МАН-ын бүлгийн гишүүдийн олонх Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 30

 МАН-ын бүлэг хоёр өдөр хаалттай хуралдаж, өнөөдөр үдээс хойш нэгдсэн шийдвэрт хүрсэн байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар намын бүлэг санал хураалт явуулжээ. Бүлгийн хуралд нийт 58 гишүүн оролцсоноос 30 гишүүн огцруулах саналыг дэмжиж, 28 гишүүн эсрэг кноп дарсан байна.

Бүлгийн хуралд ирээгүй долоон гишүүний олонх Засгийн газрыг огцруулах саналтай байгаа ажээ.  Мөн дэмжээгүй 28 гишүүдээс гурван ч гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжихээр болсон талаар эх сурвалж сая мэдээллээ. Үүнээс үзэхэд МАН-ын 40 гишүүн дангаараа Засгийн газрыг огцруулахаар болж байна.  Одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх гэж байна.

Т.Амараа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(114.205.6.36) 2025 оны 03 сарын 13

НАМ ТӨРӨӨ АВРАХ ГАНЦ ГАРЦ ДАА.ЦААШДАА ЭРЛИЙЗҮҮДИЙГ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛААС ХОЛХОН АЛБАН ТУШААЛД АЖИЛЛУУЛЖ БАЙВАЛ ЯАСАН ЮМ БЭ? ТЭГЭЭД ХАМГААЛСАН 28-ЫГ ХАР ДАНСАНД БҮТГЭЭРЭЙ.ТЭД ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЭСЭРГҮҮ ҮЙЛДЭЛ ГАРГАЖ Л ТААРНА.ЭРТХЭН ШИГ ЗАЙЛУУЛЖ ЗАЙГАА АВААРАЙ.МОНГОЛ ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭХ АЛХАМ ШҮҮ.БУУЖ ӨГӨЛГҮЙ ИТГЭЛ ҮНЭМШИЛДЭЭ ТУУШТАЙ БАЙСАН ЭХ ОРОНЧ ГИШҮҮДЭД БАЯР ХҮРГЭЕ.ЭНЭ ЧИГЭЭРЭЙ ЯВААРАЙ.ХАЯНХЯРВАА БОЛОН МИ ОВОГТЫНХОН ХОР НАЙРУУЛЖ Л БАЙГАА ШҮҮ.

1  |  0
Ганаа(150.129.140.227) 2025 оны 03 сарын 13

М.Энхболд болон түүний ААРХАЛ бүлгээс хурдан салах хэрэгтэй. Хариуцлага бол ШОРОН...

1  |  0
ЗОЧИН(66.181.180.15) 2025 оны 03 сарын 13

ЖАРГАЛТУЛАГИЙН ХҮҮ БАЯРТАЙ Ч ГЭХ ШИГ.НЭР ТӨРӨХӨД ЦААСАН ДЭЭР ТӨГСӨХӨД ЧУЛУУН ДЭЭР БИЧИГДЭНЭ.ТӨРӨӨ САМАРЧ ЗАСГАА УНАГААЖ ТОГЛООД БАЙ.ДАРААГИЙН ЗАСГАА НЭГ ӨДӨР БОЛГООД ОГЦРУУЛААРАЙ ГӨЛӨГНҮҮДЭЭ_МИ ОВОГТЫХОН ХОНГОР СУМЫН ХӨӨРХИЙ ИРГЭДИЙГ ХОРДУУЛЖ АЛСАН ХАЯНХЯРВАА МЭТИЙГ БУРХАН ГЭСГЭЭНЭ.ЭЗНИЙ АЛБА ЭЭЛЖТЭЙ ШҮҮ.ХОЖИМ ТА НАР..........

1  |  0
ИРГЭН(202.179.26.55) 2025 оны 03 сарын 13

Top