-МАН-ын бүлгийн олонх нь буюу 33 гишүүн Засгийг огцруулах бичигт гарын үсэг зуржээ-
УИХ дахь МАН-ын нэр бүхий 31 гишүүн Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурж, УИХ-д өргөн бариад 20 хонож байна. Энэ асуудлаар МАН-ын бүлэг өнөөдөр 15 цагаас хуралдаж, УИХ-ын чуулганаас урьтаж нэгдсэн шийдвэрт хүрэх байсан ч хурлын ирц бүрдсэнгүй. Учир нь одоогийн Засгийн газрыг үлдээх байр суурийг баримталж буй нэр бүхий гишүүд бүлгийн хуралдаа ирсэнгүй.
Одоогийн байдлаар Засгийн газрыг огцруулах үндэслэлийг 31 гишүүн дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдээд байгаа бол өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Улаан огцруулах бичигт гарын үсгээ зурсан юм. Мөн УИХ-ын гишүүн Сү.Батболд Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр огцруулах талд гараа өргөсөн тул кноп дарах нь нэгэнт тодорхой болсон. Ингэснээр МАН-ын бүлгийн 65 гишүүний 33 нь буюу 51 хувь нь Засгийн газрыг огцруулах дээр санал нэгдээд байна. Хэрвээ өнөөдөр МАН-ын бүлэг хуралдсан бол “Засгийн газрыг огцруулах нь зүйтэй” гэсэн улс төрийн шийдвэр гарах байлаа. Нөхцөл байдлыг ойлгосон М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарыг хамгаалагчид хүчгүйдэж, бүлгийн хурлын ирцийг хүргэхгүй уясаар эцэст нь цуцалсан юм.
Бүлгийн хурал хуралдаагүй ч олон үйл явдал төрийн ордноор хөвөрсөн байна. МАН-ын дарга М.Энхболд гарын үсэг зурсан зарим гишүүдийн саналыг нь татсан гэж мэдэгдэж байжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Сүхбат, О.Батнасан нарыг гарын үсгээсээ буцсан хэмээх шуум тарааж байсан ч тэд гаргасан шийдвэр дээрээ бат зогсжээ. М.Энхболдын тооцоогоор А.Сүхбатын саналыг татуулж, О.Батнасанг бүлгийн хуралд ирүүлэхгүй байх тохироог хийсэн гэх. Гэвч А.Сүхбат, О.Батнасан нар шийдвэрээ өөрчлөөгүй бөгөөд харин тэдний хувийн амьдрал руу дайрч, гүтгэсэн мэдээллүүдийг хэвлэлээр цацсан юм. Энэ мэт Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан гишүүдийн хувийн амьдрал, нэр төр, халдашгүй дархан байдалд халдсан үйл явдал, мэдээ мэдээлэл сүүлийн 20 өдрийн турш сошл орчинд төлбөртэйгөөр цацагдлаа. Мөн огцруулах бичигт гарын үсэг зураагүй боловч “Засгийн газар огцроод шинээр байгуулаад явах нь намын ирээдүйд хэрэгтэй юм биш үү” гэж үзэл бодлоо илэрхийлсэн зарим гишүүдийг элдвээр шантаажлах, айлган сүрдүүлэх үйл ажиллагаа явагдсан гэж эх сурвалж ярьж байна. Түүнчлэн гарын үсэг зурсан 31 гишүүдийн нэр төрд халдсан, тэдний эрхэлж байгаа ажилтай нь холбоотойгоор илтэд гутаан доромжилсон мессежийг сонгогчид руу нь илгээсэн зэрэг увайгүй үйлдлүүд гарч байгаа нь Засгийн газрыг огцруулах үндэслэлийг улам бататгав.
УИХ-ын Дэгийн тухай 38.1-д “Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Мөн хуулийн 38.2-д “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор хуралдаж Байнгын хорооны, хэрэв Цэц дүгнэлт гаргасан бол түүний дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж гишүүдийн олонх дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно” гэж заажээ.
Хэрэв маргааш УИХ-ын чуулган хуралдахгүй бол УИХ-ын дарга огцрох мөн хуулийн заалттай. Иймд УИХ-ын чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэх нь нэгэнт тодорхой боллоо. МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь Засгийн газрыг огцруулахад гарын үсгээ зурсан учир Ж.Эрдэнэбатын засаг унах нь тодорхой болов. Үүнтэй холбоотойгоор саарал ордонд хөл толгой нь мэдэгдэхгүй архидалт болж байна. Засгийн газрын сайд нар, зарим дэд сайдууд, төрийн нарийн бичгийн дарга нар өнөөдөр төрийн ордонд цугларчээ. Тэдний эцсийн найдлага өнөөдөр тасарч, энд тэнд УИХ-ын гишүүдийн өрөөнд цугларсан дүр зурагтайгаар төрийн ордны амьдрал үргэлжилж байна. Бид Засгийн газар огцрох асуудлаар маргааш эргэн мэдээлэх болно.
Б.Алтжин
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 15 )
Odoo l naad Elbegdorj Bayar Enhbold Badamjunaigiin bulegleliig tsum tsohih heregteidee bugdii ni barivchlaad duujilj alval mongol ulsad hergteidee.shoohuuzuudiig bugdii ni zailuul. Buh hurungii ni huraa
одоо л амжихгүй бол монгол улс боол болох нөгцөл нь бүрдчихлээ гэсэн үг. ОВООДОО УЛААН ТА ХОЁР МИНЬ.жинхэн монгол цус гэж энийг хэлдэг байхгүйюудаа. САЙН БАЙНА баяр хүргэе
sandal shireeteigee zuuraldsan umnuud huguud bhad yavahgui yasan laitai umbde.
Яаж үхэн хатан тэнцэж байнаа. Их шунасан хүнд төрийн жолоог юу гэдэг билээ санаж байгаа биз! Энэ засгийг Энхболдын угсааныхантай нь арчиж хаях хэрэгтэй
Уналаа гээд оронд илүү сайн засаг гар ирэх үү Үгүй ш дээ Энэ намаас олигтой хүн хэн ч байхгүй Дандаа өлөн чононууд байна улам их л иднэ улам их сүйрүүлнэ Ер бүгдээрээ тарвал таарна
АЛТЖИН АЛЦАЙЖ БАЙГААД Л ХУДЛАА ШААЖ БАЙНА ДАА.УЛААН ГИШҮҮН ЗУРААГҮЙ ШҮҮ ДЭЭ.
60 тэрбумд иргэд өөрсдөө хорыг хороор гэсэн арга хэмжээ авбал яасий. Хууль үйлчлэхгүй нь.
MAN-d shinechlel xeregtei zasgiin gazriig ogtsruulsan deer dee. ene zasgiin gazraar udaan ywbal ireedvid yaaj amidrax maani xvrtel bvrxeg baina shvv de..
Инээдтэй юм бна. усрээд нэг жилийн дараа асуудал дахиад л босно?! Тэгээд 3-р ээлж хоолондоо гэдэг команд огогдоно?! Бас тэгээд л 2020-21 -н он МАН-ян хувьд баяртай болноо?! тэр нь ч дээрээ?!
Toriin ordond arxidalt bolood baixad toriin tusgai xamgaalaltiinx ervvljvvlexed ach!!!!!
МОНГОЛЫГ ЗАРЖ ҮРЖ ДУУСГАСАН ХУ Ж АА МАНАНГ ШАТААЖ УСТГАЖ ДУУСГАЯ
Энэ сэтгүүлчийн бичлэгийн шагналыг нэмэн хэрэгтэй.
Нотлох бхимт болгож бичлэг хии тэгээд ариунаад өг