Гишүүдийн нэр төрд халдсан мессеж иргэд рүү илгээжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 04

УИХ-ын нэр бүхий 31 гишүүн Засгийн газрыг огцруулах санал өргөн барьсан билээ. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн. Улмаар уг асуудлыг 9 гишүүн татгалзсанаар  "Засгийн газрыг огцруулах шаардлагагүй" гэж үзсэн.  Иймээс  уг асуудлыг энэ долоо хоногт  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэхээр болсон.  МАН-ын 65 гишүүнээс 40 гаруй гишүүд нь Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжиж байгаа учир  Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох нь тодорхой болоод байгаа юм. 

 Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан гишүүд  болох Ж.Ганбаатар, Ж.Энхбаяр, Б.Батзориг, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир зэрэг гишүүдийн нэр хүндэд халдах зорилгоор үүрэн операторын сүлжээ ашиглан иргэд рүү  санал асуулга явуулсан байна. Тухайлбал, "Таны сонгосон Ж.Ганбаатар гишүүн АН-тай нийлж Засгийн газраа огцрцуулахаар гарын үсэг зурсан нь зөв үү? гэсэн  мессежийг  илгээжээ.  


 

 

 

Энэ талаар Ж.Ганбаатар гишүүн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Тодорхой зорилготой хүмүүс үүрэн операторын сүлжээ ашиглан миний нэр хүндэд халдсан буруу ташаа мессежийг иргэдэд илгээж байгаад харамсаж байна.
Миний байр суурь тодорхой.
1. Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулахын эсрэг
2. Олгой хагаравч дотроо гэдэг шиг нам дотроо асуудлыг шийдэх байр суурьтай байгаа
3. Гэхдээ 60 тэрбумын асуудалтай хэзээ ч эвлэрэхгүй
Шинэчлэл зайлшгүй...

Жич:Санаатайгаар зохион байгуулалттай худал мэдээлэл тараасан энэ үйлдлийг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулна" гэжээ.

 

 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сайна(202.179.25.149) 2025 оны 03 сарын 13

эд нар солиорчихсын бишүү шоронд нь явуулхаар болсон байна

1  |  0
З(150.129.140.206) 2025 оны 03 сарын 13

60 тэрбумынхны эцсийн сум....

1  |  0
Зочин(173.239.223.137) 2025 оны 03 сарын 13

60 тэрбумынхан бүр аргаа барж байгаа бололтой. Сая ерөнхийлөгчийн сонгуулиар иймэрхүү зүйл хийгээд хэрхэн төгссөнийг санаж л байлтай уг нь

1  |  0
зочин(202.179.26.44) 2025 оны 03 сарын 13

Гишүүдын нэр төр ч гэх шиг Угаасаа наад Гишүүд гээд байгаа нөхдүүд чинь угаасаа хэний ч туслалцаагүйгээр өөрснийхөө Нэр төрийг шаварт хутгаж орхидог нөхдүүд шүү дээ,Эдний нэр төрийг гутааж унагаах гэж хайран Алтан цаг хугацаа, зав зайгаа үрээд хэрэггүй шүү дээ, Хүссэн ч хүсээгүй ч наадуул чинь өөрснөө өөрснийгөө Онигоонд оруулаад ,Шившигээ тариад л явах Улс шүү дээ,

1  |  0
zochin(202.9.40.104) 2025 оны 03 сарын 13

60-nhan uheh gej bga yum bn da zailuul, yavah zamd n buu saad bol

1  |  0
Top