“Мэргэжлийн” Засгийн газрыг авч үлдэх гэж үхэлдэн зүтгэцгээж байна. АТГ-аас мэдээлэл хийв. Чиглэл нь ердөө л У.Хүрэлсүх. Улс орон даяар түүнийг өөрийгөө тагнаж чагнадаг “дүүрсэн тэнэг”-ээр харуулах гэж тэр. “Энэ яриа чинь эвлүүлэг байна” гэдэгтээ итгүүлэх гэсэн шигээ, “Энэ хүн өөрийгөө тагнасан” байна гэж зарлав. Мөн хажуугаар нь Засгийн газар Сангийн яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаагаар “Дефолт зарлахдаа тулаад байна” гэж “айлгав”. Гэнэтхэн хэвлэлээр ярилцлага өгүүлэв.
Эдийн засаг өсч байна, “Ногоон гэрэл аслаа”, “Сэхээнийтасгаас энгийн тасагт шилжлээ” гээд байсан Ерөнхий сайдынхаа үгийг “Мөнгөний авдар”-ны жасын нярав нь үгүйсгэлээ. Манай улс эдийн засаг дампуурах гээд байсныг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нуугаад байж. Өрөвдүүлэх арга гэх үү, сүрдүүлэх ажиллагаа гэж ойлгох уу, үүнийг. Монгол улсын Засгийн газар ирэх онд “Чингис” болон “Дим Сан” бондын өрийг төлнө.
Б.Нямаа: /News.mn сайтад өгсөн ярилцлагадаа/ Монгол Улс “Чингис” бондын эхний төлбөр болох 500 сая долларыг 2018 оны нэгдүгээр сард төлнө. Дим Сан бондын 160 сая долларыг тавдугаар сард барагдуулна. Бондын төлбөр төлөх эх үүсвэр одоогоор бүрдээгүй, валютын нөөц бага, төсвийн алдагдал хэвээр байгаа... гэж ирээд л долоон булчирхайгаа тоочиж.
Мөн нэмээд, “Тиймээс бид бондын төлбөрийг гадаад захзээлээс эх үүсвэр татах замаар санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзэж байлаа. Бондын бэлтгэл ажлыг хийж байсан. Харамсалтай нь Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан тул бондын бэлтгэл ажлыг өчигдрөөс зогсоосон. Гол нь Засгийн газрын тогтвортой байдал, Монгол Улсын эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт, ОУВС-гийн хөтөлбөр тууштай явахуу, зогсох уу гэх мэт асуудал хөрөнгө оруулагч нарт эргэлзээ төрүүлж байна.” гэж.
Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх гэж л байсан юм байна. ОУВС-ийн нөхөдөд дөрлүүлчихсэн Засгийн газар байна шүү дээ... гэдэг ч түүний ярианаас тодорхой харагдана. Засгийн газар нь, өндөр албан тушаалтан, түүнийг тойрон хүрээлэгчид нь 60 тэрбумаас бүрэлдсэн гэж ойлгогдоод байгаа М.Энхболд, Ж.Эрдэнэбат нараар толгойлуулсан “мэргэжлийн”-хэн яагаад ийнхүү зууралдаад байгаа нь онц сонирхолтой явдал юм.
“Үхэхээрээ айлгана”, гэдэг шиг өрөөр тэд айлгаж, дарамтлахыг оролдож байна. Хэрэв өр зээлээ дарж чадахгүй хүрвэл хэнрүү чиглүүлэхээ ч тодорхой болгочихлоо. Яагаад заавал дампуурал зарлах гэж. Дараагийн Засгийн газарт тэр өр зээлийн асуудлыг зохицуулах боломж байж л таарна. Зөвхөн “мэргэжлийн”-хэн л өр тэглэдэг мэтээр эрхэм Төрийн нарийн ойлгуулах гээд байна. Түүний үргэлжлүүлэн хэлсэнээс иш татахад, "Бондын төлбөрүүдийг төлж чадахгүй бол дефолт зарлах процессруу орно. Олон улсын гэрээ хэлцлийн дагуу ганцхан бонд дампуурахгүй, Монгол Улсаас гаргасан бүх бондуудад дампуурал зарлана... Энэ нь эдийн засагт маш муу. Дампуурал зарласан улс орнуудыг харж байхад эдийн засгийн сэргэлт хамгийн багадаа 7-10 жил үргэлжилдэг. Тэгэхээр бид дампуурал зарлахгүй байхын төлөө ажиллаж байна..." гэв.
