60 тэрбумынхан эхнээсээ хэргээ хүлээж, албан тушаалаасаа татгалзаж эхэллээ. Шанг нь мэдээж Ц.Сандуй татав. НИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө албан ёсоор гаргасан тухай мэдээлэл түгэхэд олон хүн “Аль эрт л ингэх байсан юм” гэж талархан хүлээн авч байна. Гэвч Ц.Сандуйд албан тушаалаа өгч байгаад нь талархаж байгаа хэрэг огтоос биш. Нэгдүгээрт, энэ нь 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш гэдгийг тэр болон түүний хамсаатнууд аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч байгаагийн шинж. Хоёрдугаарт, 60 тэрбумын асуудалд орооцолдсон аль ч улстөрч төрийн өндөр дээд албан тушаалд байж таарахгүй гэдэгтэй эвлэрч, гарцаагүй шахаанд орон бууж өгч байгаагийн илэрхийлэл. Гуравдугаарт, энэ үйлдэл нь төр цэвэршихийн, МАН шинэчлэгдэхийн эхний дохио, итгэл найдвар төрүүлсэн үйлдэл юм.
Гэвч 60 тэрбумын хэрэг явдал зөвхөн Ц.Сандуйг НИТХ-ын даргын суудлаас буулгаснаар хаагдах ёсгүй. 60 тэрбумын бүлэглэлийнхэн ингэснээр хариуцлага тооцсон нэр зүүж, идээ бээр, бохир муухай бүхнээ хаацайлан үлдэхээр тооцоолсон байхаас зайлахгүй. Ц.Сандуйгийн албан тушаалаа өгсөн үйлдлийн ард МАН-ын дарга М.Энхболд, Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат нар аврагдан үлдэх тооцоог тэд хийжээ.
Төрийн албыг наймаалах, нийслэлийн төр захиргааны албан тушаалаас 60 тэрбум төгрөг босгох тухай тэдний яриа өдгөө илүү том эрх ашиг, илүү том мөнгөний тухай болж хувирсан учраас бүх системээрээ нуран унахын оронд Ц.Сандуй мэтхэнээр туг тахиад өнгөрөх нь тэдэнд хохиролгүй. Тэгвэл Ц.Сандуй НИТХ-ын даргын албан тушаалаа өгснөөр тийм том хохирол хүлээх үү гэдэг эргэлзээтэй юм. Тэртээ 1997 онд Улаанбаатар хотын захиргаанд Газрын алба шинээр байгуулагдахтай зэрэгцэн газрын байцаагчаар ажилд орсон Ц.Сандуй өнөөдөр Монголын төрийн буяныг хэтэртэл эдэлсэн нэгэн гэж хэлж болно.
Газрын наймаанаас асар их ашиг халаасалж чадсан тэрээр улс төрийн эрх мэдлийг хэрхэн эд баялаг, мөнгө болгож хувиргах тухайд дагнан мэргэшиж, улмаар төрийн албыг зарах хэмжээнд хүртлээ томорчээ. Түүний холбогдсон 60 тэрбумын хэрэг бол төрийн эрхийг хууль бус аргаар авсан маш ноцтой гэмт хэрэг юм. Тиймдээ ч түүний зөвлөх А.Ганбаатар нарыг 60 тэрбум төгрөг босгох тухай ярьсан бичлэгтэй нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.
Ийм гэмт хэрэг өдүүлсэн атлаа гадаадад дүүгийнхээ нэр дээр үлэмж хэмжээний мөнгөн хадгаламжтай, өөрөө Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалтай, өнөөдрийг хүртэл албан тушаалаа өгөхгүй гэж хамсаатнуудынхаа хамт эцсээ хүртэл гүрийсэн нь энэ л дээ. Эцэстээ үнэнд гүйцэгдэв.
Албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгч байгаа нь хариуцлага хүлээж, улс төрийн ёс зүйгээ үзүүлж байгаа хэрэг биш, харин аргагүй байдалд орсны улмаас юм.
