Ерөнхийлөгч албан ёсны анхны айлчлалаа эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга есдүгээр сарын 6-7-ны өдөр ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын Эдийн засгийн форумд оролцохоор явлаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш  тэрбээр анх удаа албан ёсны гадаад айлчлалаа хойд хөршөөс эхлүүлж байгаа юм.   

 Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-д  хувийн айлчлалаар  очиж,  Монголын баг, тамирчдаа дэмжсэн. Тус тэмцээний үеэр  ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж хэлсэн үгэндээ  “Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах энэ чухал тэмцээний үеэр тантай уулзахдаа маш их баяртай байна. Бид хоёулаа энэ спортод элэгтэй хүмүүс учраас цаашдын харилцаанд маань эергээр нөлөөлнө гэдэгт итгэж байна "хэмээсэн юм. Тэд  дээрх форумын үеэр ажил хэрэгч олон саналтайгаар уулзахаа энэ үеэр илэрхийлсэн.  

Дорнын Эдийн засгийн форумын үеэр  ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаас гадна  бусад улсын төр засгийн тэргүүнүүдтэй  уулзалт хийхээр товлосон байна. Ерөнхийлөгчийн  тус айлчлалын бүрэлдэхүүнд нэг ч УИХ-ын гишүүн багтаагүй гэнэ.  Сонирхуулахад, өнгөрсөн жилийн форумд  Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож байсан юм. 

Ш.Адъяамаа

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
suhee(27.123.214.81) 2025 оны 03 сарын 13

Амжилт хүсье

1  |  0
Top