Ц.Сандуй өөрийн хүсэлтээр огцорлоо харин М.Энхболд дарга яах вэ

2017 оны 09 сарын 01

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өглөө.Хоёр жил дамнан яригдсан 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг наймаалцах схемийг өөрийн туслахаараа боловсруулсан нь монголын улс төрийн түүхэнд хар толбо үлдээсэн. 

 Тэрбээр үүрэгт ажлаа өгөхдөө "2012 онд хөсөр хаягдсан нийслэлийн ман-ын хороог авч 2013 оноос хойш тасралтгүй ялалт байгуулсан. 2016 онд таамаглаагүй ялалтыг авчирсан ч 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн дүүргүүдэд ялагдсан учир нийслэлийн ман-ын хорооны даргаа өгч байна. 60 тэрбумын хэрэг 3 дахь удаагаа шалгагдаж байна. Уг хэрэгт холбоогүй учир өмнө ч хэлж ажлаа өгч шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлаг зөвшөөрдөггүй байв. Харин энэ удаад тэд зөвшөөрөхгүй байгаа ч нитх-ын хурлын даргаа өгч энэ хэргийг шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өгнө"  мэдэгдсэн.

Түүний энэ мэдэгдэлд энэ хэрэгт холбоогүй учраас шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгоно гэж хэлсэн байнаУг нь  Ц.Сандуй 60 тэрбумын бичлэг бодит юм гэдгийг аль хэдийн хүлээн зөвшөөрч ярилцлага өгсөн байдаг. Тэр үнэнээ баталсан ярилцлагыг хоёр удаа өгсөн байдаг. Гэвч өнөөдөр мөн л буруугүй хэмээн ярьж явна.

 

Үнэндээ 60 тэрбумын бичлэгт нэр холбогдсон хүмүүст гишгэх газар байхгүй боллоо. Энэ долоо хоногт МАН-ын бүлгийн хурал хоёр өдөр болсон. Тус хурал дээр хамгийн их яригдсан зүйл бол төрийн албыг наймаалцах 60 тэрбумын бичлэг. МАН-ын бүлгийн ихэнхи гишүүд Ц.Сандуйг үүрэгт ажлаа өгөх ёстой гэсэн байр суурьнаас хандсан талаар эх сурвалж дуулгасан. Хэрвээ Ц.Сандуйг явуулахгүй бол 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН шороотой хутгалдах ирээдүй хүлээж байна гэсэн саналыг ихэнхи гишүүд гаргасан байдаг.

Үүнээс гадна хоёр хоногийн өмнө НЗДТГ-ын үүдэнд иргэд тайван жагсаал хийсэн.Тэд монголын төрийн наймаалцсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуйг огцрохыг шаардаж нэг өдөр жагсаал хийсэн. Үүнийг хараад Ц.Сандуй даргад их юм бодогдсон болов уу. Иргэд “Ц.Сандуй огцор. Монголын төрөөс зайл” хэмээн нэгэн зэрэг хашгирахад надад улс төрд үлдэх орон зай байхгүй болжээ гэдгийг нэгэнт сайн ойлгосон болов уу. Мөн дээрээс МАН-ын сайн ах нараас ажлаа өг  гэдгийг ч мөн шаардсан лавтай.

Мөн НИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулахыг шаардсан албан бичгийг хэд хоногийн өмнө өгөөд байсан билээ.  Нийт 16 төлөөлөгч гарын үсэг зурсан албан бичигт Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, НИТХ-ын Хуралдааны дэгийн заалтыг үндэслэн НИТХ-ыг зарлан хуралдуулж, НИТХ-ын даргыг өөрчлөх, НИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийг тусгасан байсан юм. Энэхүү санаачлагыг НИТХ-ын АН-ын бүлэг дэмжиж түүнийг албан тушаалаасаа огцрох ёстой хэмээн мэдэгдэж, хүч нэмсэн. Ингээд Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, хуулийн байгууллагаар шалгагдахаар боловХарин 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуйн туслах Н.Ганбаатар нар ямар хариуцлага хүлээх вэ. Анх 2016 оны сонгуулийн үеэр 60 тэрбумын анхны бичлэг цацагдаж байхад, МАН-ын дарга М.Энхболдын дуу хоолой бичигдсэн байдаг. Гэтэл М.Энхболд дарга өнөөдрийг хүртэл тус бичлэгийг эвлүүлэг хэмээн хэлж ирсэн. Наймдугаар сарын 18-нд болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр 60 тэрбумын схем тойрсон асуудлыг хэлэлцсэн ч намын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг учраас Ц.Сандуйд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй хэмээн мөн л өмгөөлж хамгаалж ирсэн. Тэгвэл 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш гэдэг нь нотлогдсон энэ үед МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд ч мөн ажлаа өгч, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой. Дараагийн хүн нь М.Энхболд байх ёстой.

Эх сурвалж: chuhal.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.236) 2017 оны 09 сарын 09

Хариуцлага тооцож төрөөс идсэн зүйлсийг буцаан авч олон улсад тавьсан өрөнд суутгавал таарна. АТГ ажлаа хий.

0  |  0
ЗОЧИН (203.172.126.3) 2017 оны 09 сарын 04

Ми . ЭНХБОЛДЫН НАЙМААНЫ ДАНЖААДУУДЫГ ЗАЙЛУУЛЖ БАЙЖ Л САЙЖИРНА

0  |  0
zochin(202.9.41.146) 2017 оны 09 сарын 01

M. ENHBOLD L UIMEENII EZEN YUM BISHU.

0  |  0
Хаха(75.82.92.137) 2017 оны 09 сарын 01

Сандуй бол гарын боол Энхболдын амыг хараад сууж байдаг жижиг гар 60 тэрбум бол Энхболдын үүрэг болгосон ажил болохоос Сандуй санаачилсан юм ердөө байхгүй Одоо энхболд өөрөө зайлах хэрэгтэй Яасан их шуналтай юм бэ идэж барахааргүй хөрөнгөтэй байж ёстой бузрын юмаа

0  |  0
Бас(202.9.43.22) 2017 оны 09 сарын 01

Энхболдод толгой дутлаадаа,одоо яая гэхэв

0  |  0
ard(202.179.11.10) 2017 оны 09 сарын 01

OOROO AJILAA OGCH BAIGA NI ZOW .ODOO HARIN ENHBOLD GANBAATAR HOERIIG BUULGAH HEREGTEI

0  |  0
zochin (66.181.165.89) 2017 оны 09 сарын 01

Үнэхээр буруугаа хүлээгээд ийм шийдвэр байгаа бол баяр хүргэе. Энэ Доржзодов ч дээ. хэрвэ өөрт нь том албан тушаал /Газрын албаны дарга / өгсөн бол дуугарах байсан уу? Энэ л сонин байна. Хүн хүндээ битгий хэл өөртөө ч итгэж чадахгүй нь ... Хүний үнэргүй, жудаггүй эр хүн. Эргээд л хэн нэгний золиос болно. Одоо энэ залууд итгэх хүн байна уу? ........

0  |  0
Энэ нам төрийн эсрэг(122.201.22.121) 2017 оны 09 сарын 01

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж

0  |  0
Top