Хэрвээ ингэж үнэнд гүйцэгдэх л байсан юм бол Ц.Сандуй минь эхнээсээ юунд өч төчнөөн хүнийг худлын хөлд чирэв дээ. Түүнээс болж эрх баригч МАН-ын нэр хүнд ямар хохирол амсав аа. Түүнээс болж, энхрий хайрт ах М.Энхболд нь Ерөнхийлөгчийн сонгуульд яаж гутамшигтайгаар ялагдал хүлээв. Түүнээс болж, МАН-ын мянга мянган энгийн шударга төрийн албан хаагчид 60 тэрбумын хаяа түшсэн түшмэд гэж ард түмэндээ адлагдав. Эцэст нь ингэж л улайх байсан юм бол юунд эвлүүлэг гэж ичихгүй худлаа хэлсээр, хэлүүлсээр өдий хүрэв.
Энэ бүх асуултыг Ц.Сандуйгийн өргөдлийн төгсгөлд цэг болгон хатгаж байна. Ард түмэн асуултаа мартахгүй ээ. Хариултыг нь харин ганцхан Ц.Сандуйгаас биш, түүнтэй холбоотой, хамааралтай бүх хүнээс нэхсээр байх нь дамжиггүй. Тэд ор нэр зүүхийн төлөө хэн нэгэн огцрох төдийгөөр ханахгүй. МАН-аас нэхэж буй тэдний шаардлага бол төрийг мөнгө, ашиг хонжооны талбар болгож хувиргасан албан тушаалтан, эрх мэдэлтэн, улстөрчидтэйгээ бүтэн хариуцлага тооцохыг л хүлээж байгаа. Энэ хүлээлтийнх нь эхний хариу Ц.Сандуйгийн огцролт гэж тэд итгэж байна.
Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 25 )
Niisleliin agentlagiin darga nar ch mungu ih bosgoson bh da. Golomtoor ni shalgah hetegtei.
Yu ch boloogui ym shig TV geer Enkhbold 60 terbumiin bichleg evluuleg gej khelseniig Mongoliin ard tumen martaagui baikh shuu yaaj tegej yu ch boloogui yum shig khudalkhelj chaddag bainaa iim khun tom namiin terguun baina gekheer ene uls tor chini khoshnogo yum bishuu
ХҮРЭЛСҮХ ЭД НАРААСАА ДЭЭРДЭХ ЗҮЙЛ НЭГ Ч БАЙХГҮЙ.ХАРВААС Л ХУЛГАЙЧ ТӨРХТЭЙ БАЙГАА БИЗ ДЭЭ.НҮДИЙГ НЬ САЙН АЖИГЛА ЯАЖ ИЙЖ БАЙГААД ТӨРӨӨС ЮМ ШААЧИХ ГЭСЭН ЖОГОРХОЙ НҮД ГАРГАЧИХААД БАС Л ЭВГҮЙ ХУЛГАЙЧ Ш ДЭЭ.АРД ОЛОН ҮНЭХЭЭР ХАШРАХГҮЙ ЮМ ДАА ЛУЙВАРЧДАД МАЛЛУУЛЖ...
