Хөөрхий дөө, бидний монголчууд сүүлийн үед дэндүү доромжлуулж байна. Жил гаруйхны өмнө гэр орныг чинь цэвэрлээд, хоол ундыг чинь хийж, үр хүүхдийг чинь зөөгөөд өгье гэх нь холгүй гуйж гувшсаар санал авч, төрийн эрхэнд гарсан эрх баригчид галзуурч байна.
Тэд ард түмнийг үл тоогоод, доромжлоод их удлаа. Сүүлдээ төрөөр наадаад эхэллээ. Эхлээд нэлээд явчихлаа.
Зөрчил Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нарын хооронд өрнөж байна гэж эхэндээ ойлгогдож байсан. Гэтэл өдөр хоног өнгөрөх тусам энэ тулааны цаад эзэд ил болж эхлэв. Энэ нь цагаар хэмжигдээд эхэллээ.
Хамгийн сүүлд, өчигдөр 2017.8.25-нд болсон үйл явдлыг харъя.
АТГ-аас гэнэт мэдээлэл хийж , У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан гэж мэдэгдлээ. Засгийн газрыг дэмжих үүрэг авсан зарим хэвлэл, нэр бүхий нэлээд олон хүн олон нийттэй харилцдаг өөрсдийн сүлжээгээр У.Хүрэлсүх рүү өдөржин дайрав.
Улстөрчид ярьдаг, ард түмний ой санамж ганцхан сарын хугацаатай гэж. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нийтэд ил болсон М.Энхболдын мэтгэлцээнд бэлтгэж байгаа бичлэгт УИХ-ын гишүүн, МАН-ын даргын хамаатан эмэгтэй “…Ард түмэн чинь цагаан цаас шүү дээ” гээд л хашгирч байдаг даа. Сайхан доромжлол шүү. Харамсалтай нь энэ үнэн байж магадгүй юм. Тэдний хэн нь хэн бэ гэдгийг бид мартсан байна.
У.Хүрэлсүхийг монголчууд мэднэ. МАН-ынхан нь ч мэднэ. Ойрын өдрүүдэд “…У.Хүрэлсүх намаа ялагдахаар алга болдог. Ялахаар нь гарч ирээд албан тушаал авдаг” гээд л довтолж байх шиг байна. Бас үүгээрээ урвагч гэж хэлэх гээд байгаа санаатай юм шиг байна.
Энэ хүн 2000 онд анх УИХ-ын гишүүн болж байсан. Түүнээс өмнө МАН-ын Залуучуудын холбоог тэргүүлж байсан. Гурван ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Гурав дахь удаагаа сонгогдчихоод тун удалгүй бүрэн эрхээсээ татгалзаад явж байсан. Түүнийг улстөрд амьдарсан он жилүүдэд нам нь нэгдэж, задарч, бүр ч дээрэлхүүлж ч явсан. Намынх нь хуучин байр руу хүмүүс дайрч туг дарцгийг нь урж орхиход У.Хүрэлсүхээс өөр намаа доромжлуулахгүй гээд УИХ-ын чуулган дээр гарч ирсэн гишүүн байгаагүй л юм. Ер нь тэр цөстэй. Тэр хэрээрээ гар хөл түргэнтэй байж мэднэ. Үүнээсээ болж АН-ын Г.Баярсайханыг барьж авч байсныг олон түмэн мэднэ. Энэ мэтийн юм дуулдаж л байдаг. Эрчүүдийн хооронд байдаг л асуудал. Дээрээс нь У.Хүрэлсүхийг хүний, өөрийнгүй мужик хэмээн үнэлдгийг та бид зөндөө л сонссон. Хүн болгоныг мэддэгийг ингэж нуршихын учир бий. Энэ хүн ямар ч байсан өөрөө өөр дээрээ тагнан турших ажиллагаа зохион байгуулж хогийн юм хийгээд явах эр биш. Тийм учраас МАН-ын өнөөдрийн хагарлын нэг талынх нь тэргүүнд тэр зогсож байгаа биз.
