Гарын үсэг зурсан гишүүдийг дарамталж, тендер санал болгосон нь ҮНЭН үү?

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 30

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан зарим гишүүд гарын үсгээсээ буцаж байгаа гэх мэдээлэл хэвлэлүүдээр гараад байгаа билээ. Энэ талаар тэдний  байр суурийг асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурснаасаа буцаагүй. Байр сууриа хатуу хадгална. Би Засгийн газарт орж ажиллахгүй. Засгийн газраас тендер авч төртэй холбоотой ажил хийж үзээгүй. Надад хувийн ашиг сонирхол байхгүй. Гарын үсгээ зурсан 30 гишүүн ч гэсэн байр сууриа хадгалах байх гэдэгт итгэж байна. 


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурснаасаа буцна гэсэн ойлголт байхгүй.


УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир

Гарын үсгээсээ татгалзана гэсэн ойлголт байхгүй. Гарын үсэг зурсан гишүүдийг дарамталсан, тендер санал болгосон гэсэн мэдээлэл бол худлаа мэдээлэл.Засгийг огцруулахаар гарын үсгээ зурчихаад маргааш нь буцаалаа гэдэг замбараагүй хариуцлагагүй зүйл байж болохгүй. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 30 гишүүн  хэн нэгний шахалт дарамт дор бус өөрсдийн итгэл үнэмшлээрээ зурсан гэж ойлгож байгаа. Гарын үсгээ зурсан гишүүд намаа бодсон,  ирэх 2020 оны сонгуулиа, намын хамт олноо бодож зурсан. 60 тэрбумын асуудал, сонгуульд ялагдсан нь хариуцлага хүлээх зэрэг цэгцлэх асуудал олон байна. Дургүй байгаа болоод л гарын үсгээ зурж байгаа. МАН дотроо эвдрэлцэхээс илүүтэй зөв шийдэлд хүрээсэй гэж бодож байна.

 

 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

МАН хагарч бутарч байдаг улс төрийн хүчин биш. Асуудлыг дотроо эв зүйтэй ярилцаж, шийдэлд хүрч чаддаг нам. Монгол төрийн ажил тасралтгүй үргэлжлэх учиртай. Бүлгийн хурлаар болж бүтэхгүй асуудлаа ярилцаж нэг шугамд гаргах байх. Засгийн газарт шүүмжлэлтэй зүйл их бий. Мөн нийслэлийн намын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэлүүд гарч байгаа.  Нийслэлийн намын байгууллага өөрсдөдөө үнэлэлт дүгнэлт хийж боловсон хүчний шинэчлэл, ард иргэддээ алдсан алдаагаа зөв талаасаа тайлбарлаж  уучлалт гуйх цаг нь ирсэн. 


УИХ-ын гишүүн Л.Энхболд

Засгийн газрыг огцруулах гурван үндэслэлтэй би санал нийлж байгаа учраас гарын үсгээ зурсан. Ялангуяа хариуцлагын асуудал. УИХ өнгөрсөн хугацаанд өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн гэж үзэж байгаа. Тухайлбал, хариуцлагын тогтолцоог бий болгох хүрээнд Хөгжлийн банк, Монголбанк, Эрдэнэт үйлдвэрт, Оффшорын асуудлаар байгууллагдсан ажлын хэсгүүд тус тусын шалгалтаа хийсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжилт нь алга. Үүний дүнг өнгөрсөн сонгуулиар ард түмэн дүгнэлээ. Саяхан хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Цагаан хадны гаалийн хяналтыг зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Энэ нь ямар ч судалгаагүй шийдвэр болсон. Тэнд амьдарч байгаа 16 мянга орчим иргэдийг хоолноос нь салгасан үйл явдал болсон. Тиймээс би Засгийн газрыг хариуцлага хүлээж огцрох ёстой гэж гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан шийдвэрээсээ буцахгүй. 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.42.224) 2025 оны 03 сарын 13

Сонгууль намд дүн тавьсан юм биш бидний оюуны хоосролд орсны илрэл

1  |  0
иргэн(27.123.214.84) 2025 оны 03 сарын 13

улс орноо бододгүй арчаагүй улс вм.ёрөнхийлөгч ч гэсэн хатуу байр суурьнаас хандаачээ

1  |  0
Зочин (59.153.113.130) 2025 оны 03 сарын 13

Гарын үсгийг тендерээр наймаална гэсэн зүйл огт байхгүй. Одоо бүр өөрсдийн хүссэнийг бичдэг болжээ. Ер нь АН-ын эртнээс бэлтгэсэн урхинд унасан гишүүдтэй намын жирийнгишүүд бид хатуу хариуцлага тооцно. 60 тэрбумынхаа хэргийг шүүх шийдчихээр нам тэдэнтэйгээ хариуцлагаа тооцох биз. ЗГ-ыг огцруулах үндэслэл байхгүй. Хамгийн гол аюул тогтворгүй байдал, намын хагарал 2020 он хүртэл үргэлжлэх болно. Үүнийг л Эрхмүүд сайн бодох ёстой. Албан тушаал чухал уу, ард түмэн, улсын эрх ашиг чухал уу!

1  |  0
zochin(203.91.119.154) 2025 оны 03 сарын 13

helsneesee butsdag n ene mergejliin bus z.g l baih. buh yumand butsaastai

1  |  0
Гэрлээ(5.206.225.183) 2025 оны 03 сарын 13

“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна

1  |  0
asa(202.131.248.210) 2025 оны 03 сарын 13

erdenebat ch mungutei yum aa

1  |  0
Гэрлээ(51.15.43.205) 2025 оны 03 сарын 13

“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ

1  |  0
zochin(202.179.25.21) 2025 оны 03 сарын 13

Ter Enkhbold genuu haanaas garsin yarij bgaa baudal ni bur shuleg shig tseejilsen nuhr bnale ardin namin buynd hen ni medegdehgui nuhur azaar garchaad ih daljignaj bainaa

1  |  0
УИХ ТОМДОЖ БАЙНА(202.72.245.198) 2025 оны 03 сарын 13

ПЭЭ ЗАРИМЫГ НЬ ОГТ ХАРЖ БАЙГААГҮЙ ЮМ БАЙНА. ЕР НЬ ПЭЭ ЗАРИМЫГ ОДОО Л ХАРЖ БНА ЕР НЬ 76 ГИШҮҮН ГЭДЭГ ИХДЭЭД БАЙНА АА 76

1  |  0
zochin(202.179.24.190) 2025 оны 03 сарын 13

Sumiyabazar avarga arai butsahgui biz dee. Yadaj Mongol buhiin judgaa haruulna gej naidaj baina. Harj l baiya daa.

1  |  0
zochin(66.181.160.2) 2025 оны 03 сарын 13

Tiim bailguidee.helsseneesee butsval uh hurald iim guivamtgai bas teneguud hereggui bizdee.tuushtai baihig ard tumen husej b.gaa shuu.

1  |  0
Top