Унгарын нийслэл Будапешт хотноо болж байгаа Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга үзэж сонирхсон байна. Энэ үеэр тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй анх удаа уулзжээ. ДАШТ-ий нээлтийн ажиллагааны дараа хоёр ерөнхийлөгчийн уулзалт болж халуун дотно яриа өрнүүлсэн байна. Манай ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөснөөсөө хойш түүнтэй анх удаа уулзаж буй юм.
Дашрамж сонирхуулахад, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын тамирчин Г.Отгонцэцэг (Казакстан улсын нэр дээр барилдсан), мөнгө медаль хүртсэн М.Уранцэцэг нарт шагналыг нь ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгсөн байна.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 4 )
er hun er hundee hairtai,bukh hun bukh hundee hairtai
sain bn, bayar hyrgie, oros mongolin tynshlel, saihan hariltsaa ergej sergeesei gej hysch bn.
сайхан харагдаж байна, зургаас харахад оросын ерөнхийлөгч монголын ерөнхийлөгч Х.Баттулгыг илтэд хүндэтгэлтэй харьцаж байгаа нь харагдаж байна. ми овогт , элбэгдорж нартай хэрхэн харьцаж байсныг монголчууд бид санаж байгаа
mundag bainaa