Харин Ж.Эрдэнэбат гэж хэн бэ. Бид бас л мэднэ. Яг үнэндээ 2012 оны сонгуулиар Сэлэнгийн Засаг дарга байж байгаад шинэхэн гишүүн болж орж ирж байсан. Тэгж их улс төрд хөл тавьсан байх. Түүнээс өмнө Сэлэнгийн МАН-ын Залуучуудын холбооны дарга энэ тэр албыг хашиж байсан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр үзэлцээд байгаа У.Хүрэлсүхийнхээ цэрэг байсан байгаа юм.
АН-ынхан 2014 онд Н.Алтанхуягаа унагаад Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар тавиад МАН-ыг засагт нь урьж байв. Тэгэхэд Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдаар томилогдоход олон хүний нүд орой дээрээ гарсан. М.Энхболдын нүүдэл тэр үед явж л байсныг одоо л хүмүүс ойлгож байх шиг байна.
Дараа нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын дарга болж Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг өргөмжлөхөд дахиад л гайхацгаасан. Жил гаруйн өмнөх тэр бичлэгийг үзвэл Ерөнхий сайдаар томилогдоод чуулганы танхимаас хамгаалагчдаа дагуулан бишүүрхэнгүй гарч ирж байгаа Сэлэнгийн даруухан залууг олж харна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын улс төрийн ийм л намтрыг бид мэднэ.
Үнэнийг хэлэхэд МАН боловсон хүчнээр хомсдчихоод аймгийн дарга асан Ж.Эрдэнэбатыг сонгосон юм биш. Энэ нам шиг ажиллах хүчинтэй нам энэ улсад өөр байхгүй. АН ч МАН-ын хаана ч хүрэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг юм.
Хар л даа, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцангаас эхлээд Ч.Хүрэлбаатар, У.Хүрэлсүх, С.Бямбацогт гээд Ерөнхий сайдууд бөөн бөөнөөрөө байна, МАН-д.
Гагцхүү МАН-ыг засагласан Хотын фракцын ноёрхол ямар хүчтэй байсныг энэ шийдэл харуулна. Нэг үгээр хэлэхэд, Ж.Эрдэнэбат бол зүгээр л “тэд”-ний халхавч төдий юм. Түүний ард “нөгөөдүүл” байгаа юм.
Энэ бүхнийг яах гэж дурдаад байна гэвэл мартах ёсгүй юмыг бид мартах хэрэггүй гэх гээд байгаа юм. Бас ухах ёстойг ухаж ойлгох, мэдэх хэрэгтэй. Тийм эрхтэй юм.
Явж явж хэн нь хэнээсээ урвасан бэ гэвэл эрт багын журмын нөхрийн хувьд Ж.Эрдэнэбат нь У.Хүрэлсүхээсээ урвасан болж таарах гээд байна. Хар л даа, одоо өөрийгөө таггнасан өөдгүй эр болгож байгаад өрсөлдөөнөөс гаргах ажиллагаа нь ид дундаа явж байна шүү дээ. Энэ асуудал дээр маргаад зөрөөд байх шалтгаан уг нь байхгүй юм.
Тэгж яривал “…У.Хүрэлсүхэд “сүүл” тавих ажлыг олигтойхон хийчихгүй дээ”, “…Үүнээс болж Засгийн газрын асуудал ч яригдаж эхлэх гээд байна”, “…Хэвлэлүүдээ барихгүй бол Засгийн газрыг ганхуулж мэдэх сөрөг мэдээлэл гаарлаа” гэх утгатай зүйлсийг Төрийн ордонд гурван сайд ярьсан талаар УИХ-ын гишүүд ам дамжуулан ярьж байна. Тэр үед нь нэр бүхий гишүүн хамт байсан юм байна лээ. Энэ бол баримт шүү.
