Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форумд оролцохоор ОХУ-ын Владивосток хотод өнөөдөр очлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч И.Е.Левитин, Гадаад хэргийн дэд сайд В.В.Моргулов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын зэрэг албаны хүмүүс Владивостокийн нисэх онгоцны буудалд угтан авав.
Дорнын эдийн засгийн форум нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын зэрэг төр, засгийн тэргүүнүүд оролцож байгаа юм. Форумд БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг орны албан ёсны төлөөлөгчид, Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн орнууд, АНУ, Канад зэрэг орны бизнесийн 3000 гаруй төлөөлөгч оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзана.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын зэрэг албаны хүмүүс ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 4 )
охин нь төрийн албан хаагчдын дээр эгнээнд уранхай жинстэй зогсож байгаа нь Монгол, Орос 2 улсын доромжилж байна, бүдүүлэг соёлгүйгээ ингэж гайхуулах хэрэггүй, өчнөөн чадалтай залуус монголд байгаа, гэртээ очиж аавдаа эрхэл, тэнэгээ битгий гайхуул
ЭРГҮҮ ЛАЛАР ЯАЖ ОНИГОО БОЛОХ БОЛ ДОО.ТЭР ОХИН НЬ ГЭЖ НЭГ ЮМ ҮЛИЙГЭЭ ХИЙЖ ТЭНД ЯВНА АА.ЯЛ ЭДЛЭХ ЁМТОЙ ХҮН ЕОӨНХИЙЛӨГЧ ГЭЭД ЯВЖ Л БАЙДАГ.ШУДРАГА ЁС ХААНА БАЙНА МОНГОЛД
Төрийн өндөр хэмжээний уулзалтын угтан авалт баймаар юм. Жинстэй хүүхэн юу билээ
эрхэм ерөнхийлөгчөө хаа л очно таталдсан нэг муу пиджактай зах задгай явахаа боль доо еслолын албаны хүн баймаар сан фффффффф