МАН-ын 30 гишүүн Засгийн газарт хариуцлага тооцохоор УИХ-д өргөн барьснаас хойш тэдэн дээр намынх нь УИХ-ын гишүүд нэмэгдэж 41 болоод байна. МАН-ын бүлэг хоёр өдөр хаалттай хуралдаж, өчигдөр үдээс хойш нэгдсэн шийдвэрт хүрсэн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар намын бүлэг санал хураалт явуулж, огцруулах саналыг дэмжсэн юм. Засгийн газрыг огцруулахдаа хүрвэл өөрсдөө хариуцлага тооцох ёстой гэж МАН-ын бүлгийн олонх нь үзэж буй ажээ.
“МАН-ын дарга М.Энхболд нарын төрийн албыг наймаалах тухай 60 тэрбум төгрөг босгох яриа уулзалт хийсэн нь намыг бүхэлд нь муухай харагдуулсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын зарим гишүүн концессын гэрээгээр их хэмжээний хөрөнгө мөнгө үргүй зарцуулж буй үзэгдлийг таслан зогсоохын тулд намын зүгээс тэдэнд хариуцлага тооцох ёстой” гэж бүлгийн гишүүд үзсэн байна. Энэхүү санал санаачлаг бүлгийн гишүүдийн байр суурийг ихээхэн өөрчилжээ. Аль нэг сайдад хариуцлага тооцох гэхээсээ илүүтэй Засгийн газартай нам өөрөө хариуцлага ярих хэрэгтэй гэдэг санал бүлгийн хурлаар хүчтэй дэмжлэг авчээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хувьд Засгийн газрын сайдууд өөрсдийнхөө хувийн компанид концессын ажил авсныг хатуу шүүмжилж, бүлгийн хурлын үеэр огцруулах бичигт гарын үсэг зурсан байдаг. Түүний санал, байр суурийг дагаж хэд хэдэн гишүүн нэмж, санал нэгдсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, огцруулах шаардлагагүй гэж нэг гишүүний саналаар дэмжигдсэн ч УИХ-ын чуулганы хуралдаанаар асуудал өөрөөр эргэхээр байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжилгүй авч үлдсэн ч чуулганы хуралдаанаар огцруулсан байдаг. Үүнээс үзэхэд байнгын хорооны шийдвэр гэхээсээ илүүтэй чуулганы хуралдаанаар гишүүдийн олонх шийдвэрлэх юм.
Засгийн газрыг огцруулах байр суурин дээр одоогийн байдлаар МАН-ын 41 гишүүн нэгдээд байна. УИХ-ын чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд АН, МАХН, бие даагч гишүүний саналаас үл хамааран МАН дангаараа хариуцлага тооцох боломжтой болж байна. Түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг дэмжсэн АН, МАХН, бие даагч гишүүнийг оруулбал 52 гишүүний саналаар Засгийн газар огцрохоор байна. Гэхдээ МАН юуны түрүүнд Засгийн газарт дангаараа хариуцлага тооцохыг чухалчилж буй ажээ.
Т.Түвшин
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж
Хүрэлсүх хулгайч хаа явсан газраа булингартуулж байгааг яагаад хариуцлага тооцохгүй улс төржөөд байгааг энэ нам болон бусад гишүүд ярихгүй байна энэ тэр бумтан бодвол мөнгө амлаа биздээ энэ жилийн сонгууль жинхэнэ луйварын сонгууль болсон биздээ АН ЯАГААД 1000000000 ТЭРБУМАА ярихгүй МАН ийн бөгсийг ухаад байна энэ засаг огцруулах гээд байгаа гишүүний үндэсүүд дугараач урвагчидаа??????????????????
Одоо намаа цоо шинэ болгохгүй бол 20 онд санаад ч хэрэггүй
МАН одоо нүдэнд орсон өргөс, шүдэндт орсон мах болсон. Яаж ч гоё донгодоод өвөг дээдсийнхээ асаасан гал голомтыг унтраасан. Одоо хэн ч тоохгүй.
Зөв
Зөв шүү, нам аа шинэчилж аваарай,, улс оронд хэрэгтэй шүү
дараагийн гарах хүмүүс нь хэзээ дээрдэж байлаа ард түмэн тэнэг биш шүү новшнууд минь эцсийн эцэст эх орныг минь л үлдээгээрэй нэж гуйя
ТҮВШИН ГУАЙ САЙХАН ШААХ ЮМАА.
Эруул сэтгэх хэрэгтэй энэ мэтчилэн. Харин дараа нь хегийн юм дагуулав
болж дээ мананг л тас тат