Нөгөөтэйгүүр, саяхан дуулиан шуугиан болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “…Би бол Шадар сайдаа тагнаагүй. Харин миний ойрын хүмүс хийсэн үгүйг мэдэхгүй” гээд хэлчихсэн байна лээ. Энэ бас л баримт.
Бод доо. У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан гэнэ. Гэтэл түүнийг мань байтугай нь юу гэж хэлдгийг харъя.
Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Шаравын Гунгаадорж гуай 2012 оны сүүлчээр нэгэн сонинд ярилцлага өгсөн байдаг. Тэр үе нь У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний ажлаа өгөөд явсан цаг. Ерөнхий сайп асан Ш.Гунгаадорж гуай “…У.Хүрэлсүхийн эхнэрийн бие тааруухан байгаа нь үнэн юм билээ. Мэдээж хүн албан тушаалаас илүү ханиа нэгдүгээрт тавих нь зүйн хэрэг. Харин мань хүн үүнийг гол шалтгаан гэж тайлбарласан. Хэрэв би У.Хүрэлсүхийн оронд байсан бол бас өдийд ингэх л байсан. УИХ-ын сонгуулийн өмнө “Нам ялагдвал би хариуцлага хүлээнэ” гээд хатуу хэлчихсэн учраас түүндээ хүрэхийг хүссэн байж болно. Ер нь хэлсэндээ хүрдэг залуу. Манай намд хэрэгтэй, хүчтэй улстөрч. 1996 онд ялагдал хүлээсний дараа маш хүнд байдалтай байх үед У.Хүрэлсүх тэргүүтэй залуус намаа өөд нь татаж, 2000 оны сонгуульд ялахад томоохон нөлөө үзүүлж байв. Тийм ч учраас У.Хүрэлсүх намд хэрэгтэй зоримог хүн. Тэр эрчиндээ л УИХ-ын сонгуулийн өмнө тийм мэдэгдэл хийчихсэн байх. Тиймээс сонгуулийн дараа өөрөөс нь ам асуух хүн олон байсан нь У.Хүрэлсүхэд хүндхэн байсан биз. Ирэх дөрвөн жилд дотроо гунигтай, гаднаасаа дарамттай байж тэсээгүй юм байлгүй. Ер нь Г.Баярсайханыг барьж авч заамдсаныг эс тооцвол урьдын сайхан цовоо сэргэлэн У.Хүрэлсүх байхаа больчихсон шүү дээ. Ингэж өөрийгөө хиймлээр барих нь түүнд зохихгүй. Тийм болохоор дотор нь шатаж байсан гэж боддог. Тэгээд л УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах нэг шалтгаан нь энэ болжээ гэж бодож байна. Гэхдээ түүний хувьд ингээд бүх юм дуусч байгаа биш. Залуу хүн учраас түүнд эргэж эрч хүчтэйгээр гарч ирэх боломж бий. Тэр эргээд ирнэ” гэж хэлсэн байдаг.
Бас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди “…У.Хүрэлсүхийн улс төрд хөл тавьсан цаг мөчөөс хойшхи улс төрийн амьдрал манай орны цаг агаар адил эрс тэс, хүйтэн ширүүн, гантай, зудтай, хүнд өнгөрлөө. Энэ он жилүүдийг У.Хүрэлсүх халуунд нь халж, хүйтэнд нь хөрч, журмын нөхдийн хамт тууллаа. Тэрээр Монголын улс төрд хүлэмжинд тарьсан цэцэг шиг бусдаар арчлуулж, тордуулж ургасангүй ээ, улс төрийн нүүр нүдгүй балбах цасан шуурга, мөсөн мөндөрт тэсвэр заан цохиулж, өөрөө ургасан улстөрч.
