“Эвлүүлэг”-ийн Засгийн газар огцорвол таарна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 05

 

“60 тэрбум”-ыг эвлүүлэг болохыг нь  поркурор дахин “баталж” л дээ. Харин Ц.Сандуй эвлүүлэг биш үнэн гээд өргөдлөө өгчихөөд байдаг. Одоо тэгээд нэгэнт ийм хоёр өөр шийдвэр гарчихаад байхад аль талд нь зогсмоор ч юмб дээ. Хэргийн эзэн өөрөө үнэн гэж хэлээд байхад, поркурор худлаа гээд байдаг. Нийслэлийн поркурор гэдэг чинь хүүхдээ буруу зүйл хийчихээд, хүлээн зөвшөөрөөд байхад нь зөв гэж өмөөрөөд байдаг эцэг шиг  хаашаа ч янзын зантай газар вэ. Өнөө зуны болоод намрын сарыг бид театрт очиж хошин шогийн үзвэр үзэлгүйгээр дээдсээ шоолсоор үдэх нь байна. УИХ-ын сонгуулиар М.Энхболдын хэлсэн “эвлүүлэг” гэсэн үгэнд поркурорынхон итгэжихэж. Хамгийн инээдтэй онигоо даргын ярьсан онигоо... гэдэг шиг хамгийн “үнэн” үг бас УИХ-ын даргын хэлсэн үг байдаг бололтой.

   МАН-ынхан дотроо “60 тэрбум”-ын асуудал үнэн учраас хагаралдаад байдаг.  Харин поркуророос “тэр чинь эвлүүлэг байна. Хэргийг хаалаа...” гэж мэдэгдээд байдаг. Магадгүй залхуурсан ч байж мэдэх юм. 3000 гаруй хүнээс мэдүүлэг авна гэдэг чинь овоо ажил орно л доо. Дөнгөж 1400 гаруй хүнтэй уулзаад залхсан байх нь. Ц.Сандуй уг нь өргөдлөө өгөлгүй жаахан гүрийх газар алдаж хөөрхий. Ганц хоёрхон хоног тэссэн бол “60 тэрбум эвлүүлэг” гээд ханайж суухгүй юу.

  Нийслэлийн Ерөнхий поркурорын орлогч Ж.Ариунаа гэх эмэгтэйн ярьсанаар бол, Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтанд Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Улсын Их хурлын гишүүн Ц.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй. гэсэн байгаа юм. Өнөө эвлүүлэг гээд хүчингүй болгочихоод байгаа “60 тэрбум”-д А.Ганбаатар дээрх гурвыг татаж оруулах гэж янз бүрээр үзээгүй юү! Хэрэгсэхгүй, эвлүүлэг юм бол тэр гурвыг оролцсон болохыг тогтоож яах гээд байгаа юм бол. “60 тэрбум”-аа эвлүүлэг, хүчингүй болгочихсон, гэчихээд сэтгүүлчийн дараагийн асуултанд, дээрх яриагаар эвлүүлэг биш гэдгийг нь “Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай уулзалтанд” гээд баталж байх жишээтэй.

  Инээх ч хэцүү, уурлах ч хэцүү ийм нийгэмд амьдарч байгаа бидний л хохь болж таарна. Хөөрхий Ц.Сандуй нэр төрөө сэргээлгэнэ гэж өөрөө өөртэйгөө заргалдаж, сандалдаа эргэж очихгүйгээр энэ явдал өндөрлөөсэй гэж залбирахаас даа. Ард түмнийг тэнэг гэж бодохоо больчихвол уг нь дээрсэн. “Намайг хүн мөрдөөд, тагнаж чагнаад байна шалгаад өгөөч...” гэхээр АТГ-ынхан нь “Та өөрөө өөрийг мөрдөж чагнасан, тагнасан байна” гэсэн хариулт өгчихнө. Тэр тэнэг илрүүлэлтээ нийгэм даяар гайхуулна. Ер нь тэнэгээ бага ч гэсэн нууж байвал таармаар. Манай хууль хүчнийхэн хэний талд үйлчилдэгийг өөрсдөө тодоор үзүүлж байгаад нэг талаар баярлууштай. Гэвч энгийн ард иргэд нь хэндээ итгэж, хэнээрээ хамгаалуулах вэ? Үнэн тодорхой байхад ийм шийдвэр танилцуулж сууна. Тэгвэл бүрхэг үнэнийг яаж тодруулж, нотлох юм бол?

