Арабын Хунтайж Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй байна

2017 оны 08 сарын 24

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Саудын Арабын Вант Улсын эрхэм дээд хунтайж Абдулла бин Абдулрахман бин Абдулазиз Аль-Саудтэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцов.

Хунтайж өнгөрөгч онд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Саудын Арабын Вант Улсад айлчилж, хамтран ажиллах санал тавьсны дагуу танай орныг зорин ирлээ гээд эрдэс баялагийн чиглэлээр хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, уул уурхайн салбарынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэв.

УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж одоогоор техник, эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн долоон төсөл байгааг товч танилцуулж, эдгээрийн алинд нь ч хөрөнгө оруулан хамтран ажиллах боломжтой гэдгийг онцоллоо. Улмаар сайд төслүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэж, хунтайжийн багт танилцуулахыг холбогдох газрын дарга, төслийн удирдагчдад үүрэг болгов.


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Саран(203.91.119.100) 2025 оны 03 сарын 13

Дэмжиж байнаа одоо болсон ард түмэн удаан дормжлуулахгүй

1  |  0
ЗОЧИН(202.9.42.168) 2025 оны 03 сарын 13

Нөгөө нууцлаад байгаа алт зэсийн ордоо Оюутолгой шиг нохойн замаар оруулах бэлтгэлээ хийж байгаа юм биш биз дээ одоо ч Монголын ард түмэн, Монголчууд аль юм болгоноо энэ хувийн наймааны луйварчдад алдах вэ дээ тэдний эсрэг тэмцэж эх орныхоо баялгын эзэн шиг эзэн нь болох цаг болсон шүү. Алт. Газан хий. Мөнгө, Зэс бүх л эрдэс баялагтай мөртлөө хэдхэн ханаж цаддагүй хүмүүст луйвардуулчихаад 3 сая хүн амьдралаараа дээрэлхүүлээд сууж байж болохгүй биз дээ. Одоо ард түмэн бодох цаг болсон шүү.

1  |  0
Top