Боловсролын салбарыг бохирдуулсан томилгоонууд

2017 оны 08 сарын 31

Шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн салбарын яам нь дээр дооргүй бужигнаж эхэллээ. Багш нар нь цалингаа нэмүүлэх шаардлага хүргүүлэн, эс бөгөөс ажил хаяхаа мэдэгдсэн. Харин Боловсролын яамны бодлого боловсруулагчид нь сандал ширээний хэрүүл маргаантай, уйлаан майлаантайгаагаар хичээлийн жилтэй золгох нь.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр яаманд бүтцийн өөрчлөлт хийгдэх ажил эрчимжиж, ажлаа өгч авч байгаа улсын хооронд хэрүүл хэлцээ, гомдол бухимдалтай уур уцаартай яриа өрнөж, уйлаан майлаантай өдрүүдийг үдэж байна. Товчхондоо бол, багш нарын цалингийн асуудал, сургуулийн засвар, хичээлийн жилийн бэлтгэл гээд энэ бүхэнд санаа зовних сөхөө яамныханд алга. Халаа сэлгээ олноор хийгдэж байгаа учраас шинэ хуучин ажилчид, дарга нарын тухай яриа яаман дотор газар авч байна.

“Мэргэжлийн” гэх тодотголтой авч мэргэжлийн бус Засгийн газарт хамгийн түрүүнд “гологдсон” сайд нь Ж.Батсуурь. Сайд нь төрийн нарийн бичгийн даргатайгаа хэл амаа ололцож ажиллаж чадахгүй байсан гэх өнгөлөн далдлалтын цаана нь сайдын оролцсон мөнгө төгрөг, томилгоотой холбоотой элдэв но-той асуудал тун олон байсан гэх мэдээлэл улам л газар аваад байна. Гэхдээ Ж.Батсуурь сайдын цаана тус яаманд хамгийн их нөлөөтэй байсан албан тушаалтан бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат байсан гэнэ. Энэхүү нөлөөлөл нь Ж.Батсуурийг огцруулсны дараа ирсэн сайд Г.Чулуунбаатарын үед улам бүр тодорхой болж байгааг одоо тус яаманд хийгдэж байгаа томилгоо харуулж байгаа аж.

Тодруулбал, Жинхэнэ мэргэжилтэн, энэ салбарыг хөл дээр нь босгох хүн” хэмээн зарим нэг нь их л дуртай хүлээн авч байсан сайд Г.Чулуунбаатар нь Ж.Мөнхбат даргын захиалгыг биелүүлэх ажлыг л хийж яам, харьяа байгууллагынхаа удирдлагуудыг томилж, чөлөөлж суухаас нэг их хэтрэхгүй байгаа сурагтай. Угтаа бол шинэхэн сайд Г.Чулуунбаатар сайн муу хэлүүлсээр энэ салбарыг анх хүлээж авахдаа, салбараа судлан юу нь болж, юу нь болохгүй байгааг шинжлэн гаргаж ирээд болохгүй байгааг нь засаж залруулна, сайжруулна гэдэг амлалт өгсөн хүн. Хоног хугацаа өнгөрөөд л байдаг. Саяхны эрхэм сайд хэвлэлд ярилцлага өгчээ.

За боловсролын салбарын болохгүй байгаа юмыг оношлоод гаргаад ирсэндээ гэсэн чинь ёстой өөдөөс давсгүй хар цай шиг амтгүй юм угтдаг байгаа. Боловсролын салбарт тийм төсөл хөтөлбөр боловсруулах гэж байгаа, яригдаж байна гэх мэт бөөрөнхийлсөн жижүүрийн хариултуудаас хэтэрсэнгүй. Олон жил дарга хийсэн албан тушаалтны аманд хэвшчихсэн ярьж л байдаг тийм л зүйлүүдийг ярьлаа. Түүнээс эрдэмтэн академич сайдтай боллоо гээд хүлээж байсан хүлээлт, сайдын хариулт хоёр даанч нэг авцалдахгүй байлаа. Ерөнхийдөө түүний сайдын суудалд сууснаас хойш хийж хэрэгжүүлж, хэлсэн бүхнийг харахад энэ салбарт юм хийх гэж биш, хэн нэгний гар хөл болж ирсэн гэдгийг батлаад байх шиг.