  М.Энхболдын амнаас гарсан “Э” үсэг эхэндээ өөрийнх нэрний эхний үсэг байв. Дараа нь “60 тэрбум”-ыг үгүйсгэсэн “эвлүүлэг” гэдэг үгийг толгойлов. Тэгсэнээ Ерөнхийлөгчийн сонгуулийн уриа лоозонгийнх нь “Эвтэй Монгол ээлтэй төр” гэх хоосон лоозонг бүтээв. Эцэст нь “60 тэрбум”-ын яриа “эвлүүлэг” гэдгийг поркурор “нотолсоноор” албан тушаалын наймааны хэргийг хүчээр өндөрлүүлэв. Харамсалтай байна. Цагаан дээр хараар бичигдсэн үнэн, эзэн буруутан нь буруугаа хүлээсэн үнэнийг үнэн биш болгож, үнэний талд бат зогсох цорын ганц хамгаалагч хуулийн маань мөн чанарыг уландаа гишгэн наадагчид болж хувирлаа, хууль хүчнийхэн маань. Тэднийг хэн тийм шийдвэр гаргахад  хүргээд байгааг ард түмэн тэнэг биш учраас гадарлаж байгаа. Одоо харин энэ “эвлүүлэг”-ийн Засгийн газар огцорч үнэн мөний чигийг баригчид нь шударгаар улс орноо авч явах л үлдлээ.

З.Говьсайхан

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 39 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zorigoo(114.185.26.84) 2025 оны 03 сарын 13

porkoroo Tseverlehgyi bol zov shiidev garahgyi

1  |  0
шударга иргэн(202.131.246.46) 2025 оны 03 сарын 13

Энхболд бол хамгийн муухай бүгдийн үүр уурхай болсон, авилгаар баяждаг муу аргад залуучуудыг сургаж байгаа адгийн новш, Тэр хуулийнхан прокуроруудын байж байгаа царайг хар Энхболдын тэжээсэн нохойнууд. Ард түмнийг юу гэж бодоо вэ. муу новшнуудыг бүгдийг зайлуул. Туркээс, Индонезээс сургамж аваад их цэвэрлэгээ хийх цаг болжээ

1  |  0
шударга иргэн(202.131.246.46) 2025 оны 03 сарын 13

90 минутын бичлэгийг бүтэн сонссон. Эвлүүлэг биш жинхэнэ гэдэг нь ойлгомжтой л байна лээ ч дээ. Над шиг улс төрч биш жирийн иргэн сонсоод үүнийг мэдээд байхад бүгд л жинхэнэ гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Энхболд өөрөө би болон манай гэр бүлийн нэг ч гишүүн нэг ч өдөр бизнес хийж үзээгүй гээд хэлж байсан, тэгэхээр яаж баяжсан байх нь ойлгомжтой. Төр өмч, газар, уул уурхайн лиценц, төрийн алба гээд зарж болох бүх төрийн гэсэн бүхнийг яаж хулгайж, луйвардаж зарж ийм арга замаар хөрөнгөжиж болдгийг үлгэр жишээ болгон үзүүлж түүнийгээ яаж хуулийн байгууллагаар хамгаалуулж болдгийг харуулж байна

1  |  0
Иргэн(202.70.37.2) 2025 оны 03 сарын 13

Хууль хүчнийх нь боливол таарна. Их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Турк шиг бүгдийг шалгаж ажилд авахыг авч шоронд хийхийг нь хийх хэрэгтэй

1  |  0
ааг(66.181.160.15) 2025 оны 03 сарын 13

Эвлүүлэгийн зг огцорсон нь дээрээ.Тогтвортой.байдлаар халхавч бамбай хийх хэрэггүй..Энэ Засагт жаран тэрбум босгогчид лбайгаа .Мэргэжлийн биш эвлүүлгийн жаран тэр бумын хуйвалдагчдын ЗГ

1  |  0
Lowon(150.129.140.215) 2025 оны 03 сарын 13

Enkhbold unen zawaarch elbegdorj huch nemj huuliig guuli bolgohyn jisheeg uzuulj nna

1  |  0
бааг(103.57.95.59) 2025 оны 03 сарын 13

Цайрчихсан лалруудыг босоцгоож л шоронд хийхгуй бол суудлаа огох битгий хэл шунаж байна

1  |  0
бааг(103.57.95.59) 2025 оны 03 сарын 13

Цайрчихсан лалруудыг босоцгоож л шоронд хийхгуй бол суудлаа огох битгий хэл шунаж байна

1  |  0
a(202.21.106.138) 2025 оны 03 сарын 13

ewluuleg yum bol ewluulsen huniin olooch ene shuuh prokurortoigoo tootsoo hiih tsagn boljee yoronhiilogchoo

1  |  0
ЗОЧИН(202.9.42.168) 2025 оны 03 сарын 13

ТӨРИЙГ АЛБЫГ НАЙМААЛЦАЖ БОЛОХ ТАЛААР ЯРЬСАН ЯРИА НЬ ҮНЭХЭЭР БОЛСОН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨД БАЙХАД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ЭВЛҮҮЛЭГ ГЭЭД ҮГҮЙСГЭЭД БАЙГАА НЬ ЭНЭ ХЭРГИЙГ НУУЖ ДАРАГДУУЛАХ ГЭСЭН НЭГ ОРОЛДЛОГО ЮМ. ТЭДГЭЭР ЭРХЭМҮҮД ТӨРИЙН СЭНТИЙГЭЭС САЛАХ ҮНЭХЭЭР ДУРГУЙ БӨГӨӨД ЦААШИД ТӨР ЗАСГАА БАРЬЖ ЭРХ МЭДЭЛТЭЙГЭЭ ҮЛДХЭЭР ҮХЭН ХАТАН ТЭМЦЭЛДЭЖ БНА.