Улс төр хатуу тоглоом. Заримдаа дүрмээр тоглоно. Дүрмийн заалт үгүй бол газар дээр нь шинээр дүрэм зохион тоглоно. У.Хүрэлсүх аль алинд нь гаршсан улс төрч нэгэнт болж чаджээ. Тоглоомын дүрэм хатуу болохоор хожиж ялахын тулд улс төрч хүн харьшгүй эр зоригтой байх тавилантай. “Алтыг гал дээр, эр зоригийг гай зовлонгийн үед сорьж үздэг” гэх үг бий. Түүний эр зоригийг Монголын улс төр олон удаа сорьсон. Сорилтыг нэр төртэй давж гарсан. Одоо түүнийг эр зоригтой улстөрч гэдгийг нь нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Тэрээр гар хөлөө хүлүүлж, алтан амгай зуусан нэгэн байгаагүйд нь олзуурхана. Улс төрийн ууган намын гишүүд дээр доргүй амаа үдүүлж, дуугарч зүрхлэхээ байсан гай зовлонт, цөвүүн цагт зориг заан ам нээсэн. У.Хүрэлсүхийн үгийг улстөрчид,сэтгүүлчид сүүлийн арав шахам жил ишлэл аван ярьж, бичицгээлээ. Тэр хэлье гэсэн үгээ хэзээ ч, хаана ч, хэнээс ч эмээж айлгүйгээр хэлж чаддаг эр зоригтой улстөрч болон төлөвшжээ. Улс төрийн эр зоригтой байна гэдэг маш том давуу чанар” гэж У.Хүрэлсүхийн талаар хэлсэн нь бий.
Ийм хүнээс тийм санаа, сэдэл гарах болов уу. Үгүй л дээ. Мэдээж хэрэг, итгэхэд хэцүү гүтгэлэг. Хэрвээ энэ гүтгэлгийг У.Хүрэлсүхийг цохиж унагахаар зэхсэн сүх гэж үзвэл дэндүү жижигдэж байгаа юм.
Арай өөр юмаар энэ дайралтаа хийсэн бол үр дүнд хүрэх байсан байж магадгүй юм. Гэхдээ ”нөгөөдүүл” тун удахгүй У.Хүрэлсүхийн бас нэг утасны бичлэгийг тарааж олны итгэлийг олж авахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл бий. Тэр нь өөрийг нь дагаж яваа нөхдийг олж илрүүлээд хэрхэн хуулийн байгууллагынханд хүлээлгэн өгөхөө ярьсан юм шиг байгаа юм. Мэдээж хэрэг, У.Хүрэлсүх тэр үед өөр рүү нь буцааагаад ашиглаж мэдэх энэ байдлыг тооцоолсон байж таарна.
Өмөнх бичлэгийг бид бүгд сонссон. Байж болох л яриа. Үүгээр У.Хүрэлсүхийг урвасан гэвэл өдий олон жил ил далд холбогдсон. Сүүлд ажлаа өгснийх нь дараа Хөвсгөлд нууцаар уулзсан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон М.Энхболд, Т.Бадамжунай, Ж.Эрдэнэбат нарын нөхөрлөлийг юу гэх юм бэ. Тэдний холбоо нууц биш болоод удаж байна шүү дээ. Тэр хэдийн утасны яриаг ингээд гаргаад ирвэл юу болох бол?!
Бичлэгийг хэн хийдэг вэ. Мэдээж, тагнаж чагнах эрх бүхий хүчний байгууллага. Гэтэл яагаад тэр байгуулгагууд ийм асуудалд оролцоод байна вэ. Тэд оролцоогүй, тэднийг оролцуулаад байгаа юм. Энэ бол өнөөдрийн Монголын хамгийн том эмгэнэл юм. Хаанахын, ямар улсад манайх шиг улс төрийн хэрүүлд тагнуул, авлигын эсрэг байгууллага нь оролцож, эрх баригчиддаа үйлчилдэг юм, бүү мэд. Ерөөс дэлхийн хаана ч байхгүй байж мэднэ. Бүр, хүн төрөлхтний түүхэнд зөвхөн монголчууд бид ийм явдлын “автор” нь болоод үлдэж магадгүй.
