УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Тус байнгын хороо нийт 19 гишүүнтэй. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэрхэх нь анхаарал татаж байна. МАН-ын 15, АН-ын 3, МАХН-ын 1 гишүүнээр байнгын хороо бүрдэж буй юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь Н.Энхболд.
Байнгын хорооны гишүүдээс УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Жавхлан, Г.Занданшадар, Д.Тогтохсүрэн, Д.Сумьяабазар, Л.Оюун-Эрдэнэ нарын зургаан гишүүн Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан. Энэ зургаан гишүүн дээр АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан, гишүүн Б.Наранхүү нарын АН-ын гурав, МАХН-ын О.Баасанхүү гишүүнийг нэмбэл 10 гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжих магадлалтай. Гэхдээ АН-ын бүлэг байр сууриа нэгтгээгүй байгаа гэсэн тайлбарыг өгч буй юм. МАХН-ын О.Баасанхүү ямар санал өгөхөөс мөн шалтгаална. Дундговь аймгаас сонгогдсон АН-ын Б.Наранхүү гишүүн Засгийн газрын эсрэг кноп дарахгүй байх магадлалтай. Тэрбээр МАН-ын дарга М.Энхболдтой ойр дотно харилцаатай нэгэн. Б.Наранхүү гишүүн Засгийн газрыг огцруулахын эсрэг кноп дарахгүй ч, хуралд оролцохгүй, бултах бас нэгэн бариант бий.
Тус байнгын хороонд МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд нарын тус намын лидерүүд байнгын хороонд багтаж байгаа. Эдгээр эрхмүүд Засгийн газрыг огцруулахын эсрэг бий. Өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн хурлаар энэ асуудал дээр нэгдсэн байр суурин дээр хүрч чадаагүй. У.Хүрэлсүх болон М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын хооронд маргаанаар өндөрлөсөн мэдээлэл байгаа юм. Тиймээс энэ асуудал байнгын хорооны хурал дээр нэлээн ширүүн маргаан үүсгэж таарна.
Гарын үсэг зураагүй ч тус байнгын хороонд харьяалагддаг МАН-ын зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санал өгөхийг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд Засгийн газрыг огцруулах асуудал дэмжигдэнэ гэсэн үг. Ерөнхий сайдыг огцруулах асуудал нь байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг аваагүй байсан ч чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх дэгтэй. Харин УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг гишүүдийн олонх дэмжих нөхцөл байдал үүсээд буй юм. МАН-ын гарын үсэг зурсан 30 гишүүн дээр АН-ын 9, МАХН-ын О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан гишүүн дэмжиж санал өгснөөр Ерөнхий сайдыг огцруулах магадлалтай юм.
Т.Амараа
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 25 )
Zam teever .Huns huduu aj ahui.eruul mend .niigmiin hamgaalal geed bas bus iamdiin said .agentlaguudiin darga nariig solih heregtei
Тэр муу Зам тээврийн хөгжлийн яамыг самарсан дарваан харыг ч огцоруул
Огцоруулаад наад намаа Хүрэлсүхэд шилжүүл цаадах чинь монгол эрлийзээр нь ялгаад цэвэрлэчихэнэ
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна
Бид ямар тэнэг хүмүүс биш дээ. Хүрэлсүх бол яалт ч байхгүй МАН-ын шилдэг лидер, Шударга бус явдалтай эвлэрэхгүй гээд хоёр ч удаа албан тушаалаасаа татгалзаж байсан хүн МАН дотор өөр хэн байгаа юм. Энхболд, Эрдэнэбат, Сундуй мэтийн албан тушаалаасаа амиа тасартал зүүгдсэн хар хувалзнууд л МАН-ыг үгүй хийж байна.