1  |  0
zochin(112.72.11.101) 2025 оны 03 сарын 13

Ter frokoror j.ariunaa ichih nuur bnuu? .ewluuleg gej yaj helj chadaj bna hiisen ezed ni huleen zowshoorch bhd esreg ym yriad erguu huuhenuu em hun shig baih ym yasan sewdeg bna

1  |  0
Ард(112.72.11.104) 2025 оны 03 сарын 13

Маргаашнаас эхлээд боолчуудын засаг гарч эрч хүчтэй сайд нар засагт орон гэж итгэлтэй байна таминээ .

1  |  0
Худлаа ШОУ(59.153.112.30) 2025 оны 03 сарын 13

Жаран тэрбумын хэрэг гэдэг эвлүүлэг гэж тогтоогдчихсон асуудал, сүүлд нэмж өгсөн 90 минут40 минутын бичлэгүүдийг тогтоох боломжгүй гээд буцаасан.Яагаад гэвэл нотлох эх баимт байхгүй гэж нийслэлийн прокурорын орлогч Ж.Ариунаа ярилцлага өгсөн байналэй. М Доржзодовын ярьсан бичлэг үнэн гэдгийг АНУ-д нотолсон гэж Ц. Оюунгэрэл гэгч ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр Баттулгын хажууд зогоод бидэнд мэдээлж байсан ч тэр худлаа болох нь мөн тогтоогдсон.Сонгууль болохоор л ард түмэндээ хайртай эх орончид бололох.бие биенээ харлуулахдаа ч биднээр хаалт хийдгээ байчихаад н.Оюунгэрэл гэгч АНУ-аар бамбай хий

1  |  0
Zochin(112.72.209.153) 2025 оны 03 сарын 13

M.Enhbold gedeg hun neeree ard tumiig arail doromjilj hanahgui yuma!!!Hucheer hergee darj baidag

1  |  0
Энэ нам төрийн эсрэг(122.201.31.181) 2025 оны 03 сарын 13

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж

1  |  0
НИСЭХИЙХЭН(139.5.218.160) 2025 оны 03 сарын 13

БИ НЯМДОРЖИЙГ УНЭХЭЭР УНЭН ГОЛООСОО ДЭМЖИЖ БАЙНА!!!! МИЕЭД БОЛОН МАНАН-Д УХЛИЙН ЦОХИЛТ!!!!

1  |  0
9999(103.10.23.123) 2025 оны 03 сарын 13

Үнэндээ ард иргэд бид тэнэг шүү дээ МАН хэмээх хулгайчийг АН хэмээх хулгайчаар солно Үүний ард МАНАН хэмээх гадний луйварчин нарын үяны нохой нар байна

1  |  0
0000(103.10.23.123) 2025 оны 03 сарын 13

С Ганбаатар МАХН ба бусад шудраг иргэд нэгдэж байж Монгол төрийг хулгайч нараас салгаж чадна арга харагдахгүй байна

1  |  0
иргэн(103.10.23.123) 2025 оны 03 сарын 13

Энэ засагын газар огцорч МАН шинэчлэгдэж байж Цагдаа шүүх Хууль хяналтын байгуулагын удирдлагаас хулгайч нарын гар хөлийг зайлуулаж чадна Тэр цагт 60 тэр бум болон бусад гэмт хэрэг илэрнэ

1  |  0
zaluu(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

IIM L ERGVV HATIUTSALGAGVI ULSUUDIIG BID NSR SINGOSON ARD TVMENDEE HARGIS HUULI GARGAH BOLIHOOROO GADNII ULS ORNII HUULIUG DAGAH GEED BAIDAG YM BAINALEE TA NAR GADNIIHAN BURUU L YM HIIWEL SHUUD OGTSORDOG YM BAINA LEE TVVN SHIG TA NAR ERGELZEED BAIKGVI ZAIL ACH EE

1  |  0
ard(27.123.213.2) 2025 оны 03 сарын 13

VNENEE HVLEEH HATIUTSAGA BAIHGVI SHUNAG SHUNHAI SETGELTEI NIWSHNUUD TER ARIUNAA GEDEG AWGAI EWLVVLEG GEED SOLUIROID BAIHII BUZAR HUWALZUUD 2020 OND TA NAR AHIJ TOR ZADAGT BAIR SUURIA EZELEH BAILGVI TA NAR HATJ LBAIGAARAI BAYRTAI TDASHAA

