Ц.Сандуй 60 тэрбумын хэргээ хүлээж, албан тушаалаасаа огцорлоо

2017 оны 08 сарын 31

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэс яригдаж, олны анхаарлыг татаж байсан 60 тэрбум төгрөгтэй холбоотой хэрэг нэг мөр шийдэгдэх гарц сая л нээгдэв. Төрийн албан тушаалыг багцалж, 60 тэрбум төгрөгөөр арилжих тухай төлөвлөгөө боловсруулж байсан Ц.Сандуй “Би ийм юм яриагүй. Энэ эвлүүлэг” хэмээн хоёр жил тас гүрийж, сүүлдээ энэ яриаг би биш өөр хүн ярьсан гэж зүтгэж байсан бол өнөөдөр л хэргээ хүлээж, Нийслэлийн МАН-ын бүлгийн хурал дээр Нийслэлийн МАН-ын дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга гэсэн хоёр албан тушаалаа өгөх  өргөдлөө өглөө. 

Анх энэ хэргийн тухай бичлэг цацагдсан өдрөөс эхлэн  Ц.Сандуйд  хариуцлага хүлээлгэх, түүнийг МАН-аас бүрмөсөн явах ёстой гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос эхлээд олон хүн  үзэж байсан ч тэрээр өөрийгөө хамгаалж, намын дарга М.Энхболд нь Ц.Сандуйгаа өмгөөлсөөр энэ өдөртэй золгосон. Үүний балгаар МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын багана үндсээрээ ганхаж, төрийн албанд ажиллаж байгаа 3000 гаруй хүн АТГ-т шалгагдаж байгаа. 

Намынхаа нэр хүндийг шавартай хутгаж, Засгийнхаа унах нүхийг малтсан Ц.Сандуй ийнхүү үнэнд гүйцэгдэж байна. Ц.Сандуй ажлаа өгснөөр АТГ хэргийг үнэн зөв шийдвэрлэх гарц нээгдэнэ. Мөн албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн албыг хувийн компанийхаа мөнгө олох арга болгож хувиргасан Ж. Эрдэнбатын концессчин сайд нартай ч хариуцлага тооцох боломж олдох нь тодорхой. Ц.Сандуйгийн 60 тэрбумын эсрэг босч, Засгийн газрын гишүүдийн 800 тэрбумын концессийн гэрээг илчилж чадсан У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын гишүүд одоо Н.Номтойбаяр, Б.Бямбацогт, Д.Чойжилсүрэн нартай хариуцлага тооцохыг хүсч байна. Энэ шинэчлэлийн үр дүн нь МАН-д хийгдэх их цэвэрлэгээ, басхүү Монголын төрийг авилгачид, албан тушаалтнуудын наймаанаас  салгах том боломж.

Эх сурвалж: shudarga.mn


Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.25.97) 2025 оны 03 сарын 13

Номтой байр 37 ордыг ард иргэдийн өсчлөлөөс дээрэмдсэн хэрэгтэй, 3 удаагийн хүчингийн нийлээд 111 жилийн ялтай болохыг шудрага гэж алдаршсан Ц.Нямдорж тэдэгдсэн билээ. Баямбацогт нь 13 автозамын тендер шаасан хэрэгтэй, түүнийгээ илчлэгдэхээс айж, хууль зүйн сайд болёон тухай яригдаж байна. Тэр мөн Элбэгдоржийн гар хөл гэж цоллогдож байна. Бойжиосшхэн гэх Увсч үзлээрээ шалгарсан нөхөр юу хийснийг бүгдээрээ мэдэж байгаа. Тэр Нэг нутгийн Баяртсайхантай хамтран Санхүүгийн салбар болгоныг увсжуулах ажлыг амжилттай гүйцэтгээд энэ талаараа Цэдэнбалын шагдналд нутгийн зөвлөлөөсөө тодорхойлогдоод байга

1  |  0
batbagana(202.9.40.102) 2025 оны 03 сарын 13

ATG unen l shalgaasai bilee. Tend Hurts metiin huuli zorchson nohod baigaa tsagt huuli heregjih boluu da

1  |  0
zaraa(73.109.61.48) 2025 оны 03 сарын 13

Gol ezen enhbold n zugatchij bgaamuu

1  |  0
Zurh(122.45.66.75) 2025 оны 03 сарын 13

Unen yum bolobuudaa alban tushaalaa ogch bgan

1  |  0
sjh(139.5.219.89) 2025 оны 03 сарын 13

nyamdorj yagaad chamd uurlaad bAina ve gevel barigdahgui hulgai hiij chadaagui bolhoor .holdoo chirj baigaa bolhoor chin sandui chi nyamdorj ahaaasaa ih zluil surah heregtei bna daaaa nyamaa ah chin ideed Amaa bogsoo tseverhen archaad uy ch boloogui uym shig suuj baidag

1  |  0
Зочин(202.179.31.109) 2025 оны 03 сарын 13

Оффшорыг үндсээр нь цэвэрлэж үр хөврөлгүй болгож байж Монгол улс үлдэнэ хөгжинө

1  |  0
Zochin(202.70.46.239) 2025 оны 03 сарын 13

Hurelsuhee Ooriinhooroo baigaarai ard tumen demjine shuu

1  |  0
Энхээ(27.123.214.106) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүхээ чамайг ард түмэн дэмжиж байгаа шүү. Зоригтой дайчин байна шүү. Одоо сүхээд өгөөрэй.

