Нээлттэй Ардчилсан нам-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний ээлжит хурал боллоо. Тус хуралдаанаар хөдөлгөөний шинэ Ерөнхий зохицуулагчаа шинээр сонгожээ. Нээлттэй Ардчилсан нам-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний Ерөнхий зохицуулагчаар О.Эрдэнэ-Өрнөх сонгогдсон байна.
О.Эрдэнэ-Өрнөх нь АН-ын залуу боловсон хүчний нэг. Тэрбээр Хан-Уул дээд сургууль, МУИС, Их Британийн Йоркийн их сургуулийг тус тус дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр юм. Нээлттэй Ардчилсан нам-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн нь АН-ын шинэчлэл, алдаа оноог өөр хоорондоо хэлэлцдэг сайн дурын байгууллага юм.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 2 )
Залуус ахмадаа хүндэтгэн тэднээс үгийг нь сонсож монголоороо монгол сэтгэлээр ажилаа явуулвал тун зүгээр.Сүүлийн хэдэн жилХарвард төгссөн гэх барууныг хулаж нутагшуулах гэсэн хүмүүсээр монгол улс, монгол төр засаг , монгол түмэн , АН самаруулах шиг л болов тэд самарсааар байх бололтой.Тиймийн учир гадаадаас ипортлох биш дотооддоо хэлэлцэж мэтэглцээд ямарч бодлогын бичиг баримтгүй цракц гэж нэг нэгнээ алж байхаар мэтгэлцэж учиралдаж хэрэлдэж, зодолдож байгаад нэг шугамтай нэг замтай болоод авбал тун сайнсан даа.
Та нар өнгөрсөн зарим заоуус нь ах нарыхаа гар хөл болоод хулгайч болсон эхлээд дотроосоо эхэл