“Инвест Монголиа 2017” чуулга уулзалт болно

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 28

 “Инвест Монголиа 2017” чуулга уулзалт ирэх сарын 4-5 өдрүүдэд Шангрила зочид буудалд болно. Чуулга уулзалтаар ОУВС-гийн хөтөлбөрийн ач холбогдол, болон Засгийн газар ГШХО-ыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалалтын таатай орчинг бүрдүүлэх арга хэмжээ авч байгаа эсэх, Монголын эдийн засгийн ерөнхий төлөв байдлын талаар хэлэлцэх юм.

Мөн Оюу-Толгойн далд уурхай болон бусад томоохон төслүүдийн үйл явц, тэдгээрийн эдийн засагт үзүүлэх ач холбогдол, Нүүрсний экспорт, дэд бүтцийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцох юм.

Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат нээж үг хэлэх бол Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, Хөрөнгө Оруулагчдын Эрх Ашгийг Хамгаалах Зөвлөлийн дарга Ж.Мөнхбат Хөрөнгө оруулалтын орчин ба Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн танилцуулгыг хийх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ‘Инвэст Монголиа 2017’ хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоно. 

 Т.Түвшин

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхэ(216.218.222.13) 2025 оны 03 сарын 13

Neeh tiim goy baidagdaa

1  |  0
Top