60 ТЭР БУМ ийг босгох ТӨЛӨВЛӨГӨӨГ АРДЧИЛСАН НАМЫНХНААС ОЛЖ ИРСЭН ДОРЖ ЗОДОВЫН ЗАЛЬ МЭХЭНД УНАЧИХДАГ ХӨЛДҮҮ ТОЛГОЙ ЮМ ДАА ЧИ.ОДОО ЯАЯ ГЭХЭВ АЖЛАА ӨГӨӨД ШАЛГУУЛ.ХЭЛЭЛЦЭЖ ЯРИЛЦСАН БОЛОХООС АРДЧИЛСАН НАМЫН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ШИГ ХИИГЭЭД БОСГООД ХЭРЭГЖҮҮ ЧИХЭЭГҮЙ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ ШАЛГУУЛ ШАЛГУУЛ.12 -16 ОНД БОЛ АРДЧИЛСАН НАМ 60 ТЭР БУМ БИТГИЙ ХЭЛ ХЭД ДАХИН ИЛҮҮГ БОСГООД ХЭРЭГЖҮҮЛЧИХСЭН ШҮҮ ДЭЭ.ОДОО Л НЭЭХ ЭВЭРТЭЙ ТУУЛАЙ ҮЗСЭН ЮМ ШИГ БОЛООД Л...ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ЭНЭ 2 НАМААР ДҮҮРСЭН БАЙНА.МОНГОЛЧУУД ДҮҮРГЭСЭН БАЙНА ТЭНЭГ СОНГОЛТООРОО ХОХЬ НЬ ЭЭ ЗОВЖ ЯДУУРЧ БАЙХДАА ТААРСАН ТЭНЭГ АРД ....
olnii umnu tsaazaar awah heregtei teghgvi bol uur argaar bas l ylsaa zarna naad nuhur chine yamr negen yum zarhgvi bol baij chadhaa bolison hotiin gazriig M.Enhboldtoi niilj zarsan odoo turuu zarlaa tsaazlahgvi bol Mongoloo bvhleer n zarna odoo naad nuhurtei chine tustei neg gazar zardag tur zarh hvn bii turj bna niisleliin gazriin albanii darga Bolorchylyyn ter bas ydahgvi tiim vildel gargana
MAN DARGAAR HVRELSVH BOLCHWOL IH ZVGEER YM BAIGAAMDAA . SUNDUI ZOW SHIIDWER GARGASAN ALDAAGAA AHIJ DAWTAHGVI BAIH HEREGTEI ODOO ENHBOLD NOMTOUBAYR CHOIJILSVREN MONHBAYR NAR ZAILAH HEREGTEI MELIICHEED BAIGAAD BAIH YMAA
СУНДУЙ ЧИ ДУУГҮЙ БАЙХ ТУСАМ ЧАМД ИЛҮҮ ИХ АЮУЛ ИРЭХ БОЛНО.НЭГ МӨСӨН ДУУГҮЙ БОЛГОХООС ӨМНӨ БҮГДИЙГ ИЛЧИЛСЭН ЧИНЬ ДЭЭР БАЙХАА
М.Энхболдыг л зайлуулаагүй цагт МАн нам цэвэршинэ гэж байхгүй ш дээ, Хүрэлсүх намын дарга болоод шинэчлээд өгдөггүй л юм байх даа
Энэ үйлдлийн автор бол гарцаагүй АН ханы гаралтай гэдэг тодорхой. Баярцогт монголын мөнгийг хулгай хийгээд ИХ-ын дэд даргаас огцороод л дуус ч байсан Тэгвэл Сандуйтаы хэрэг бол намын санхүүжилт босгох гэсэн яриа л юм шиг санагдаад байна. Намын санхүүжилттэй холбоотой түүнээс их бодит хэрэг байнаа. Сайын Ерөнхийлөгчийн сонгуулиар Говь-Алтайд баригдсан зөюхөн 1.2 тэрбумын хэрэг юу болсон бодит юм нь алга болоод сургаар хэрэг үүсгээд байж болох юм уу
Эвлүүлэг худлаа гээд солиорч байхаар би согтуу бсан юм гээд л аль хэдийн огцорчихгүй хүмүүсийн дургүйг хүргэж яанам бэ за тгд нөгөө балиар компаниудыг нь шалгаарай бөөн но тэр минт гээд заваан барыг хаасан нь дээрдэн
Сандуй М.Энхболдыг хелдее чирэв уу? Энхболд нь Сандуйгаа ешиглев уу?.... кккк...?!