Дэлхийн улс төрийн өдөр тутмын мэдээллийг монголчууд авдаг болсон. Мэддэг болсон. Дэлхийн хаана ч Засгийн газар нь унаж л байдаг. Дараагийнх нь байгуулагдаад явж л байдаг. Энэ бол улс төрийн ердийн хөгжлийн явц. Хааны алба халаатай гэж бид ярьдаг. Энэ зүгээр нэг үг биш. Зүй нь ийм хэмжээний “хэрэг тарьсан” Засгийн газар бол Япон маягаар сайхан бөхийж уучлал гуйгаад огцорчих ёстой юм.
Ер нь энэ бүхний дараа улсаа, төрөө бүтэн авч үлдье гэвэл хуулийн байгууллагаа ийм юманд оролцуулдаггүй л болох ёстой юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ч яг энэ асуудалд сэтгэл зовниж байгаагаа өчигдөр телевизээр ярихдаа хэлсэн. Тэрээр “…Монголд гүйцэтгэх ажиллагаа явуулдаг зургаан байгууллага байна. Энэ аюултай. Энэ бүхнийг бид хуулиар зохицуулж, нэг тийш болгох хэрэгтэй” гэсэн.
Үүнээс гадна АТГ-ын мэдэгдэлд “…У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан” гээд байгаа юм. Өөрийгөө тагнана гэж ер нь юу байдаг юм бэ. Ядаад үгийнх нь утгыг бодоод үзэх хэрэгтэй. Бас “…Өөрийгөө тагнасан этгээдийг ингэж шийтгэнэ” гэж ямар хуульд яаж заасан байна вэ. Энэ бол асуулт. Маш асуудалтай асуулт.
Ер нь төр засаг хүчний байгууллагаа ийм маягаар ажиллуулаад эхлэхээр юу болж дуусдагийг монголчууд бид хангалттай мэдэрсэн ард түмэн шүү. Тэрийг хэлмэгдүүлэлт гэдэг юм. МАН өнөөдрийг хүртэл 1937 оны хэлмэгдүүлэлтээс бултаж, гөлөлзөж л явдаг нь үнэн шүү дээ. Үүнтэй чанарын ялгаа огт байхгүй.
Тийм учраас өчигдөр АТГ ийм мэдэгдэл хийсний дараа Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн тоо даруй гурван гишүүнээр нэмэгдсэн байна. Хэд хоногийн өмнө УИХ-д өргөн барьсан Засгийн газрын тэргүүнийг огцруулах саналд 30 гишүүн гарын үсэг зурсан. Яг үнэндээ эргэлзээтэй байгаа гээд үлдсэн арваад гишүүн ч энэ өдрүүдэд эргээд ирж мэдэхээр байгаа ажээ.
Тэгэхээр АН-ын мэдэлд оччихлоо, АН-аар тоглуулах гээд байна хэмээх “нөгөөдүүл”-ийн PR бас л үр дүнгүй болно.
Эцэст нь хэлэхэд, ийм дээрээ тулсан бол У.Хүрэлсүхэд арай том “сүх” бэлдэх хэрэгтэй байж дээ. Хамгийн гол нь Монгол Улсын төр мөнхөд оршино гэдгийг бүү мартаасай, нөгөөдүүл.
С.ЭРДЭНЭСАНАА
Эх сурвалж: www.news1.mn
Сэтгэгдэл ( 23 )
ЭНЭ ХУЛГАЙЧИД СҮХ БИТГИЙ ХЭЛ ХУМСНЫ ХУТГА Ч ЖИЖИГДЭХГҮЙ.ӨЧҮҮХЭН УРВАГЧ ӨТ ХОРХОЙ ӨӨДГҮЙ БАРЗАЙСАН ЛАЛАР.МОНГОЛООС ЗАЙЛСАН Ч БАГАДНА.ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ ИЙМЭРХҮҮ ХОГ ШААРНУУД.АН МАН ДОТОР ИИМЭРХҮҮ ТОПОРУУД ГАНЦ ХОЁРООР ТОГТОХГҮЙ БАЙГАА ШҮҮ.