Боловсролын салбарын шинэчлэл гэхээсээ илүү боловсролын яамны боловсон хүчнээ шинэчлэхэд сайд ихэд анхаарах боллоо. Тэгэхдээ мэргэжлийн бус хүмүүсээр багаа бүрдүүлж байгаа нь улс орны чухал салбарт байж боломгүй гажуудлыг үүсгэж мэдэх юм. Ямартай ч хамгийн түрүүнд Ж.Батсуурийн өөдөөс хууль яриад байсан Б.Баярсайханыг зайлуулах ажлыг хийсэн. Яарч хийсэн энэ ажиллагаа нь тунчиг хуумгай ажил байсныг шүүх батлаад Б.Баярсайханыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн байна гэдгийг шүүхээс тогтоосон байна. Одоо Г.Чулуунбаатар сайдын багт Ховд, Архангайн уугуул суугуул хүмүүс ихэд шургалжээ. Мөн төрийн томоохон албан тушаалтнуудын төрөл саданг ч багтаагаад байна. Нөгөө талаар Архангайнхан боловсролын салбарт олноороо дарга цэрэг болж байгаа нь Боловсролын сайдыг нээрээ ч Ж.Мөнхбатын “бие төлөөлөгч”-өөр ирчив үү гэдгийг батлаад байх шиг.

Ямартай ч Г.Чулуунбаатар, Ж.Мөнхбатын нутаг нуга, садан төрлийн холбоотнуудаас бүрдүүлсэн зарим албан тушаалтнуудыг танилцуулъя. яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Химийн хүрээлэнгийн захирал асан, яамныхаа Шинжлэх ухааны бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнийг томилоод байна. Энэ эрхэм нь Химийн хүрээлэнгийн захирлын ажлаа өнгөрсөн нэгдүгээр сард өөрийн эхнэр Л.Жаргалсайхандаа “бэлэглээд” яаманд газрын даргаар ирсэн байдаг.

Сургуулийн өмнөх боловсролын салбараа тэр С.Болормаа хэмээн эмэгтэйгээр удирдуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ боловсон хүчин нь сургуулийн өмнөх боловсролынх биш харин газарзүйн чиглэлээр суралцаж төгссөн, салбартаа огт ажиллаж байгаагүй гэнэ. Сургуулийн өмнөх боловсрол гэдэг онцлог салбар. Энэ чиглэлээр мэргэшсэн хүн болох Мягмар гэдэг хүнийг газар зүйн багшаар сольж байгааг мэргэжлийн томилгоо гэж хэлэхэд хэцүү, харин Монголын ирээдүйг хорлосон томилгоо гэвэл үнэнд арай илүү нийцэх буй заа.

Энэ эмэгтэй нь Ж.Мөнхбатын эгчийн хүүхэд гэнэ. Харин дээд боловсролын газрын даргаараа Т.Амаржаргаланг томилжээ. Энэ нь Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын орлогч Д.Энхтөрийн эхнэр юм байна. Ерөнхий боловсролын бодлогын газрын даргаар сайд маань нутгийн дүү Д.Эрдэнэчимэгийг томилжээ. Санхүүгийн газрын даргаар Архангай аймгийн, Ж.Мөнхбатын хүн гэгдэх Нансалмаа хэмээх эмэгтэйг томилсон гэнэ. Төрийн захиргааны газрын даргаараа өөрийн гарын хүн, хамтран ажиллагч Д.Одгэрэл гэдэг залууг томилсон гэх.

Төрийн суудлыг өөрийн өмч мэтээр бодож, дуртай нэгэндээ өгдөг ашиг сонирхлын зөрчилтэй, тэтгэвэрт гарсан хүнийг Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь бас л сонирхолтой. Т.Ган-Эрдэнэ нь энэ салбартаа нэлээд дураараа аашилдаг нэгэн бөгөөд өмнөх сайд Ж.Батсуурьтай олон удаа ам мурийж, дээшээ хов хүргэн арга хэмжээ хүртэл авахуулж байсан нэлээд том артай эрхэм юм байна. Тэр Ж.Батсуурьтай үзэлцсэний хүчинд санасандаа хүрч унагаад одоо өөрөө ТНБД-ын суудалд санаархаж буй нь биеллээ олж байгаа бололтой.

Боловсролын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга З.Энхболд гэдэг хүн гэмт хэрэгт шалгагдаж байсан гэдэг асуудал яригдаж байсан. Биеийн тамир спорт хариуцсан дарга нь бас л базаахгүй юмтай нэр холбогдож байсан нэгэн бол, Соёл урлагийн газрын дарга нь төрийн албаны шалгалтдаа бүдэрсэн ч, хуйвалдан яамандаа үлдсэн гэх мэт явган яриа их байдаг. Эдгээр дээрхи албан тушаалтан сэтэртэнүүд бүгд арын хаалганы, шударга бусаар томилогдон ирсэн хүмүүс гэнэ. Магадгүй үүний цаан нөгөө алдарт "60 тэрбум"-ын хэсэг нь явж байхыг үгүйсгэхгүй юм.

