөн хүнийг төрсөн хүү шигээ хайрлах хэрэгтэй штэй. Цаг нь ирэхээр цаст уулын цагаан барс... яана гэдэг билээ. Нэгэнт буучихвал юунаас нь айх вэ дээ. Өндөрт байхад нь хулчийлгүй дуугарчихаад зэрэгцээд ирэхээр нь зугтана ч гэж юу байхав. Харин ч бүр Төрөөс, намаасаа хөөх тухай ярьдаг юм байгаа биз дээ. Тийм л болохоор У. Хүрэлсүхээс үхтлээ айж булан тохойд нуугдах шахам, нэрийг нь сонсоод газраас чулуу шүүрэх шахам цочицгоож байна.
Ер нь монголчууд, явж буйг бүү саатуул, ирж буйг бүү хөө... гэдэг дээ.
Г.Хан

Сэтгэгдэл ( 54 )
Хонгорыг хордуулагч тэжээсэн ухэр юм б.на
Dolignogch setgyylch uhaantai yum heden zoos Xyrelsuhees avsan yum bolloo
hayanhirwaag buudval taarnoo
Өмөөрөх хүнээ олов доо. Ёстой бөгс долоогч. Өөрийгөө мэддэг л юм байна.
улсаа худалдсан нь ивээгдэж,шударга яваа нь шоронд орох дээрээ тулаад л ... за яахав
Хаянхярваа гэж нэг өмхий бөгс долоогч байнаа. Монголын төрөөс зайлвал таарна. Нохойн гөлөг.
Enhbold nasara turd ajillasan gd bga.Uogaara iim bayn boloo ve.Eeregee l deesh tatsan bolohoos uls orniig bodson uo bn.Bitgii hudlaa magtaad bai.
Яанадаа сэтгүүлчид минь.Ийм юм бичиж өөрсдийгөө доош нь чихэхээ болимоор юм. Ашгүй нэрийнхээ өмнө сэтгүүлч гэж бичээгүй байна
МАН хууль бусаар хөрөнгөжсөн баячуудыг дэмждэг биш шударгаар хөдөлмөрлөж байгаа жирийн ирэгдийнхээ төлөө явдаг нам болох цаг нь болсон.
hayanhairvaa ih huraliin darga bolono gj tohirson um genlee, erdenbetn namiin darga bolbol shyydee.
Бугд Баттулгын богс долоогчид сэтгэгдэл бичжээ Ичмээр
Дараагийн засагаа байгуулж чадахгуй шдээ.эхлээд намын даргаа болчоод шинэ засаг байгуулмаар юм.байгуулсан ч тэр засаг нь унана шд
Нээрэй намгvй болвол гvй мен баярлмаар байна 2020 онд нам гэхгvй баймаар vгvй бол маш олон цэцэрлэг сургуулийн менге vгvй болно доо.
uvul bolloo yu hiigeed bgaa yum be uls turjihuu bolimoor yumaa hiih ajil zunduu bna shdee
Zasgiin gazar ogcor MAN , AN МАХН устаж НАМГУЙ тайван баймаар бн
Хаянхярваа нэг иймэрхүү л юм хэлнэ. Эндээс цааш хэлэх үг ч байхгүй,төрхи нь хүрэхгүй. Жинхэнэ хорчин,бялдууч,зальжин,шуналтан,худалч гэх мэт бүх муу муухай шинжүүд өв тэгш бүрдсэн хүн гэдгийг дарханчууд андахгүй ээ! Ядруухан хэсэгт амыг нь таглаад өгөөш өгч хари ч нэг сурсан хүн дээ! Одоо энэ төрөөс зайлах цаг нь болсон. Авах гэснээ бүгдийг нь авсан явцгаагаач ээ! Юундаа хорогдоод байгаа юм болоо!!!!!
Hongoriig horduulsan mini vnen, vher,gahai vhsen vnen, gajigtai urag tursun vnen. Ta nar namaig son go son vnen. Namaig gemt Hereg vildeed baihad hard tvmen durtai baidgiin.
Ene Darhani Hongorig tsianid nayrid iduulsen hort mogoi.odoo byalduuch.bugs doloogch.
Энэ м.Энхболд . Эрдэнэбат нар ингэж нүдний булай түмний шившиг болж байхаар хурдан ажлаа өгөөчээ. Эдний хоргодоод байгаа шалтгаан нь дараа нь шоронд орно гэж л айж байгаа шүү дээ
Энэ өөрөө хаашаа зугтав нутаг руугаа юу
60 iin bvlgiin erliizvvd yu yu yana yana geed bla...ene xayan xyarwaa gej xen yum....bas 1erliiz... ta nar xuwy tawilang xezee ch zaxirch xaxuulydaj chadaxgvi shde... .
60 iin bvlgiin erliizvvd yu yu yana yana geed bla...ene xayan xyarwaa gej xen yum....bas 1erliiz... ta nar xuwy tawilang xezee ch zaxirch xaxuulydaj chadaxgvi shde... .