Үг бүрээс нь Монгол улсаа дампууруулна гэсэн санаа цухалзана. Тэдний сүүлийн арга нь Монгол орныг дампууруулан, “үхэхдээ үхэр буугаа тавих”-наар төгсгөл болох бололтой.
Г.Хан
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 25 )
Гуравхан сая хүнийг олигтой авч явж чадахгүй луйварчид зүгээр зайлж үз. Ард түмэн туйлдлаа. Гадаад өр чинь нутаг усаа алдахад хүргээд байна. МАНАН гийн малнуудаа !!! Суудлаасаа зууралдаад байхгүй бүгд тарвал таарна. 76 н мануухайгийн хэрэг ч байхгүй. Зуун ямаанд жаран ухна гэгчээр ийм цөөхөн хүн амтай манайх шиг оронд 10 н шудрага, ажлаа сайн мэддэг, хийж чаддаг хүн байхад хангалттай.
Дамдууртал хулгайлсанМАНАНГИЙН бүх хулгайч нарыг барьж хориод улсаа аврах улс төрчид ДААНЧ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ХУЛГАЙЧ НАР ВЭ БОЛИОСОЙ
Uls dampuurna gej bdaggui yum Durakaa!Cham shig muu avilgachid chadakhgui suudal boglokhoor Zaildaa!Chaddag aabin khuukhduud bna Zaigaa taviad Tonil zhaashaa!!!
Оффшорт хулгайлан гаргасан мөнгөө яаралтай оруулж ирэх, эс бол хулгайчидтай ял тооцох л болж дээ. Чадах эсэх нь л асуудал.
Mash hurdan tatan buulgah heregtei. Neg ch gesen honogiin omno. MAN-iig taraaj yu ch ygyi archih heregtei. Er ni eronhiilogchiin zasaglaltai boloh heregtei
Одоо бүхнийг ард түмэн өөрсдөө хариуцах цаг нь оройтож байна. Ганцхан намыг устгах гэж үхэлдэх нь гол биш! Одоо ухаалгаар нэгдэн бүхлээр нь засахаас өөрөөр сэхэл байхгүй шүү! Цаг алдах тусам л улам аюултай!
Сонгууль, нам хоёр нь нийлээд долларын эздийн дэлхий нийтийг боолчлох зорилгоор санаатай хийсэн хорт хавдарын хос нян мөн!!!!.... Сонгууль нь зөвхөн мөрийн хөтөлбөр төдийхнөөр, ямар ч шалгуургүйгээр, Чингис хааны маань хэлсэн үгийг зөрчин барин өөрөө хүсэн өрсөлдөж гарч ирдэг болохоор, бүгдээрээ бие даагч нар байгаад ч, ямар ч засаглалд ихэнхи нь гарцаагүй луйварчдаар дүүрэхээр зориулагдан хийгдсэн болно!!!!.... Дээр нь сонгууль хийж л байх юм бол заавал дахин дахин сонгууль хийж засаглалыг ямар ч тогтвор суурьшилгүй болгоно!!!!.... Сонгууль гэгч тогтолцооны хичнээн хуулийг нь засаад ч өөрчлөг
Гөлөг минь чи хуцаад байгаарай. Харнаа чамайг
Авч үлдэх хэрэгтэй. Тэр хэрээр мафижсан МАН-ын үхэл бодитой бол. Улс орноос илүү одоо энэ намын үхлийг түргэсгэх хэрэгтэй бна. Тэхгүй бол хуйгаараа сүйрнэ. Түүхийн тавцангаас хамт арчигдана. Яаж ийгээд энэ намыг дуусгах хэрэгтэй. Зүгээр мөрөөрөө үхдэг хоргүй араатан биш. Амьд бх хоног бүр нь монголд аюул болоод бна. Үүнийг энэ намын гишүүд ойлгож улс орны эрх ашгаа бодож шүдээ зуух хэрэгтэй. Юун ш нэчлэл. Энэ намар дамжсан хэнд ч тийм зориг тэнхээ бхгүй. Зүгээр л насаа уртасгах жүжиг.