БСШУС-ын яамтай холбоотой базаахгүй томилгоо ар араасаа цуварсаар байна. Яамны мэргэжилтэн, ажилтнууд яавал сайд, даргадаа таалагдаж ажилдаа үлдэх үү, хэнээр яриулах уу гэдэг дээр л толгойгоо өвтгөнө суугаа гэнэ шүү. Яамны бүтцийн өөрчлөлт ямар их данхайж, бас чадавхигүйжиж байгааг тус яаманд ажиллаж байсан Б.Насанбаяр өөрийн цахим хуудастаа харамсан халаглан бичсэн байна билээ. Сайд Г.Чулуунбаатар нь орж уулзсан хүмүүс, яамныхандаа" Мөнхбат сайд тэгсэн, Мөнхбат сайд ингэсэн, Мөнхбат сайд тэг гэсэн" гээд сууж байдаг нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат энэ яаманд нэлээд нөлөө бүхий, гүн харилцаатай гэдгийг харж болно. Ийнхүү Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын нэгэн чухал яам бужигнаж эхлээд байна.

Тэнд сандал суудлын наймаа тохиролцоо ид явагдаж байгаа гэлтэй. Хамгийн харамсалтай нь эрх мэдэлтний танил тал, нутаг нугынхан болон үеэ өнгөрүүлсэн эрхэм, мэргэжлийн бус хүмүүс манай боловсролын салбарыг авч явах болчихоод байна. Тэд ур чадвар, туршлага, мэдлэг мэргэжлээрээ энэ суудалд ирээгүй учраас Монголын боловсролын салбар аврагдаж хөгжинө гэдэг үлгэр болох шиг боллоо. Монголын ирээдүйг боловсролтой гэрэлтэй гэгээтэй байлгахын тулд Боловсролын яамыг мэргэжлийн мэргэшсэн яам болгоё.


Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.70.46.232) 2025 оны 03 сарын 13

Boajy-nd ch gariinh ni hun bii dee.

1  |  0
irgen MGL(88.153.6.199) 2025 оны 03 сарын 13

Hohi ni Mongolchuudaa Boslogo hiij chadahgvi bol ingeed doromjluulaad aigaad hevtej bai.Iim malnuudaar turuu jolooduulaad ard tvmnii amidral hezee ch saijrahgvi,vr hvvhedvvd maani hezee ch bolosroltoi bolohgvi Mongol uls maani higjihgvi.Iim l ireedvi haragdaj bna daa.Zailuulaachee shorond ni hataagaad hurungii ni huraaj avaad ulsiin orlogo bolgoh aaviin hvv turiin tumur nvvr alga uu

1  |  0
Зочин(107.77.92.31) 2025 оны 03 сарын 13

Энэ дарваан мөнхбат одоо огцрох цаг нь болсон. Хэн болоод энэ хамаг хамаатан садан,садан төрөл,найз нөхдөө төрийн албанд чихдэгийн бэ? Нүгэл чинь нүдээрээ гарна шүү! Ард түмнээр их тоглохын бол удахгүй чи дээлээ нөмрөн шүү!!!”

1  |  0
Zochin(150.129.142.75) 2025 оны 03 сарын 13

Gants bolovsroliin yam bishee. Khaa saigyi ajil khiideggyi khov zuuj amidardag Arkhangaikhan, shylegch yaruu nairagchid, shownii khutlugchiin ekhner khyykhed dyyrsen. Odoo tseverlekh kheregtei bna.

1  |  0
Зочин(27.123.214.118) 2025 оны 03 сарын 13

Энэ яамыг эруулжээсэй гэж бодож байсан Анхнаасаа л мордохын хазгай гэгч болсийн Боловсрол шинжлэх ухааны бух томилгоо Рэгдэл гэдэг евгенеер толгойлуулсан академич гэсэн дэлхийд байдаггуй инээдмийн цолтой хэдэн зенег евгечуудийн хийж байгаа ажил .дээр нь байдаг нууц ноентон нь Энколд ...Энэ яамыг Энколд Менкатийн савраас ангижруулахгуй бол удахгуй сенене.Ур хуухдийн минь ирээдуй бурхег болов.Их сургуулиудадын удирдлагад ч зенег академичдийн гар дурээстэй байгаа Шинэ ЗГ ,Боловсролийн Яам уунийг еерчлехгуй бол татварийн менге хурган долоогчдййн гараар ороод дуусхийн байналдаа

1  |  0
Сайд(202.9.40.80) 2025 оны 03 сарын 13

Багш нарын цалинг нэмэх нь зөв. Хүн 600000 төгрөгөөр Улаанбаатарт үр хүүхдээ тэжээж амьдарна гэж үнэхээр хэцүү асуудал. Гэтэл энэ Чулуунбаатар олон албан тушаал хашсан нэр зүүж, газар газраас цалин авч суудаг гэсэн. Шинжлэх ухааны академиас, бас Удирдлагын Академиас гэхэд л огт ажил хийдэггүй мөртлөө сар бүр 1 сая төгрөгийн цалин авч суудаг гэсэн шүү. Очсон газар болгоноо өөрийн хүмүүсийг урлагтай сайн шургуулдаг хүн дээ.

