УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдаж, эрх баригч намын 30 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах бичигт дүгнэлт хийх зорилгоор АН-ын бүлэг ажлын хэсэг байгуулсан билээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Болд ахалж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ж.Батзандан нар багтсан юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодруулахад тэрбээр "Ажлын хэсгийн дүгнэлт хараахан гараагүй байна. МАН-ын 30 гишүүн гурван үндэслэлийг гаргаж тавьсан. Мөн 60 тэрбумын асуудал болоод хууль бусаар тагнаж, чагнах зэрэг олон асуудлыг тусгасан байсан. МАН-ын гишүүдийн болон иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа олон асуудал байна. Энэ бүхнийг байнгын хороо, УИХ-ын чуулган дээр тал бүрээс нь ярилцах ёстой. Засгийн газрыг огцруулах асуудалд гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгч, шийдвэрээ гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Сөрөг хүчин намын хувьд асуудалд олон талаас нь харах хэрэгтэй. Бид Монгол Улсаа бодсон шийдвэрийг гаргах ёстой. Хууль эрх зүйн зөрчил байгаа эсэх талаар Засгийн газар хууль зөрчсөн эсэх талаар бид нухацтай ярилцана" гэлээ.
Түүнчлэн Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан асуудлыг АТГ "өөрийгөө мөрдөн мөшгисөн гэж үзэж яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокрурорын газарт хүргүүлсэн" талаар өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийсэн билээ. Энэ талаар мөн тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм. "Тагнах, чагнах, гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хуулийн зөрчлүүд АТГ-ын хянан шалгах эрхийн хүрээнд хянагдахгүй. АТГ нь найман төрлийн гэмт хэргийг шалгадаг. Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн гэдэг асуудал бол Тагнуулын Ерөнхий газарт хамаарна. АТГ-т хамаарахгүй. Дээрх асуудалд АТГ эрх мэдлээ хэтрүүлчихэв үү гэх хардлагыг төрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл АТГ өөрт хамааралгүй асуудалд дүгнэлт гаргасан. АТГ-т өөрийгөө тагнах асуудал огт падгүй. Нөгөө талаар өөрийгөө тагнаж чагнах нь дэлхийн аль ч улс оронд гэмт хэрэг биш. АТГ-ын мөрдөн байцаагч нар боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй. Энэ асуудлыг бүлэг дээр авч хэлэлцэнэ" гэсэн юм.
Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 14 )
AN bas oorsdoo zondoo idsen tegeed odoo neg negendee buruu ogohoo bolimoor yumaa. Batzandan gishuun Bayarzurhees gardag bolovch saihan yarihaas oor yamar ajil hiij bgaa yum be? Oort chini Urgah naran horoololyn asuudlyg 2 jiliin omno taviad odoog hurtle shiidsen zuil baihgui baigaa!!!!!!!!!!!!!!!!!!! Zuny ulirald haluun usgui baidag. SOH-iin mongo hurtel ailuud ih ondor tolbor toldog bolovch hiij bgaa zuil ch alga daaa.
АТГ бүгдийг шалгах эрхтэй юм бол АТГ хэн шалгаж хянах эрхтэй юм бэ? Одоо бүр эрх үүргээ мэдэхээ байцан юм уу
AH aas hen neg n Khurelsukhiig umuuruhuur l Khurelsukhiig AH ruugaa zail geh ... hugiin ch yumaadaa. Shudraga unenii tuluu yavaa hun gej bodoj baihaa, MAH iin shudraga zaluus demjij bgaad bayartai bna. Zasag unah uguitei holboo bhgyi shuu, ooriigoo tagnasan gesen dugnelt ineedem hurgem...
uursduu Songoo bizde ATGazaraa
argagui shde Hurelsuh ni neg namin gishuun um chini kkk ATGt ajil yaj hiihiig zaagaad yahavdee
Энэ нөхөр бүлт шаагаад АТГ хууль шаагаад л байх шиг.
Энэ нөхрийг ерөөсөө ойлгохгүй юм.Ямар нэг өвчтэй л юмшиг байгаа юмдаа.Өвчин ньг хүндрээд ирэхээрээ юу ярьж байгаагаа өөрөө ч мэдэхээ байчихдаг.Наад захын юм ойлгохгүй.Бүлт бүлт шаагаад л.Нэг үгээр орон гаран гэхүүдээ
ХҮРЭЛСҮХИЙГ АН-ЫНХАН Л ӨМӨӨРӨХ ЮМ . НАМАА АЛЬ ХЭДИЙНЭ СОЛИЧИХСОН ЮМ БИШ ҮҮ. ХҮРЭЛСҮХЭЭ ОДОО ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨД МАН-ААС ГАРЧИХ
Эрх зүйн болон бусад мэдлэгээ сайжруулах хэрэгтэй дээ ялангуяа эдиин засгиин мэдлэг дулимаг шүү үнэн л байх юм цаг үеэсээ хоцрогдож байгаа гэдэгтээ дүгнэлт хиих хэрэгтэй ганц атг биш хууль цагдаа хүчниихэн
ЦЦЦЦ ЗА ЮУКЭВЭЭ? ЮУКЭВ? АЛИВАА ҮЙЛДЭЛД ЗОРИЛГО МӨН ЧАНАР ГЭЖ БАЙДАГ Л БАЙМААР ТЭР ӨӨРИЙГӨӨ ТАГНАСАН ГЭХ МӨРТӨӨ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ТАГНАСАН ТАГНАЛТЫГ НЬ ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗОРИЛГО НЬ ЮУ ВЭ? БАТЗАНДААН БИТГИЙ ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭХ ГЭЭД БАЙ ЧАМД ДУРГҮЙ ХҮРЧИХЛЭЭ
DEEREES N ZAABAR UGCH BGAA SHVV DEEKKKK MURDUN BAITSAAGCHIIN BURUU BGVI SHVV
Ман ын гишүүдээ намаа АН аас аварцгаая энэнд хамаагүй бишүү.