Zasgiin gazriig ogtsruulah heregtei,turgen tusmaa sain
soliotoi amitad. ednig yaraltai tatan buulgah heregtei.
Дефольт зарлана ч гэх шиг жаахан хүүхэд хуурч байгаа юу? битгий худлаа шаацгаа. Огцруулаад өг хулгайчуудыг!!!
Hurelsuh urwagch zailaachee icheesei
Боличихооч ээ.Наад хүрэлсүх чинь одоо хаан юмуу заан юмуу юу юмб тэрмуу хөгийн урвагч хутган үймүүлэгч муужгай царайлсан муу хар лалар пзда .Эр хүн шүү ухаантай юм бол өргөдлөө өгөөд намаа орхиоч муу хогийн муу хар түгжил.
Тэгээд Эрдэнэбатын засгийн газар огцорохгүй үлдвэл Улс төр тотворжоод, өр төлөгдөөд, эдийн засаг сэргээд явчих хэрэг үү? Харин ч эсрэгээрээ бүр мөсөн дампуурах болно. МАН ч түүхийн давцангаас бүрмөсөн арчигдах болно энэ бол баталгаатай.
Naad oriig chin Hurelsuh olhoon tolchihno za. Aigaad omdondoo sheej ehleh shib dee. Hurelsuh ymarch gemt hereg hiigeegui. Eronhiilogch Battulgaa naad Enhjargaliig zailuulaach.
odoo bga zasgiin gazar bol yamarch turshlaga yu ch baihgui ineedtei huuhduud ail ger bolj togloj bga yum shig l bga bzde
Mongoloo gesen setgeltei hun bur MANANgiin gemt bulegleltei hatuu temtseh tsag bolson.Oor Songolt alga
МАН ны оффшорчидын заваан санаа яваал байх юм даа. Гуйвуулах гэж оролджээ
Худлаа ярих хэцүү дээ биш Монгол хүмүүс хужаа нарын талд орж сүүлийн эх орончоо унагаах гээд байгаа нь л хэцүү байна.
МАН ДОТРООСОО ЯЛЗАРЧ ДУУСЛАА. ТЭДНИЙ УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ ОДОО Л ЗОГСООЖ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮДЭД ХЭН Ч ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХГҮЙ.
Erdenebat Enkhboldiin 60 terbumiin asuudal, ter murduj mushgusun asuudliig shiideegui bj shadar saidiin esreg ymar hurdatstai ajillana ve? uneheer hudaldagdsan baiguullaga yum bn
МАН нам аа цэвэрлэх цаг болсон. Одоо л нам аа аврах ганц зам үлдсэн угаасаа. Нам шинэчлэгдэхгүй бол ирээдүйд яаж амь зуух аа ч ойлгохгүй байна. Зүгээр өөрсдийгөө боддог хүмүүсийг хөөж явуулвал таарна.
ene zasgiin gazar ni zvger uursdunduu mungu xuraagaad l yu xiij bga ntree meddeg yumuu yr ni. Ajlaa medexgvi xeden garuud l mangartaad uls orniig samraad baix yum daa. shinechlex xeregtei baina.
Hooh yaanaa eh oronoo avartsgaaya monhol ah duu naraa