1  |  0
Shulegch(66.87.81.67) 2025 оны 03 сарын 13

Ene shulegch ih gai tarinaa

1  |  0
АРД(150.129.143.177) 2025 оны 03 сарын 13

Энэ иөнхбат гэдэг луйварчин арай дэндэж байна. Энийг шалгаачээ. Солонгос очиж Монголын мөнгөөр бас казино тоглож маш их хэмжээний мөнгө алдаж байсан гэсэн мэдээ байсан. цэдэвсүрэн гэдэг авгай боловсролын яамыг мэддэг болчихсийм бишүү. Батсуурь сайдын үед төрийн нарийтайгаа нийлж сайдаа унагаах ажлыг гардан хийсэн хүн дээ. Боловсролын яам энэ хүний хамсаатнаар гар хөлийн хүмүүсээр дүүрсэн, тэгээд өөрөө яам дотроо байраа сэлгээд л явж байдаг БОЛОВСРОЛЫН яам биш цэдэвсүрэн Эрдэнчимэг 2-ийн яам болоо юу, арай дэндэж байна. Шинэ сайдаа жинхэнэ бодлого барьсан мэргэжлийн хүн байгаасай...

1  |  0
ЗАЯА(103.212.116.81) 2025 оны 03 сарын 13

ЗАСАГТ ОРЖ САЙД БОЛООД ОГЦОМ БАЯЖСАН ЛУЙВАРЧИН БОЛ ШҮЛГИЙН ХУЛГАЙЧ Ж.МӨНХБАТ !!!

1  |  0
Ард(172.58.38.250) 2025 оны 03 сарын 13

Тор засагийг минь бузарлаж байна даа

1  |  0
зочин(103.229.120.116) 2025 оны 03 сарын 13

Боловсролын яамныхныг бүгдийг өөрчилөх нь зөв шүү. Ёстой бугласан газар даа.

1  |  0
иргэн(103.229.120.116) 2025 оны 03 сарын 13

Мэдэж байж бичээч ээ. Битгий дам хов бичээд бай л даа. Амаржаргаланг гэх мэтийг Батсуурь сайд тавьсан шүү дээ. Үүнийг өөрөө албан тушаал горьдсон хүн бичсэн нь харагдаж байна

1  |  0
Zochin(66.181.191.65) 2025 оны 03 сарын 13

Gantumur ni ymar ch hartsaanii soyolgvi buduuleg humuusiig...udirdaj chadahgvi shu dee.......ekhner ni eerch muuraad himiin hureeleng samar ch bna daa....neg ailiin hoyor 2tald turiig Samar ch bna daa....

1  |  0
Дорж(49.0.218.204) 2025 оны 03 сарын 13

угтаа 60 тэрбумыг босгосон оролцсон баг ”ажиллаж” байгаа болохоор мэргэжлийн засгийн газар, Монгол хүүхдийн боловсролын тухай гэгээтэй ахиц огт гарахгүй нь тодорхой харагдаж бна. шудрага зүйл, ирээдүйг дархлах залуус бүр АНУ-ын ТТГ-ийн 1950-аад онд гаргасан заавраар явж байгаа болохоор харамсахаас өөр юм алга даа. Чулуунбаатар бол бэртэгчин бэрд шүү дээ огцруулвал таарна. Энэ яамнбы харьяа байгуулагын ажилтнууд хамгийн бага цалинтай байдаг шүү дээ

1  |  0
Hmm(202.21.106.133) 2025 оны 03 сарын 13

Erdenechimeg Tsedevsuren nar bga tsagt mun shinechlel hiigdeh bh da. Ted nar ni bairaa selgeel butsiin uurchlult gej yu bhav de. Gol ajluudaa nugladag mergeshsen mergejiltnuudee tushij ajillaasai. Yamand haaya haaya gadnaas chadaltai sain zaluus tomilogdoj bh ni zgr bdag yum. Bolormaa ni yamand erunhii bolovsrolin gazart olon jil ajillaj baigaa sanagdah yum gaigui bho. Ene hussendee hurch chadaagui hun l zahialaar bichuulj dee.

1  |  0
zochin(103.212.118.120) 2025 оны 03 сарын 13

odoo ene bukhanday shig er zaylji ter turul sadanguud ni chi mun adil zam muruu khuutsguukh biz dee

1  |  0
Top