Ardiin namiig tseverlej shinechlej uurchilj chadah hun bol Hurelsuh J Enhbayr 2 MAN hamgiin ayultai hamgiin muuhai zavaan uls turiin nam bolood bn hamgiin ih gutgedeg helmegduuldeg hamgiin shudarga bus nam muu muuhaigiin uur bolson nam ene namiig shudarga daichin hen negen dargiin haraat bus heleh ugee helj chaddag tiim zorigtoi zaluu uls turch shiidej chadna Ene tal deer Hurelsuh 1-r hun M Enhbold ternii duugui zarts J Erdene bat nariig ogtsruulaad arga hemjee avch deed alban tushaalaas neg heseg hol bailgah arga hemjee av bur namaasaa huuj zailuulsanch yadag ym Sandui Miye Erdene bat Ganbaat
гуцаа
Erdenesanaa chi hen yum be? Chi henii daalgavaraar bicheed baina aa? Chi bol Mungunii hun bna. Ayataihan baihgui bol ard chin hun baigaa shuu!
Erdenesanaa chi hen yum be? Chi henii daalgavaraar bicheed baina aa? Chi bol Mungunii hun bna. Ayataihan baihgui bol ard chin hun baigaa shuu!
Улс төрд өрнөөд байгаа үйл явцыг чухамдаа хувь хүнтэй нь холбогдуулан тун зөв бичсэн байна. Ер нь Бадамжунай гэж ханаж цаддаггүй, үхэж дуусдаггүй хадны хар мангас болон түүний барьцаанд байдаг Энхболд, Эби нарыг хамтад нь унагаж их улс төрөөс эгнэгт зайлуулах нь монголын ард түмний хойшлуулашгүй эрхэм үүрэг болж байна гэдгийг хүн бүр ойлгох ёстой.
Батгана суусан газар балагтай Хүрэлсүх явсан газар хэрүүлтэй ҮҮНИЙГ намаас хөө
МАН ШУДАРГА ИХ ХУРЛЫН ГИШУУДИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГАХ КНОПЫН ТОО 45-УУЛАА БОЛЛОО!!!!!! НИЙГЭМД ШУДАРГА ЕС МАНДТУГАЙ
Эрдэнэсанаа гэж нөхрөөр өөрийгөө мужик ,эр хүн гэж хүмүүст ойлгуулах зорилгоор нэг муу нийтлэлрэхүү юм бичүүлжээ нөгөө МУУЖГАЙ чинь.Аргаа барсан юм хийж тэнэгтэхиийм л даа баас.Баасныхаа мужик байхав дээ.Урвадаг шарвадаг мөнгөнийй төлөө журмын нөхрөө түгжилддэг мужик би л лав хараагүй сонсоогүй юм байна.
МАНАН-гийнханд Хүрэлсүхийг намын дарга, ерөнхий сайд болгохгүй байх ганц арга үлдсэн тэр бол түүнийг яаралтай намаас хөөх. Харин үүнийг нь дэмжих УИХ дахь намын гишүүд, МАН-ын бага чуулганы гишүүд хэд байгаа бол. Хэрэв цөөнгүй байгаа бол тэд МАНАН-гийнхан буюу тэдний суганд хавчуулагсад л байж таарна. Энэ бол Монголоо МАНАН-гаас салгахыг хүсэгч Монгол хүн бүрийн бодол.
биднийг зөвхөн цагаан цаас гэж доромжилсон улс төрийн *** авгай миний, чиний татварын мөнгөөр өнөөг хүртэл цалинжаад цуслаад тансаглаад баяжаад явж байна. энэ бузарыг төрийн албанаас үтэр түргэн зайлуулъя. эхлээд эх булаг болсон засгийн газар огцор дараа нь цэвэрлэх ажил олон байнааа.
