Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Будапештэд болсон Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дараа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Унгар улсын Ерөнхий сайд В.Орбан нарын хамт тэмцээний нээлт үзсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзах үеэр “Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах энэ чухал тэмцээний үеэр тантай уулзахдаа маш их баяртай байна. Бид хоёулаа энэ спортод элэгтэй хүмүүс учраас цаашдын харилцаанд маань эергээр нөлөөлнө гэдэгт итгэж байна. Төлөвлөсөн ёсоор бид ойрын хугацаанд Владивостокт ажлын уулзалт хийнэ.
Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль дуусаад удаагүй байна. Миний бие хойд хөрштэйгөө харилцаагаа улам өргөжүүлэхийг хүсч байгаа. Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн үед өсч байгаад хил орчмын бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцаа их үүрэг гүйцэтгэсэн. Манай хоёр улс 4000 гаруй км газар нутгаар хиллэдэг учраас энэ бүс нутгийн хоорондын харилцааны асуудалд түлхүү анхаарал тавих нь зүйтэй гэж би үзэж байна.
Бид гадаадын хөрөнгө оруулалт татах сонирхолтой. Бидний тэргүүлэх чиглэл бол төмөр зам. Энэ салбарт Улаанбаатар төмөр зам хэмээх манай хоёр улсын 50:50 хувийн оролцоотой хувь нийлүүлсэн компани ажиллаж байгаа” гэлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Ноён Ерөнхийлөгч тантай уулзах завшаан тохиосонд би туйлын баяртай байна. Бид таныг улстөрч бөгөөд чадварлаг тамирчин гэдгээр нь мэддэг. Энд болж буй ДАШТ-ийг Монголын жүдочид амжилттай эхлүүлж байгаад баяр хүргэе.
Хоёр талын харилцааны хувьд таны оролцохоор зэхэж буй Владивостокийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр илүү нухацтай ярилцах боломж олдоно гэдэгт итгэлтэй байна. Худалдаа, эдийн засгийн харилцаа эерэг хандлагатай болоод байгаа. Өнгөрсөн жил хоёр талын худалдааны эргэлт 20 хувиар буурсан бол энэ оны эхний хагас жилд 34 хувиар өссөн нь үүний жишээ юм.
Улс төрийн харилцаанд төдийгүй эдийн засаг, соёлын салбарт ч дорвитой ажил хэрэг өрнөж байна. Монгол-Оросын уламжлалт хувь нийлүүлсэн компаниуд тууштай ажиллаж байгаа бөгөөд ачаа тээвэрлэлтийн хэмжээ өсөлттэй байна. Бидэнд Владивосток хотод үргэлжлүүлэн нарийн авч хэлэлцэх олон зүйл бий” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин нар есдүгээр сарын эхээр Владивосток хотноо ажил хэрэгч олон саналтайгаар дахин уулзахаа илэрхийллээ.




Сэтгэгдэл ( 12 )
nuurnii buyan bn. amjilt
Сайхан эхлэл байна.Бухимдаад уурлаад байгаа хүмүүсийн учрыг мэдэхгүй юм.
Uhsen baas hulgaich gedgii chin ed nar sain medme daraagiin uulzalt zasgiin gazrunder azyl bitgii tenegteed baI tiishe chI yavah ch hereggui
Uhsen baas hulgaich gedgii chin ed nar sain medme daraagiin uulzalt zasgiin gazrunder azyl bitgii tenegteed baI tiishe chI yavah ch hereggui
монголчууд дэлхийг эзэлж байсан гэдэг нь спирал маягаар буцаад ирнээ гэж нэгийг хэлээд байнаа даа, математик гаргалгаа
Сайхан харагдаж байна. Путин шиг мундаг ерөнхийлөгч байгаарай БАТТУЛГА ерөнхийлөгч өө
Oros avgaitai yum chin putin bayarlaj bgaa biz.
Одоо нөгөө М. Энхболдын бууны нохойнууд эвлүүлэг гэнэ дээ ккк
Хувь хүний харьцаа их чухал үүрэгтэй дээ
Энэ зургтйг нөгөө мал тэнэгүүд нв хараад мундаг бурхан гээд явж өгнө дөө .
Зураг авж чаддагүй юм уу. Тал тал зурагууд
estou mundagaa mundag amjilt