1  |  0
zochin(124.158.113.3) 2025 оны 03 сарын 13

Nomtoibayarig yamar arduud songoson be undur deed tushaaltangudig songohdo hubi hunii zohion baiguulaltig haraachee nomin huudas suhuj uzsen boluu ene er

1  |  0
ШОГОО ШОГ!(66.181.176.138) 2025 оны 03 сарын 13

WOOW! Яг ингэх хэрэгтэй! Одоо л 60 тэрбумын хэргээс уудэж, идэж ууж цаддаггуй, цадиггуй этгээдуудтэй тооцоо бодох естой! ЧОЙЖИЛСУРЭН, БЯМБАЦОГТ,НОМТОЙБАЯР, тэр ДУНДГОВИЙН хэн ч билээ? НАРАНХУУ, МАН-ын ГАНБААТАР гэх нехер, бас УИХ-ын дарга М.ЭНХБОЛД, БАДАМЖУНАЙТНУУДАД хариуцлага тооцох хэрэгтэй! ИДСЭН УУСАН ЮМ БАЙДАГ БОЛ ИЛРУУЛЖ, БАЙХГУЙ БОЛ ЦАГААТГАХ ЕСТОЙ! ХУДАЛ УНЭН НЬ МЭДЭГДЭХГУЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ИХ ШУУГИЦГААЛАА. ОДОО БОЛНО! УНЭНИЙГ ОЖ ТОГТООГООД ЭНЭ БАЛИАР ЗУЙЛИЙГ ДУУСГАВАЛ ЯМАР ВЭ?

1  |  0
Зочин(203.91.118.180) 2025 оны 03 сарын 13

МАН-ынхан дотроо хагаралдаж хөнжилдөө хөлөө жийлцэж эхний хэсэг идчихсэн одоо бидний ээлж хэмээн дараагийн нөхөд идэхээр орж ирэх нүү. Бусдын өгөөш болж намаа бузарлах хэрэг юу байна. Өмнөх засгийн нөхдүүд яаж идсэнийг дахин давтах гэсэн юм болов уу. Ардчилсан намын нөхдүүдийн буруу үлгэр дууриаллыг авч байгаа юм байх даа. Засгаа унгаагаад олигтой үр дүнд хүрэхгүй л байх.Ард олон харж байна.

1  |  0
БАТТУЛГА(27.123.214.124) 2025 оны 03 сарын 13

УЛСЫН Ч БАЙ БОНДЫН Ч БАЙ ЗЭЭЛ ТУСЛАМЖИЙН Ч БАЙ БҮХ АРД ТҮМНИЙ МЭДЛИЙН САНГААС ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН АСАР ИХ ЗЭЭЛ АВЧ ХУВИЙН КОМПАНИАРАА БАЯЖИЖ ЭДИЙН ЗАСГИЙГ ЯДУУРУУЛСАН ЭРДЭНЭБИЛЭГ ЭНХАМГАЛАН НОМТОЙБАЯР ГАРАМЖАВ СУГАР ОЧИРХҮҮ ЗОРИГТ НАРЫН БОЛОН ЗЭЭЛ АВААД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР АЖ АХУЙ ЭРХЛЭЭД БАЙГАА ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭР БУМТНУУДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ЭХНИЙ УДАА ӨРӨӨ ТӨЛВӨЛ ШУДАРГА ҮНЭНД НИЙЦЭНЭ.

1  |  0
Зочин(150.129.141.52) 2025 оны 03 сарын 13

Сандуйгийн Офшорыг Монголд оруулан Багш нарын цалинг нэмүүлье

1  |  0
Anaa(66.181.185.48) 2025 оны 03 сарын 13

Tsag n bolson Arai l dendej bna

1  |  0
Irgen(211.33.151.211) 2025 оны 03 сарын 13

MUBISurguuliin ded zahiral Gantsetseg gedeg avgai l hahuuli ugch ene suudal suugaad ih idej bna daa anh ANamiin hun gej bsan idej hanacaggui balair avgai bnaa

1  |  0
Иргэн(66.181.160.113) 2025 оны 03 сарын 13

Маш зөв

1  |  0
Иргэн(202.9.42.193) 2025 оны 03 сарын 13

Сандуйгаар туг тахиад болоо биш шүү энхболд ганбаатар нар монголын төрөөс зайл хуулиин хариуцлага хүлээхииг шаардаж байна

1  |  0
enhee(27.35.100.194) 2025 оны 03 сарын 13

odoo offshor ni bas garaad irsen yana daa genet ih ideh ch ayultai daa

1  |  0
enhee(27.35.100.194) 2025 оны 03 сарын 13

odoo offshor ni bas garaad irsen yana daa genet ih ideh ch ayultai daa

1  |  0
zochin(202.179.26.95) 2025 оны 03 сарын 13

Ene zaluug bas neg taldaa uruvduh yum Muuhai Hyalarin gai ene zaluud nuurlesen shuu Ter 60-n ter bumin gol ezen MI-g mun zailuulah heregtei Ashgui 65-in buleg garch irj MAN-n bulai delgegdlee Ard tumen 65-n suudal ugsunduu haramsch bsan odoo buun bayar

1  |  0
zochin(103.229.121.172) 2025 оны 03 сарын 13

Neg buderbel 7buderdeg yum da sundui guai

1  |  0
Zochin(66.181.160.42) 2025 оны 03 сарын 13

Uuhai uuhai uuhai.Hurelsuh uuhai.

1  |  0
Top