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ
SHUDARGA BAIMAAR BAINA ENE TOCHUUL ATG TSAGDAA PORUKOR HVCHII BAIGUULAGA MONGITEI L BOL HVN ALSAN CH ZVGEER ALHAJ YWDAG SHUDARGA HVNIIG SHUUD HELMEGDVVLJ BAINA XASGIIN GAZAR TOM SVLJEE MAPI MAYGAAR AJILAA YWUULJ BAINA IIM BSIHAD MONGOL ORON HOGJIHGVI SHVV TOR ZASGIIG ZORIGTOI OGTSORUULAH HEREGTEI DEE
TORD GARCH BAIGAA NOHDIIN HUULIIG CHANGATGAMAAR L BAINDAA DEESH GARANGUUTAA L HUDSLAA YRIH NI IHDEED ARD IRGEDEE HARGIS HUULI GARGAAD L OORSDOO 60 TER BUMASR NI IDEED OSHOORDOOD EH ZAHGVI MONGOND UNBAJ BAYJAAD ARD IRGED NI HOOSROOD ARAI L BISH 60TER BUMAA MONGOLIIN ARD TVMEND EWLVVLEG GEED YRIAD HENEGCH VGVI ERONHIILOGCHIIN DONGUULD ORSOLDOOD YWJ BSIGAA UKDIIG IGTSORUULMAAR
Hvreksvh shudarga iim uksuudiig deesh ni tawih hetegtei mongoloo ard tvmenee geden setgel Hvrelsvhed baidag bolohoor ed nar helmegdvvleh geed bna Nomtoibayr Coijilsvren
odoo tsewerleh hetegtei buglaad edee beerendee idegdeed bsij bolohgvi daraagiin garah ulsiin udam sudariig sain harah hetegtei dee Elbegdorj Enhbold nar shig ym baihwii
Огцруулж намаа, засгийн газараа цэвэрлэж аваарай, энэ маш чухал шүү, У.хүрэлсүх шударга ажиллах хэрэгтэй шүү
Бүгдээрээ зөвлөвөл буруугүй бүлээн усаар оффшорыг угаая
Энэ нь миний бодлоор төрд хэт том том бүлэглэл үүссэн шинэ хийе бүтээе гэсэн хүмүүсээ гадуурхах нь их харагдах болжээ. Хамгийн сонин нь ард түмний төлөө явсан хүмүүс байгаа хачирхалтай оффшорчидыг зайлах хэрэгтэй
Хууль бус үйлдлүүд хэрээс хэтэрсэн энэ засгийн газрыг огцруулахгүй авч үлдэх юм бол 2020 онд уучлаарай сонгуулийн дүн бусад намын хар халзан хонь ч байсан ялаад гараад ирэх болно.
zasag ogtsroh ni zuv amjilt
ӨНӨӨДӨР ЗГ ОГЦОРНОО АМЖИЛТ
НАМаа улсаа худалдаж байгаа нөхөдтэй хэрхэв ч эвлэрч болохгүй би МАН-ын гишүүний хувьд НАМ-ын нэр хүндийг үгүй хийсэн Энкболд, Эрдэнэбат, Сандуй нартай хамгийн эхэнд хариуцлага тооцох хэрэгтэй гэж бодож байна
Муугаас салахийн тулд бүхийл боломжийг бүү алд......МАН-ын авилгалч хулгайчдаас Намаа салгахын тулд гишүүд тун зөв алхам хийсэн бна.. ОНЦ
Муугаас салахийн тулд бүхийл боломжийг бүү алд......МАН-ын авилгалч хулгайчдаас Намаа салгахын тулд гишүүд тун зөв алхам хийсэн бна.. ОНЦ
Авилгалтай тэмцэх газрын дарга М.Энхболдийн улаан хамгаалагч ш дээ тэр их мөнгөнөөсөө хэдийг цацаад бууны нохой болгоо байлгүй
Оффшортой нь мөрдөгч хөлсөлж оффшоргүй нь гүтгэгддэг нийгэм болж. Оффшорын мөнгө чинь ард иргэдийн халааснаас гарж байгаа гэтэл чухал хэрэг дээр АТГ ерөөсөө ажиллахгүй байна.
Засгийн газрыг огцруулахгүй гэдэг нь алуурчин талуурчин нөхрөөсөө гэр бүл хүүхдээ бодоод хохирох эмэгтэйтэй адил шүү
Засгийн газрыг тогтвортой байлгах нэрийн дор Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, шударга ёс алдагдаж байгааг тогтвортой байлгах юм уу. Үгүй!
Муугаас салахийн тулд бүхийл боломжийг бүү алд......МАН-ын авилгалч хулгайчдаас Намаа салгахын тулд гишүүд зөв алхам хийж
erh medelee munguur avsan buh huniig halah heregtei