МАН-ын бүлгийн хурал ирц хүрээгүйгээс цуцлагдлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 05

 МАН-ын бүлгийн хурал өнөөдөр хоёр ч удаа товлогдсон ч хойшлогдлоо. Өглөө 11:00 цагаас зарласан бүлгийн хурал ирц хүрээгүйн улмаас 15:00 цагт товлогдоод байсан юм.

Үдээс хойш зарлагдсан бүлгийн хуралд 11 гишүүн хүрэлцэн ирсэн байв. Ч.Улаан, А.Сүхбат, Н.Энхболд нарын цөөн гишүүд ирсэн юм. Бүлгийн хурал ирц хүрээгүйн улмаас дахин хойшиллоо. Бүлгийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан билээ.

ZINDAA.MN  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top