1  |  0
зочин(202.179.25.206) 2025 оны 03 сарын 13

АН ыг муулах одоо хэрэггүй.Ард түмэн дүнгээ тависан одоо МАН д бүх масс байгаа та нарт бүх мэдэл байхад хоорондоо алалцахаас өөр хийж чадах ажил алга.Идэж уух чинь багдаагүй л байх аа

1  |  0
ИРГЭН(202.179.25.206) 2025 оны 03 сарын 13

Хариуцлага гэдэг зүйл бүх шатанд байх ёстой.Аль юм болгон засрах байх сайжирах байх гэж явсаар өдийг хүргэх гэсэн юм.Энэ засгийг унагаах хэрэгтэй худлаа ярьж гарч ирсэн улс цаашид ч худлаа ярина.ЦААШ Д СУРГАМЖ БОЛНО

1  |  0
bibli(66.181.187.65) 2025 оны 03 сарын 13

MASHIN TEHNIK TOGS BISH HUN TOGS

1  |  0
иргэн(27.123.214.83) 2025 оны 03 сарын 13

Төр ард түмний халаасыг ухдаг хулгайч нарыг илрүүлж яллах нь хуулийхны ажил . үүнд ерөнхийлөгч , их хурал , засгийн газар оролцох хэрэггүй .. Одоо бүр тулган шаардах бичиг өгдөг болсон нь хэлмэгдүүлэлтийн эхлэл

1  |  0
Ширмэн сүх(150.129.141.187) 2025 оны 03 сарын 13

Бүлдэг Топорын жижигхээн алхнууд одоо болимоор юм.Цаана чинь лантуу байдгийг мартсан бололтой.Худлаа улин хуцаад л,донгосоод л,пздк-тээд л болиоч

1  |  0
иргэн(27.123.214.83) 2025 оны 03 сарын 13

Засгийн газрыг огцруулж болохгүй . АН тай нийлж. эх орон ард түмнээсээ хумсалдаг МАНАН - н олигархиуд , халаасчид л огцруулахыг хүсч бна .

1  |  0
Зочин(192.162.242.11) 2025 оны 03 сарын 13

Эд нар чинь хүн биш өөрсдөө ч гэсэн эвлүүлэг шүүдээ

1  |  0
Зочин(192.162.242.11) 2025 оны 03 сарын 13

Эд нар чинь хүн биш өөрсдөө ч гэсэн эвлүүлэг шүүдээ

1  |  0
Зочин(192.162.242.11) 2025 оны 03 сарын 13

Эд нар чинь хүн биш өөрсдөө ч гэсэн эвлүүлэг шүүдээ

1  |  0
иргэн(85.248.227.164) 2025 оны 03 сарын 13

Засгийн газрыг огцруулаад л хамаг луйвар нь мартагддаг тал байдаг шүү. Эрх мэдлээс нь буулгаж байгаад бүгдэнд нь хариуцлагыг хатуу тооцож Монгол төрийн занграгыг харуулах хэрэгтэй

1  |  0
us us(66.181.187.65) 2025 оны 03 сарын 13

ERONHII SAID HUN AILAAR BOL EHNER HUN PROKUKOR TEGHEER ULSAA HUCHGUI HARAGDUULJ

1  |  0
зочин.(46.183.218.199) 2025 оны 03 сарын 13

За засаг ч бараг унах нь тодорхой болчихлоо. Одоо хариуцлага тооцох гэж нэг хэсэг бужигнах байх л даа. Уг нь бол ганц Сандуйгаараа туг тахих биш Ми, Эрдэнэбат эд нар нь ч саналаарай огцорвол ёс зүйтэй юм даа. Хамтдаа алдчихаад нэгнийгээ чи үх гээд явуулах муухай л даа.

1  |  0
зочин(138.68.93.161) 2025 оны 03 сарын 13

Иргэд харсаар сонссоор байхад тэнэг гэж боддог юм шиг байгаа юм. Та нарыг улсын асуудал шийд гэж дээшээ гаргасан байхаас биш унгас алдталаа идээхэд гэж гаргаагүй шүү

1  |  0
Bold(216.214.167.30) 2025 оны 03 сарын 13

Ungersen songuuliin 2 taliin bag dahiad l hoorondoo uzeed ehelelee. Songuuli ug n duuschihsan baimaar. Tegeed Battulga, hurelsuh, 31 gishuun, AN nam nar neg taldaa garaad nugee tald MAN bgaa yum aa daa. Kkk. Songuuliin umne ch bas nuuts baisan bolohoos odoo il bolsiim bz dee kkk

1  |  0
Top