“...Бид чинь МАН-д байна уу, МАК-д ажиллаад байна уу?!”

2017 оны 08 сарын 26

Ж.Эрдэнэбатын Засгийн газар нүүх үү, үлдэх үү гэдэг тун ойрын үед шийдэгдэх болоод байгаа. Засгаа аварч үлдэх нь тэнд ажиллаж байгаа хүн бүрийн хүчин зүтгэл, үүрэг болж хувираад байна.

Тиймээс өөр өөрсдийн арга барилаар үзэцгээж байгаа ажээ. Энэ буруу биш. Хэн ч ингэж таарах биз.

“...Чамайг сайдаас огцруулна” гэхээр “...Тэг, тэг. Би огцоръё” гээд  гараад явчих сайд гэж юу гэж байхав.

ХАХНХ-ын сайд Н.Номтойбаяр ийм асуудлаар гишүүдтэй ярилцахдаа жаахан ширүүлж, дарамталсан бололтой юм. Хэдэн үг хэлчихэж л дээ. “Хохь чинь шүү...” гэсэн байгаа юм.

Үүнд нь гайхсан эрхэм гишүүд уулзалтаас гарч ирчихээд “...Бид чинь МАН-д байна уу, МАК-д ажиллаад байна уу?!” гэцгээжээ.

МАН-д уг нь иймэрхүү яриа анх удаа болж байгаа юм биш л дээ. Хэвлэлийн шарлаж ч амжаагүй хуудсанд нэгэн мэдээлэл байна.

2017 оны дөрөвдүгээр сарын 17-нд хуваарийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгийн хурал болжээ. МАН-ын бүлэг ирэх өдрүүдэд за­рим хуулийн төслүүдийг хэ­лэл­цэх ёстой байсан ч нө­гөөх Концессын гэрээ­ний асуудлыг ярьсаар хур­лаа ч хааж амжилгүй тарсан байдаг.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “...Эрдэнэбат та Монгол Улсын Ерөнхий сайд юм уу, МАК компанийн Ерөнхий сайд юм уу. Тун ойлгомжгүй байна” гэж байжээ. 

Мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “...МАК компанид яахаараа Концессын гэрээ өгдөг юм бэ. Өмнө нь энэ компани Концессын гэрээ авсан. Түүнийгээ хийж дуусгаагүй байхад нь яахаараа өгдөг юм. Бас “Цагаан суварга” ингэж л боссон. Яачихсан компани гэхээрээ ийм байдаг юм бэ” гэж ундууцаж байсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
@-@(202.179.3.122) 2025 оны 03 сарын 13

chadwartai chadwarlag saidtai bolson gej bi boddog. ireeduigee harsan shiidwer gargasan gedegt itgeltei bn

1  |  0
тулга(150.129.141.76) 2025 оны 03 сарын 13

Эдийн засгийн хүнд нөхцөл байдалд аль чадвартай чадалтай ажлаа тогтвортой хийж чадах компанид л өгсөннь дээр шүү дээ. Тэр нь маргаангүй мак мөн шүү дээ. Үүнийг улс төржүүлж ойлгож болохгүй юм

1  |  0
зочин (202.9.41.254) 2025 оны 03 сарын 13

Ж.Эрдэнэбатын Засгийнн газар сайн ажиллаж байгаа. Амласан хугацаандаа эдийн засагт эерэг үзүүлэлтүүдийг авч ирж байгаа. тэднээр бүү оролд

1  |  0
СҮХ(43.242.243.147) 2025 оны 03 сарын 13

ХООСРУУЛАХСАН МАК ИЙГ

1  |  0
Зочин(43.242.243.222) 2025 оны 03 сарын 13

Мөнгө хүнийг буруу хүмүүжүүлдэг үнэн юм байна,энэ залуу нүгэл нь нүдээрээ гарах өдөр ирнэ дээ,улс төрөөс тонилгох хэрэгтэй. Номтойбаярыг зайлуул!!!

1  |  0
Уншигч(103.229.120.98) 2025 оны 03 сарын 13

МАН-ыг ард түмний хөрөнгөөр тэтгэснийхээ төлөө энэ МАК-н залуу их томрох юмаа.

1  |  0
Мгл(66.181.184.73) 2025 оны 03 сарын 13

Монголын залуус дотор энэ муу номтойбаярыг буудчих аавын хүү алага уу. Доромжлуулаад яваад байх юм. Арчаагүй юмнууд.

1  |  0
Д ОЮУН(27.123.214.84) 2025 оны 03 сарын 13

энэ засагт чинь эрүүл саруул хүмүүс даанч байгаа байлгүй дээ ард түмэн ман биш хүнд нь итгэл хүлээлгэж сонгож байхад зөвхөн хуьийнхаа бизнесийнхээ ашиг сонирхолыг урдаа тавьсан Ж ЭРЛЭНЭБАТЫН БАГЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛВАЛ ТААРНА

1  |  0
ха ха ха(182.160.0.58) 2025 оны 03 сарын 13

энэ тэнэгүүд одоо л зарим нь ухаарч байх шиг та нар ард түмэнд биш алигархуудын төлөө ажилладаг аа гаргаж байгаа хууль тогтоомжууд нь бүгд тэднийг хамгаалсан хамгаалах л хууль батлаад байгаа юм биш үү

1  |  0
ХЛЬЧУУ(202.9.42.59) 2025 оны 03 сарын 13

та бүхэн сонгуульд зарсан МӨНГӨӨ эргүүлж олохын төлөө юу Ч хийсэн билэн байна ,,,БИТГИЙ ХҮНИЙ ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭЭД ТОМ ТОМ ЯРИАД БАЙ ???

1  |  0
Top