Нэг нөхөр захиалгаар юм бичээд нөгөө гарууд нь мөн захиалгаар СЭТГЭГДЭЛ бичээд хөөрхий ичих хэрэгтэй Хүрэлсүх тэр Намын төлөө тэмцэж тэрнийхээ шанд бас олон албан тушаал хашиж байсан сая Намаасаа урвсан одоо тэр хэнч биш зүгээр ТҮГЖИЛ аан бас тэр 60 тэрбумд холбогдсон Сундуй Энхболд одоо бгаа Эрдэнэбат бүгд хамт явах ёстой Ерөнхий сайд намын даргаар Ж.Энхбаяр Хүрэлбаатар гээд зөндөө хүн байна
Хурэлсухэд Монголчууд найдаж байгаа. Хятадын мафийн урхинд орохгуй байлгуй. Одий насны Эр хоерын хооронд шуналаас салсан байх естой.Амиа золиод ч хамаагуй зарчимаа хамгаалая гэдэг л нас шуу дээ. Урагшаа
Hurelsuh gishuuneesee tatgalzaj chadsan shuu. Odoo shadar saidaasaa tatgalzaj bna. Getel omhii Enhbold Erdenebat ta hoer yu hiij chadaj bna. Uhbel taarna.
Хурэлсухэд Монголчууд найдаж байгаа. Хятадын мафийн урхинд орохгуй байлгуй. Одий насны Эр хоерын хооронд шуналаас салсан байх естой.Амиа золиод ч хамаагуй зарчимаа хамгаалая гэдэг л нас шуу дээ. Урагшаа
Хурэлсухэд Монголчууд найдаж байгаа. Хятадын мафийн урхинд орохгуй байлгуй. Одий насны Эр хоерын хооронд шуналаас салсан байх естой.Амиа золиод ч хамаагуй зарчимаа хамгаалая гэдэг л нас шуу дээ. Урагшаа
Та нар намайг алчихгүй хилс хэрэгт хийчихдэггүй юм бол би энэ намын төлөө ясаа цайтал явна!!! Шадар сайд Хүрэлсүх....
Авилгалтай тэмцэх газрын дарга М.Энхболдийн улаан хамгаалагч ш дээ тэр их мөнгөнөөсөө хэдийг цацаад бууны нохой болгоо байлгүй
Монгол залуусыг топор гэж байгаа нь их сонин байна. Өмгөөлөөд байгаа оффшорчидын мөнгө чинь бидний халааснаас гарсан юм ш даа. Монгол хүн дургүй хужаа нарын гар хөл болохоо Монгол залуусаа дэмжимээр байгаа юм
МАН-ыг цээжээрээ хамгаалдаг ганц хүн шүүдээ. Эрдэнэбат шиг л суудлын төлөө чичирч иймэрхүү юм хийхээр хүн биш. МАНАН-г үндсээр нь суга татаж, зоригтой дугарах Хүрэлсүхээс өөр хүн байхгүй
МАН ДОТРООСОО ЯЛЗАРЧ ДУУСЛАА. ТЭДНИЙ УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ ОДОО Л ЗОГСООЖ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮДЭД ХЭН Ч ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХГҮЙ.
Xereg ali xediin ezen ni todorxoi bolson shvv dee. Buruu xvn deer xergee toxoj yltan bolgosnoos bish Xvrelsvxed buruu baixgi l baix. Xarin Xvrelsvx xoxirox shaxsan bizde xerew ami nasand ni xoxirol uchirson bol yaax ch bsii. Ene uls tur bvr umxiirch duuschee. Yr sharxnuudaa tvvj awmaar yum daa
Bodit vnenii tuluu temtsej chaddag mundag xvn. Iim buuri suurtai ard tvmnii itgeliig xvleej chadax xvn yaagad uuruu uuriiguu murduud ywj bdag bilee xaxa bolimoor yum. Vnen yumaa olj xutsaasai