Ц.Сандуй НИТХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 31

   Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Тэрбээр огцрох өргөдлөө өнөөдөр НИТХ-д гаргажээ.

Төрийн албыг наймаалах, нийслэлийн төр захиргааны албан тушаалаас 60 тэрбум төгрөг тухай ярилцсан МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын асуудал нь ихээхэн шүүмжлэл дагуулж буй юм. Иймд НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлыг НИТХ-ын төлөөлөгчид тавиад байсан юм. Удахгүй НИТХ ээлжит бус хурал зарлаж түүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх юм байна.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг 60 тэрбум төгрөг босгох тухай ярьсан бичлэгтэй нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Т.Түвшин

Zindaa.mn  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asdddd(138.197.169.216) 2025 оны 03 сарын 13

mundag hun bee uls turd iim hun bhguishde unendee

1  |  0
Zochin(66.181.160.42) 2025 оны 03 сарын 13

Hurungii ni huraayaa. Ednii shudragaar bosgoson hurungu gej baihgui. Buh hurungu ni ulsiinh. Ard tumniih. Yu unen . Ene unen.

1  |  0
Top