MAN n udardah zuvlul ogtsorch ,gazrin mangas M Enhbold,Sundui. ... gm nileed olon darga naraar tug dahih volj dee Iim turshlaga ene namd hangalttai bii
Жирмэсэн эмэгтэйд арван мянган төгрөгиййн эд зүйлс хулгайлсан гээд 10 жил өгч байсан, тэгвэл 1997 оноос хойш гэвэл 60 тэрбумаас гадна хэдэн тэр бумаар тоологдох байх энэ нөгөө шудрага байх зарчим мөнүү. Ард түмэн ядуураад эрх мэдэл бүхий хэдхэн хүн баяжаад байсаны учир тайлагдлаа.
ЭНЭ ЭТГЭЭДЭЭС ЭНХБОЛД УЛГЭР АВАХ БАЙЛГУЙДЭЭ ОДОО ГЭМТ ХЭРГИЙН БУРЭЛДХУУНИЙГ НЬ ДУУСТАЛ ШАЛГА ШАЛГАХ ХУМУУСИЙГ СОЛЬЖ ШИНЭЭР ТАВЬ
unenee heleed urgudul uguu bizdee hudal butgii bich damdinjabaa
одоо бүгдийг нь илчилээд өг Сундуй
Энэ хүн хотын намын хороог орох оронгүй байхаас нь эхлээд одоо булаацалдах хөрөнгөтэй болтол нь зүтгэсэн дээ. Одоо л туг тахих хэрэгтэй болчихож гэнэ новч юм аа. Хийсэн хэрэг гэж байдаг бол орон нутаг, их хурлын 3 сонгуульд намыг хотод ялуулсан л байх, Энхболд хотод гаргаагүй нь өөрийн нь баар ш дээ, энэ хүний хийсэн ажлыг харлуулах хүсэлтэй хүмүүс түүхийг дахиад нэг 6 жилээр урагшлуулаад хараасай.
buzar hyyr shorond hiivel taarna.
Sergelen n dendjee Uy dutlaa gej Uls ornoo zarj ureh tuhai Heleltsdeg bna a Mongol ulsiin esreg gemt hereg hiiheer tuluvluj Teriig n huleen zuvshuurch bsan humuustei n hamt Yal asuuh heregtei
ХАРВААС ИХ УХААЛАГ БАЙРЫН НҮДЭНД ДУЛААХАН ХҮҮ БАЙНА.ЧАМД ЗӨВ АМЬДРАХ ЭНЭ ГУТААГДСАН НЭР ТӨРӨӨ АВРАХ АЛТАН БОЛОМЖ ГАРЛАА.МИЕЭ ЭРКА ХОЁРЫГ ҮНЭНИЙГ НЬ ИЛЧЛЭЭД АЛБАН ТУШААЛ ХУДАЛДАЖ АВСАН БҮХ ГАРУУДЫГ ИЛЧИЛЖ ЭНЭ ТӨРӨӨ ЦААШЛААД МОНГОЛЫН НИЙГМЭЭ АВРАХ ИХ ТОМ БОЛОМЖИЙГ БҮҮ АЛДААРАЙ.ЛАЛАРУУДЫГ ХӨНТӨР ЧИ БОЛ ХОХИРОГЧ ШҮҮ.
Odoo niisleliin zasag dargiin tamgiin gazriin heltsiin darga nariig shalgah heregtei dee Sandui, Batbold nart avilgaar darga bolson humuus bgaa sh dee
Нийгмийн даатгалын ерөнхий газар гэж ялзарсан байгууллагад ямар арга хэмжээ авах вэ гомдол санал гаргах гээд өдөржин утасруу нь залгалаа Утас нь 77771289 Утсаа огт авахгүй Тэгээд гомдол санал авдаг гээд 95771289 дугаар өгнөө бас Утсаа авна гэж гонж төөрдөг байшин шиг олон утас дамжуулаад яриулнаа өөрсдөө ч их сурцтай гомдол авах биш байгууллагаа хамгаалах гэсэн эрхэм зорилготой Дарга нар нь ажил дээрээ ер байхгүй Дүүргийн салбарууд нь удирдлага байхгүй дураараа аашлана Улс орон эзгүйрлээ