Хаянгаас ёстой бөгс улайлаа. Долоох долоохдоо бүүр доодохыг нь .... бузар долдой юудаа. Өмөөрөөд үнэн хэлж бгаа бл энхболдынхоо хийсэн бүтээсэнээс нь зах зухаас нь баримттай хэлэх нь яав. Уяачаа геннисийн номонд оруулсан өөрөө уяаж үзээгүй уяач л бхдаа. Нутаг орондоо ОО ч барьж үзээгүй хүнийг бүтээлч гэж хэлэх үндэс алгадаа долдой минь.
Гаминг зайлуулаааяаа...,...,
М. Энхболд, Ж.Эрдэнэбат нарыг сайн хvн эсвэл муу хvн гэж огцруулах гээд байгаа бус УИХ,Засгийн газар олигтой ажиллахгvй,хийсэн ажил нь эрх ашгийн зорчилтэй олон нийтийн эрх ашиг болоод хууль дvрмийг зорчиж байнал гээд байгаашдээ энэ хоер маш сайнхvн байх л даа харин удирдагч биш бна л гээд байна шээ
Ene niitleliig bichsen hun HAANAHIIN HUN BE? MONGOL HUN MUN UU? HAN OVOGTON GEJ HUJAA KOREA SERIALD IH GARDAG DA JAAHAN BAITUGAI SONIN SANAGDAAD BN SHUU
odoo bugs doloogchid noirgyi honoj haashaa zugtah ongotsni biletee avsan suragtai tehgui bol deelee nuruh ni tun todorhoi
Аядуу зоолон даруу зантай хунийг Хаянхярваа ч хачин сайхан долоожээ. Яг зохисон байна.
ТЭГСЭН ЕНГЕРДЕГ НЭГ ДЭХ ЕДЕР ЕВРОП РУУ МЕР НЬ ГАРААД ГЕРМАНД ОЧООД УРАГШАА УНААГАА ЮУЛСЭН ГЭЖ СОНСОГДСОН
М,ЭНХБОЛД ГАДААД РУУ ЗУГТААЧИХСАН ЮМ УУ?
Энхболд тэргүүтэн бусдыг урвагчаар сайн тодорхойлох юмаа. Өөрөө тэр хэдэн удаа урваж байсаныгаа ярьчих хэрэгтэй шүүдээ.
Eh oronoo gesen setgel mongol huug mi hujaa urbagch bolgoh gej uzej bna aa
Zasgiin gazriin shiidwer togtooluud n olon niited il baih baital huwiin erh ashigtaa niitssen shiidwer gargaj tuuuniigee nuudag zasag ogtsroh n zow
МАН-н сонгуульд ялагдсан 1 шалтгаан бол 60 тэрбум.. Иймэрхүү асуудлаас болж хайран сайхан намын нэр шалдаа буусандаа. Ажлаа хийж чаддаггүй нам огцорох л хэрэгтэй.
HVRELSVH SHUDARGA SAIN ZALUU BAILAA
OGTSOROH HEREGTEI ULS TORD ORJ BAIGAA ULSIIN UDAM SUDARIIG SAIN SUDALJ BAIJ ORUULJ BAIMAAR BAINA YG JINHENE MONGOL TSUSTAI HVN MONGOLIIG AWARNA SHVV . HUULIND ZAAJ ORUULJ OGMOOR BAINA ENHBOLD ELBEGDORJ NAR BOL URD ZVGIIN HVMVVS SANAA BODOL NI OOR BAIHII
ОДОО ЭНЭ ЗАСАГ ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ....ТЭГЖ Л БАЙЖ МАН ШИНЭЧЛЭГДЭЖ ЧАДНАА.ЯДАХДАА Л ЭРЛИЙЗ НАРААС САЛМААР БАЙНА ШДЭЭЭ
ОДОО ЭНЭ ЗАСАГ ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ....ТЭГЖ Л БАЙЖ МАН ШИНЭЧЛЭГДЭЖ ЧАДНАА.ЯДАХДАА Л ЭРЛИЙЗ НАРААС САЛМААР БАЙНА ШДЭЭЭ
ОДОО ЭНЭ ЗАСАГ ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ....ТЭГЖ Л БАЙЖ МАН ШИНЭЧЛЭГДЭЖ ЧАДНАА.ЯДАХДАА Л ЭРЛИЙЗ НАРААС САЛМААР БАЙНА ШДЭЭЭ
ОДОО ЭНЭ ЗАСАГ ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ....ТЭГЖ Л БАЙЖ МАН ШИНЭЧЛЭГДЭЖ ЧАДНАА.ЯДАХДАА Л ЭРЛИЙЗ НАРААС САЛМААР БАЙНА ШДЭЭЭ
Доль Хаянхярваа ЗАЙЛ... ХОНГОРЫНХНЫГ ХОРДУУЛСАН ШИГЭЭ МОНГОЛЧУУДЫГ ХОРДУУЛЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ. МОНГОЛ ТӨРД ЧАМ ШИГ НОВШ ХЭРЭГГҮЙ....
Yur ni tegeed yurunkhiilugchiin songuulid urvagchidaas bolj l MAN yalagdsan shinechlegdeh yostoi. Urvagchidiig namaasaa huuj shinechlegdeh heregtei